Роуэн Аткинсон: Би Мистер Бенээс тэс өөр хүн
2014-08-15

Их Британийн нэрт жүжигчин Роуэн Аткинсоны “Daily mail” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр “Мистер Бен” цувралаараа дэлхийд алдаршсан билээ. Роуэн Аткинсон 2009 онд Хатан хаан II Элизабетээс “Их Британийн бахархал” одон  медалиар шагнуулсан анхны уран бүтээлч юм.

6

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Энэ дэндүү хувийн шинжтэй асуулт байна. Эр хүн алдаа гаргаж болно. Тэгэхдээ эр хүн шиг л байх хэрэгтэй. Хов ярьдаггүй, худал хэлдэггүй.

6

-Тэгэхээр танд 1-2 нууц хүүхэд бол асуудал биш бололтой.

-Хариулмааргүй байна. Нууц хүүхэд, хайр дурлалын асуудлаар би ярихыг хүсэхгүй байна. Би бусад шиг хайрын тухай ярихдаа сэтгэл минь огт догдолдоггүй. Нүүрэнд минь инээмсэглэл ч тодордоггүй.

6

-Энэ бүхэн эхнэрээсээ салсантай холбоотой юм болов уу?

-Магадгүй л юм.

6

-Би таныг Мистер Бен цуврал дээр гардаг эр шиг алиа нэгэн гэж бодсон чинь үгүй бололтой.

-Би Мистер Бенээс тэс өөр хүн. Хэрвээ энэ залуу зохиолчийн тархинаас бүтсэн дүр байгаагүй, амьдрал Мистер Бен гэдэг нэртэй, тэнэг амьтан байсан бол би түүнийг хороох байсан.

6

-Мистер Бенээс ч тэнэг амьтад хорвоогоор дүүрэн байна шүү дээ?

-Азаар би тэдэнтэй таараагүй л байна. Таарвал шууд шанаадах болно. /Инээв/

6

-Тэгвэл Мистер Бен гэж хэлүүлэх дургүй жүжигчин Роуэн Аткинсон гэж хэн юм бэ?

-Би өөрийгөө Мистер Бентэй төстэй гэхээсээ илүү тагнуулын нууц ажилтан Жонни Инглиштэй илүү төстэй гэж хэлнэ. Ямар ч байсан тийм байгаасай гэж найдаж байна. Инглиш Бенийг бодвол аливаа асуудлыг гурван өнцгөөс нь зэрэг харчих чадвартай эр. Тэгээд ч та Бентэй хамт оройн хоол идэхийг хүсэхгүй биз дээ. /Инээв/ Би ч гэсэн түүнтэй хамт хоолонд лав орохгүй. Тэгэхээр Инглиш нь түүнээс 100 дахин илүү. Инглиш их сайхан сэтгэлтэй хүн. Гэхдээ өөрийнхөө авьяас чадварыг хэтэрхий дөвийлгөх гээд байдаг сул талтай.

6

-Жонни Инглишийн дараагийн адал явдлыг олонд толилуулах гэж яагаад бүтэн найман жил саатав аа?

-Би жаахан залхуу. Ажил хийх гэхээр залхуу хүрээд байдаг юм. Кинонд тоглож дуусмагцаа өөртөө “Дахиж киноны зураг авалтад оролцохгүй” гэж ам өгдөг. Ингээд нэг хэсэгт ажлаа тойрч гүйж байгаад эргээд үгүйлээд ирэхээрээ ажиллаж эхэлдэг юм. Тэгээд ч би кино зохиолыг уншмагцаа шууд бодох юмгүй зөвшөөрдөг хүн биш. Би нэг кинонд тоглох гэж байгаа бол A-Z хүртэл нь судалдаг. Ингээд миний санаанд нийцсэн зохиол болж чадвал тоглохоор зөвшөөрдөг. Ийм учраас л гурван сард бүтээчих зүйлийг хэдэн жил болгоод удаачихдаг муу талтай. Найруулагч нараа намайг уучлаарай.

6

-Жонни Инглишийн эхний ангид түүнийг Түвд рүү бие хамгаалах урлагт суралцуулахаар явуулдаг. Кинондоо чамгүй сайн тулалдаж буй харагддаг. Та тулааны урлагт хэр сонирхолтой вэ?

-Тулааны урлаг надад огт таарахгүй зүйл юм билээ. Би бусад жүжигчидтэй адил спортоо хичээллэж, бэлтгэлийн зааланд хөлсөндөө хутгалдаад зогсохыг хүсэхгүй байна. Гэвч кино зохиол дээр дэлхийн хамгийн аюултай этгээдийг устгаж, даргадаа том тус хүргэхийн тулд бие хамгаалах урлагт суралцахаас аргагүйд хүрсэн. Ингээд хөгширч буй биеэ зовоохоос аргагүйд хүрсэн юм. Зураг авалтын үеэр өнөөх бие хамгаалах урлагаас болж гэмтэл авч үзлээ. Байгаль дэлхий намайг ийм удаан, эвсэл муутай төрүүлчихсэн болохоор хичнээн хичээгээд ч тулааны урлагийн ганц ч техник сураагүй. Анх Дэвид Бекхэм шиг биетэй болох байх гэж их найдсан. Даанч бүтээгүй. /Инээв/

6

-Та 2012 онд машинаараа хурдтай давхиж байхдаа осолд орсоноос хойш хэвлэлийнхнээс зугтаадаг болсон?

-Энэ тухай асуух болов уу гэж бодоод л. Тэгэхдээ олны танил байна гэдэг гоё. Би бага байхаасаа л алдартай болохыг хүсдэг байсан. 12 настай байхдаа “Аавдаа би заавал Хатан хаанаас бэлэг авах болно” гэж хэлж байсан. Амласандаа хүрсэндээ баяртай байна. Би Хатан хаанаас олон зүйлийг авсан.

6

-Хурд хэтрүүлсэний улмаас торгууль төлж байв уу?

-Хэд хэдэн удаа торгуулсан. Хааяа гэнэт хурдалмаар санагдаад байдаг юм. Гэхдээ л хорхойгоо аль болох дарахыг хичээдэг. Лондоны замын цагдаа нар үргэлж намайг ангуучилдаг. Тэд бол чоно шүү. Роуэн Аткинсон хурд хэтрүүлж байна гээд л ардаас хөөгөөд барьж авна. Тэгээд л торгож өгнө дөө.

6

-Таныг хатан хааны гэр бүлтэй их ойр гэдгийг хүн бүр мэддэг. Энэ тухайгаа?

-Тийм ээ. Ханхүү Чарльзтай найзалдаг. Гүнж Кейт Миддилтонтой гурван удаа оройн зоог барьж байсан. Британид надаас өөр азтай эр байна уу. /Инээв/

6

-Кейт Миддилтонг ойроос хараагүй болохоор юу гэхээ мэдэхгүй байна. Тэр зураг дээрээ үнэхээр үзэсгэлэнтэй гардаг?

-Миний бодлоор бодит байдал дээрээ илүү үзэсгэлэнтэй. Яг л тэнгэрийн дагина шиг.

6

-Таныг Жеймс Бондын цуврал ангид их дуртай гэж сонссон?

-Дуртай. Гэхдээ би Бондыг үзэхдээ үүнээс илүү ахимаг насны, бараг хөдөлж чаддаггүй хүн хэрнээ тийм айхавтар тагнуулын нууц ажилтан байж болно доо гэж боддог юм /инээв/. Тийм дүртэй Бонд байдаг бол эргэлзээгүй тоглоно оо /инээв/. Харамсалтай нь Жеймс Бондыг хэзээ ч 70 настай хөгшин болгохгүй байх л даа.

6

-Та энгийн амьдрал дээрээ хошигнодоггүй, тэс өөр хүн гэх гээд байна уу?

-Үнэхээр хошигнодоггүй. Огт үгүй шүү. Та түрүүнээс хойш ярилцахдаа үүнийг ойлгоогүй гэж үү?/инээв/. Үргэлж инээдтэй, хөгжилтэй байх шаардлага байхгүй. Онигоо ярих их дургүй. Орчин үеийн жүжигчид нэг дүрээсээ салах их дургүй. Үргэлж л нэг янзын зүйл үзүүлж байдаг. Заримдаа өөрийнхөөрөө байх хэрэгтэй шүү дээ. Би бусдын зохиож буйгаас биш өөрийнхөө бүтээж чадах зүйлээс л таашаал авдаг.

7

-Хүмүүс танаас Бений дүрийг гаргаач гэдэг гуйх үе гардаг биз дээ. Тэгэхэд та яадаг вэ?

-Тийм ээ, гуйдаг. Хүүхдүүд гуйвал зөвшөөрнө өө. Харин томчууд бол амьдрал, кино хоёр өөр гэдгийг ойлгох ёстой шүү дээ. Гудамжинд тааралдаж буй хүн зурагтаар гарч буй дүр хоёр тэс өөр байдаг. Тэгээд ч Мистер Бенийг дахин дахин харуулаад байхаар залуу биш боллоо. Би Бенийг 25-45 насны залуу л байх ёстой гэж боддог. Харин Жонни Инглишийг бол 80 нас хүртлээ ч тоглоно шүү. Тэтгэвэрт гарахыг хүсэхгүй байна. Над шиг дүр төрхийн жүжигчин үргэлж л эрэлт хэрэгцээтэй байх болно. Би өөртөө болон үзэгчдэд л таалагдахыг хичээдэг. Намайг үзэхийн тулд мөнгө төлж буй хүмүүст шүү дээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uuriinh n buteesen dur n huuheldein kinond munhursun uur hun bdg bolov uu uneheer gaihaltai shuu
2014-08-16
zochin:
huiten angli hunee gej kkkkkkkk
2014-08-15
kkkkkkkk:
harahaas l ineed hureed bh um
2014-08-15
unshigch:
delgertsetsegch mundag orchuulagch yumaa busad saitiin setguulch naraas arai l angid yumaaa
2014-08-15
johnny english:
үнэхээр англи хүн шиг л ярилцлага өгч дээ :)
2014-08-15