Иргэн Л.Баяндалайгаар хохирлыг нөхөн төлүүлнэ
2014-08-15

Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Баянзүрхийн товчооноос  Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17,6 км авто зам барихаар 2012 оноос ажил эхэлсэн. Хотын баруун, зүүн захыг холбох энэхүү зам нь 7 метр өргөнтэй, 2 эгнээтэй, явган зорчигчдод зориулсан 1,5 метр өргөн замтай, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамтай байхаар зураг төсөл нь батлагдаж “ЭСТО” ХХК ажлаа эхлээд байгаа юм. Одоогоор ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй, энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Гэтэл тус зам дагуу Зайсан толгойн хойд хэсэгт  иргэн Л.Баяндалай барилга барьж, тухайн барилга руу бохир усны шугам татах зорилгоор шинээр барьсан автозам доогуур ямар нэг албан ёсны  зөвшөөрөл авалгүйгээр  хонгил гарган ухсан байна. Үүнээс болж шинээр барьсан авто зам цөмрөх аюултай болжээ.  Тиймээс нийслэлийн  Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, дүгнэлт гаргаж, тус барилгын цахилгааныг таслаад байгаа юм байна. Нийслэлийн удирдлагаас  автозамыг хэвийн байдалд буцаан оруулахад шаардлагатай 28 сая төгрөгийг иргэн Л.Баяндалайгаар холбогдох хууль журмын дагуу гаргуулж, замын ажлыг үргэлжүүлэн явуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн энэ үйлдлийг санаатайгаар бусдын эд хөрөнгөд халдсан гэмт хэрэг гэж үзэн Хотын захиргаа хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
lolol:
zurag ni haanahyn zurag ve. bogd uulyn beleer yamar tumur zam baidag bilee
2014-08-15
jjjjj-d :
ardchilaliin buruu end bhgui ee. huuli durem, yos surtahuunaa aldsanii gai. sots niigem bidnii itgej bishirdeg, morgoj zalbirdag buhniig bhgui bolgosnii gai. uun deer nemeed hotjilt, uhamsriin doroitol, yaduugiin tenegrel zereg olon yum nolooljee gej bi boddog yum.
2014-08-15
nam bus-d:
chi mongol ulsiin mohohiig uzehgui. chinii hoich ue ch uzehgui buu sanaa zov. harin hogjih ireedui bgaa shuu.
2014-08-15
gjjgxck:
mgliin niigem iim bolsoon.mongotei l bolj bval mundag hun busad ni tui ch hamaa bhgui.mongotei yu ch hiij bolno nuur bardam sagsuurna.mongogui ni ooriigoo tenegt tootsoj gem hiisen ym shig harts dooshoo nomhon hultsengui amidardag niigem bolj dee
2014-08-15
jjjjj:
mgld huuli durem juram es zui sahilga bat hj yu ch bhgui bolsonii ji*e ene de.hunii erh erh choloo ardchilal gedeg chin ene de
2014-08-15
nam bus:
ан ялаа биз дээ. гүндалай даам гарах цаг. дараа нь өөр хүмүүс тэгээд улс маань мөхөх байх.
2014-08-15
dashkaa:
uih gishuun asan gundalain ah bayandalai gej davarsan gar daa.................
2014-08-15