Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум өнөөдөр болно
2014-08-18

“Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум" өнөөдөр болно. Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж буй тус форум “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор явагдах юм. Форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар үг хэлнэ.

а

Форумд БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга, Тяньжин, Хайлаар, Шиньян, Хөх хотын төлөөлөгчид, ОХУ-аас Владивосток, Якутск, Новосибирск, Эрхүү, БНСУ-аас  Пёнчан, Япон улсаас Нигата, БНАСАУ-аас Пхеньян, Венсань, Хамхын, Расон хотууд, манай улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чингис, Баруун-Урт, Чойбалсан зэрэг нийт 20 хотын дарга, төлөөлөгч, олон улсын байгууллагынхан оролцоно.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин