Орос Египет улсад зэвсэг нийлүүлнэ
2014-08-18

Египетийн Ерөнхийлөгч, генерал Абдул Фаттах ал-Сиси өнгөрсөн долоо хоногт Орос улсад төрийн айчлал хийсэн билээ. Тэрбээр Орост байх хугацаандаа тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин болон Ерөнхий сайд Дмитрий Медведев, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзаж, байр сууриа солилцсон юм. Тэгвэл Ерөнхийлөгч Путин Египет улсад хөнгөлөлттэй үнээр зэвсэг нийлүүлэх тушаалд гарын үсэг зурсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Нийтдээ 2 тэрбум ам.долларын өртөгтэй гар буу, пуужингаас хамгаалах төхөөрөмж, цэргийн болон тусгай техникийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон байна.

6

Путин тушаалд гарын үсэг зурсаныхаа дараа “Египет улсад эмх журам тогтоох үүднээс Орос зэвсэг нийлүүллээ. Итгэлийг минь алдахгүй гэдэгт илгэлтэй байна” гэж хэлжээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ирэх аравдугаар сард хоёр тал 21 хоногийн хугацаатай цэргийн сургуулилт хийхээ энэ үеэр мэдэгдэв.

6

Абдул Фаттах ал-Сиси айлчлалынхаа төгсгөлд Оросын “Ort 1” телевизэд өгсөн яриандаа “Орост ирсэн ажил бүтсэнд баяртай байна. Египет хүчирхэг Батлан хамгаалахын салбартай байхын тулд Оросын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй” хэмээжээ.

6

Төрийн Думын хэвлэлийн албанаас ирэх арваннэгдүгээр сарын эхээр Ерөнхийлөгч Путин Египет улсад төрийн айлчлал хийнэ гэжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин