Л.САНЖААСҮРЭН: АТГ Ерөнхий сайдыг яагаад “ТАГНАВ” гэдэг асуудал шүү
2014-08-18

 

Өмгөөлөгч Л.САНЖААСҮРЭНТЭЙ цаг үеийн зарим  асуудлаар ярилцлаа.

 7

-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас саатуулан хорьсны дараа Ерөнхий сайд болон Хуульзүйн сайд түүний хоригдсон хорих ангид очсон. Энэ нь нэлээд асуудал дагууллаа. Нэлээд дуулианы эхлэл ч болох шиг боллоо. Та хорих байгууллагын дарга байсан хүн. Ерөнхий сайд болон Хуульзүйн сайдын үйлдлийг хэрхэн харж байгаа вэ. Яг энэ асуудал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Үйл явдлын өрнөлийг та бүхэн харж байгаа байх. Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг Төв аймаг дахь хориход хорьсон нь, Ерөнхий сайд очсон нь, хоригдсон хүнтэй өмгөөлөгчийг нь хүртэл уулзахыг хориглосон нь, Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл гээд энэ бүхэн их том хэргийн эхлэл байх аа. Хамгийн эхэнд л АТГ-ын үйл ажиллагаа сөхөгдөх болов уу даа. Уг нь Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд гэдэг бол Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн. Хүлээсэн үүрэг, эдлэх эрх гэж байгаа. Үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа гүйцэтгэх засаглалын нэгж албад, тэдний бүх оффис, нүх саваар орж гарч шалгаж, танилцах, байдлыг үзэж, харах эрх нь нээлттэй.

 7

-Ерөнхий сайд хорих анги руу явахаасаа өмнө АТГ-т мэдэгдэл хүргүүлсэн гээд байгаа. Ер нь Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд хорих анги руу явахаар бол АТГ-аас заавал зөвшөөрөл авах ёстой юм уу, аль эсвэл энэ асуудал улс төрийн зорилготой үйлдэл болоод байна уу?

-Ерөнхий сайдын эрхийг би сая хэллээ шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд аль ч хорих байгууллагаар очиж, хоригдогсодтой уулзах эрхтэй. Урьдчилж мэдэгдээд, эсвэл мэдэгдэлгүй шууд л очиж болно гэсэн үг. Хачирхалтай нь, Ерөнхий сайд АТГ-ын нэг ажилтанд хүсэлт тавиад л цаадах нь цааргалсан нь нэн шинэ зүйл. Уг нь ШШГЕГ-т шууд мэдэгдээд л асуудал зохицуулагдах ёстой.

7

Миний харж байгаагаар Ерөнхий сайд Л.Гансүхтэй уулзах огноог зааж, уулзалтыг зохион байгуул гэж АТГ-т мэдэгдээд л товлосон цагтаа очсон бололтой юм. Ерөнхий сайдын "уулзалтыг зохион байгуул" гэсэн боломжит үгийнх нь цаад утгыг АТГ ухаж учрыг нь олсон эсэх нь эргэлзээтэй. Үндсэн хуулиараа Ерөнхий сайд мөрдөнд байгаа хүнтэй уулзах хүсэлтээ АТГ-т тавих шаардлагагүй.

 6

-АТГ өөрөө Ерөнхий сайдыг хууль зөрчлөө гээд байгаа шүү дээ. Мөн парламентад суудалгүй зарим намын төлөөлөл ч энэ асуудлаар Ерөнхий сайдад хариуцлага тооцно гээд байгаа?

-Ерөнхий сайдыг хууль зөрчлөө гээд байна. Эрүүгийн хуулийн 245.2-т зааснаар мөрдөн байцаах ажиллагаанд саад болсон гээд л байна лээ. Уулзалт даргын өрөөнд нь болсон гээгүй биз дээ. Ийм маш тодорхой үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Ерөнхий сайдаа буруутгаж байгаа бол АТГ-ынхан Ерөнхий сайдаа нууцаар мөрдөж Гансүх гэгчтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэх баримтууд цуглуулсан болж таарах нь ээ. Үүнийг нь прокурор мэдээгүй юм уу, эсвэл прокурор зөвшөөрсөн юм болов уу гэсэн бодол төрөх байх. Гэхдээ надад хамаатай биш, ингээд орхиё.

 6

-Энэ асуудалд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг ч бас буруутгаж байгаа шүү дээ?

-Төв аймгийн шорон бол АТГ-ын мэдлийн объект биш, харин Хууль зүйн сайдын хариуцaх асуудал тул, тэнд мөрдөх дэг журмыг Хууль зүйн сайд баталсан байх. Баталсан журмыг өөрчлөх эрх мэдэл зөвхөн журам тогтоосон сайдад бий. Мэдээж журамдаа Хуульзүйн сайд би өөрөө хорих байгууллагын ажилтай танилцахдаа заавал АТГ-ын холбогдох мөрдөн байцаагчаас зөвшөөрөл авч байж очно гэж заагаагүй нь ойлгомжтой. Тэрээр өөрийн дарга болох Ерөнхий сайдаа дагуулж хэзээ ч, хэдийд ч хорих ангид очих нь Хуульзүйн сайдын эрх ч юм, үүрэг ч юм.

6

Нөгөө талаас, ШШГЕГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог, томилсон хүнийхээ хариуцсан объектод орж гарах нь нээлттэй. Энд маргаад байх юм байхгүй. Гэтэл аливаа хорих, шоронд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд очиж үзэх нь АТГ-ын ажилтны хяналт дор байх ёстой мэтээр аяглаж байгаа АТГ-ын үйлдэл нь хуульд үл нийцсэн бас сонин үйлдлүүд шүү.

 6

-Яагаад сонин гэж?

-Нэгдүгээрт, АТГ нь Ерөнхий сайдыг Төв аймгийн шоронд очиход юунд бухимдав. Эндээс олон учиг хөвөрч байна. Л.Гансүхийг аль шорондоо хорих нь ШШГЕГ-ын эрх үүрэг тул үүнд АТГ хөндлөнгөөс оролцох шаардлагагүй. АТГ-ын бухимдал нь тэд өөрсдөө л ШШГЕГ-т "шахаж тулгаж" байж л Гансүхийг Төв аймгийн шоронд хийсэн болохыг нотолж байна. Яахаараа Гансүхийг гэр орон нь нийслэлд байхад, "шаардаж эсвэл тулгах" байдлаар Төв аймгийн шоронд хорьсон нь НҮБ-аас гаргасан шүүх эрх мэдлийн салбарт хоригдол ялтантай харилцах наад захын жишиг дүрэмд заасан, холбогдогч нь төрсөн болон амьдарч байгаа хаягтаа хамгийн ойрхон шоронд хоригдоно гэснийг зөрчиж байгаа юм. Монгол улс НҮБ-ын гишүүн  биз дээ.

 7

-НҮБ-ын шийдвэр хамаатай байдаг уу, НҮБ-ын шийдвэрийг заавал мөрдөх юу?

-Хамгийн их хамааралтай. Гэхдээ, Монголын төр засаг, хуулийн байгууллагын удирдлага нь гадаад улсаас хүн хулгайлж байсан. НҮБ-ын гишүүн Монгол улс НҮБ-ын гэрээ, конвенцыг мөрдөх ёстой. Тэрийг, энийг Төв аймагт, Дарханд хорилоо гэх мэдээлэл олонтаа цацагддаг. Гэр орноос нь хол, алсад аваачиж хорьдог нь цагдаа, АТГ-ын үйл ажиллагааны хоцрогдлыг харуулж байгаа баримтууд юм. Хүнийг 30 сар хорьж эрүү шүүлт тулгадаг арга барил, эрх мэдэл шүүх, прокурор, цагдаа, АТГ эдлэх боломж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа байх.

 7

-Тэгэхээр АТГ Ерөнхий сайдыг хууль бусаар тагнасан гэсэн үг үү?

-АТГ нь хуулиар бол тагнуулын үйл ажиллагаа эрхэлдэг байх. Ерөнхий сайд Төв аймагт очих цаг нараа хэлж, зохион байгуул гэж хэлсэн гэсэн. Харин АТГ нь Ерөнхий сайдыг алсаас ажиглан дагаж, бичлэг хийж түүнийгээ нийтэд тараах зохион байгуулалт хийсэн болж таарах нь ээ. Эндээс харвал Ерөнхий сайд ба Гансүх нарын хооронд болсон яриа нь АТГ-т сонин биш, ганцхан АТГ-ын нэг мөрдөн байцаагчийн шийдвэрийг Ерөнхий сайд биелүүлээгүйг гэмт хэрэг гэж оношилж, тавьсан оношоо АТГ нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, бухимдлаа илэрхийлж байгаа бололтой.

6

Хууль ёсны хэрэгслээ бүрэн ашиглахгүй, хэн нэгнийг шоронгоос шорон дамжуулж хорьдог энэ арга хуулийн байгууллагын амьдрах хэрэгсэл болох ёсгүй. Хэн нэгнийг олон сар хорьж, мөрдөж хохироож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан энэ аргаа өөрчлөх цаг аль хэдийнэ болсон. Иргэдийг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж хориод, эцэст нь уг хэргээ хэрэгсэхгүй болгодог ч нөгөө хохирогч нь ямар ч гомдол гаргахгүй байгаа нь их том асуудал шүү. Энд л бөөн будилаан байна гэж би боддог. Монгол Улсад тагнуулын олон алба бий. Тэд өөр хоорондоо өрсөлдөж, татвар төлөгч иргэдээ дарамталдаг баримт байдаг бололтой. Иргэдээс эхэлсэн дарамт нь УИХ-ын гишүүд рүү орж, одоо бол Хууль зүйн сайд, бүр Ерөнхий сайдаа "онилжээ".

6

Цаашдаа яахыг нь бурхан л мэдэх байх. Хэн гээч ухаантан авлигын тухай энэ хуулийн төслийг санаачлан бэлтгэж, батлуулсан юм бол доо. Ямар ч хөлгүй атлаа "том толгойт"-ын амны хэмжээ нь сүрдмээр шүү.

 6

-Нийгэм бухимдалтай байна. Баялаг бүтээж буй бизнесийнхнийг хорьж байна. Та хуульч хүний хувьд АТГ-ын үйл ажиллагааг хөндлөнгөөс хэрхэн харж байна вэ?

-Би авлигыг устгах явдлыг дэмждэг. Устгах гэдэг нь ажлын үр ил тод харагдахыг хэлэх байх. Харин тэмцэхийг дэмжихгүй. Тэмцэх гэдэг нь ажлын үр дүн багатай, АТГ нь нийгмийн хэрэгцээгээ хэт өргөж, эрх мэдэл, хангамж их сайн эдэлж ажилладаг. Авлигын аль болох хурдан устгавал АТГ нь хийх ажилгүй болно гэсэн үг. Тиймээс л, хэн нэгнийг хэрэг хийсэн гэж олон нийтэд зарлаад, олон хоног хорьж, эцэст нь хэрэгсэхгүй болгодог талаархи статистик тоо их бий. АТГ-ын үндсэн үүрэг нь соён гэгээрүүлэх ажил гэж том дарга нар ярьж байсан санагдана. Будда, Христ, Мухаммед хүмүүнийг соён гэгээрүүлэх үйлээ хэдэн мянган жил номлосон ч одоо байдлыг хар л даа. Гэтэл иргэнээ мөрддөг, тагнадаг АТГ иргэдээ соён гэгээрүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг нь үнэхээр "гайхалтай нээлт" үү, эсвэл... Ажлаа өөртөө тайлагнах байгууллагын бүтэц, төсөв, удирдлагыг УИХ баталж, томилохыг Үндсэн хуульд заасан.

7

УИХ бол хууль тогтоох байгууллага атлаа мөрдөх тагнах үйл ажил эрхлэх АТГ-ын удирдлагыг томилдог нь бас л асуудал. Одоо байтлаа Төв аймгийн шоронд Хууль зүйн сайд болон Ерөнхий сайдыг очиж үзэх, орж гарахыг АТГ-ын нэг ажилтан шийдэх гэж "зүтгэж" байгаа нь бас л нэг дохио өгч байна. Сайд нарыг хамгаалах хувийн ашиг сонирхол надад огт байдаггүй. Яагаад гэвэл, ардчиллын 23 жилд л 1990 онд татан буугдсан НАХЯ-ны сайдын 1966 оноос өмнөх тушаал зааврын дагуу намайг шийтгэсэн шүүх засаглалаа дэмжих сонин биз дээ. Гагцхүү би хэзээ ч, Үндсэн хуульд үл нийцсэн үйлдэл хийж байгаагүй, Үндсэн хууль зөрчсөн үйлдлийг шүүмжлэх эрх надад нээлттэй. Энэ утгаараа л энэ ярилцлагыг өглөө. Хэтийдсэн бол мөнх хөх тэнгэр өршөөнө биз ээ.

7

-Та өмгөөлөл үзүүлж байна уу?

-Өмгөөллийн ажил эрхлээгүй л байна. Өмгөөлөгч нь хувийн оффистой байх, даатгуулах хөрөнгө мөнгө нь миний хувьд асуудал. Тэгээд ч өдий насандаа хууль шүүхийн хаалга байнга татаж байх сонирхол бага болдог юм байна.

 7

-Нэлээд хэдэн жилийн өмнө таны өмгөөлж байсан Д.Энхбатын хэрэг явдал хэрхэн дууссан нь одоо ч олны анхаарал татах асуудал хэвээр байгаа. Д.Энхбат агсан С.Зоригийн үхэлд үнэхээр огт холбоогүй байсан уу?

-Тухайн үед "С.Зоригийг тэр алсан" гэж хүний нэр зааж, мэдэгдэл хийж байсан хүн Тагнуулын газрыг толгойлж л байсан, одоо цагдааг толгойлж байгаа байх аа, нөгөө хэлсэн үг замхарсан эсэх нь бүү мэд. Гэтэл хэрэг илрэхгүй л байна шүү дээ.

 7

-Хэн гэж...?

-Тэр олон жилийн өмнө болоод өнгөрсөн хүн хулгайлсан, гүтгэсэн, алагдсан эмгэнэлт явдлыг одоо болтол илрүүлэхгүй, зүгээр амны уншлагаа болгож, УИХ-ын ээлжит сонгуулиас дараачийн сонгуульд шилжих тэр мөчид л албан тушаалд улайран зүтгэгчдийн гишгэх шат болж байсныг олон удаа харлаа. Зөөлнөөр хэлбэл, үүнийг Эрүүгийн хууль, эрх зүйн хүрээний хямрал гэхээс өөр юу гэх билээ. Ийм нөхцөлд, хуучин эрүүгийн эрх зүйн арга барил, хууль тогтоомжид шинэчлэл хийж эхэлсэн Ерөнхийлөгч болон Хууль зүйн сайдын үйл хэрэг үнэхээр сайшаалтай. Гэхдээ их эрсдэлтэй алхам. Тэр эрсдэлийн зах зухаас нь санаачлагчид нь амсч байгаа бололтой. Эрсдэлийн зах сэжүүрийн баримтууд мэдээллийн хэрэгслээр тасрахгүй гарч байна. Арга ч үгүй байх. Хуучин тогтолцоо нь олон түмэнд ач тусаа өгөхөөс илүүтэй, урхагшсан хэсэг бүлгийн амьжиргаа болж байсан болохоор тэр үүр уурхайг эвдэхэд үүсэх бужигнаан их байх нь тодорхой.

 7

-Та Д.Энхбатыг хулгайлсан АТГ-ын дэд дарга Б.Хурцтай холбоотой үг шидээд л байна аа даа?

-Д.Энхбатыг хулгайлах ажилд олон хүн, олон алба оролцсон. Тэр олон хүнээс ганцхан Б.Хурц хохирогч. Английн шоронд олон сар суугаа биз дээ, энэ бас л нэг асуудал юм. Хэзээ нэгэн цагт Б.Хурц хүн хулгайлснаа хүлээн зөвшөөрч, хэн сэдэж санаачилж, хэн удирдаж зохион байгуулсныг, өөрт нь үүрэг даалгавар өгсөн эрхэм даргаа илчилж нэрлэсэн тохиолдолд л түүний нэр цэвэршинэ байх.

6

 О.Амар

Эх сурвалж: http://www.shuudan.mn/page/newsmore/785

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene ch ajil shalgaj yavsan yildel bish baih shyy, gemt heregiig shyyh togtoogdoogyi baihad dunduur n yamar neg zorilgoor uulzsan baina shd.
2014-09-09
иргэн:
ажил шалгаж очих,сэжигтэн яллагдагчтай хувийн журмаар уулзах хоёрын хооронд их ялгаа бий шүү санжаасүрэн гуай та мэдэн будлиад байна уу яагаад байгаа юм бол ....битгий хууль гуйвуул гэж л хэлэх бна
2014-08-21
qwert:
zasgiin erh avahin toloo atg hurtel gar hol bolj ajillah. nogoo toriinerhiig huuli busaar avah gedeg neg zaalt baidag daa.
2014-08-21
zochin:
ih l unen helj bn da. odoo l uneniig joohn sonsloo .amjilt huseye
2014-08-20
zochin:
l.sanjaasuren busdin zahialgar notstoi hergiin ilruuleltiig tasalduulsan hulsnii etgeed gedeg chin ali hediinee todorhoi bolson . chamd ner tur geh yumgui garzgui amitan doo
2014-08-19
зочин:
энэ атг, прокурор 2 до яам болж гүйцсэн гэдгийг энгийн иргэдээс сайд нь хүртэл хэлнэ гэдэг нэг эмгэнэл. одооны до яам нь эрх мэдлээрээ дамжуулж толгойд орохооргүй мөнгө олдог. монголд бизнес хийснээс яаж ийж байгаад цуглуулсан мөнгөөрөө энэ 2 газарт орчихвол хангалтай мөнгө олно гэж хүн бүхэн ярьж байна. энэ бол маш аюултай эмгэнэл шүүү
2014-08-19
hurdhan uh! uvuu mn, :
uvuu ta, iim teneg kommunizmiin uyiin yum yarihaa bolij uz, busdiiin setgel sanaag uuriinhuuruu bolgoh urvuulah sanaatai jinhene setgel sanaa ni avilgad idegdsen hun bn. hurdhan uh! tanaas busad ni mongoliig avaad yavya
2014-08-19
ene uvuu, buren tenegtej bn:
ene uvgun sotsialist niigmiin yum yarij bn. odoo chn uur niigem!!! altanhuyag mongol ulsiig medeed, shunal ni hudluud zarchihval yahiin, tiim uchraas shat shatand ni hyanalt tavih hariltsan hamaaral buhii olonhiin oroltsootoi tur baiguulsan yum.
2014-08-19
zochin:
санжаасүрэн гуай маш тодорхой голоор нь хэлжээ.өнөөдөр атг-ын удирдлага м.энхболдын баз ганболд ман-ын захиалгаар ажиллаж эхэлсэн нь хэнд ч ойлгомжтой.тэд атг гэсэн хэнд ч дийлдэхгүй цайзад суусан мэт аашилж байгаа нь өөрсдөө унах нүхээ малтаж эхэлснийг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байна доо
2014-08-19
зөв ярьжээ:
нээрээ сэжигтэн хамсаатнаар тогтоогдож эрх нь хязгаарлагдаагүй бол эрхлэх асуудлынхаа хүрээний аль ч газарт орох танилцах эрхтэй шүү дээ
2014-08-19
иргэн :
санжаа сүрэн гуай маш сайхан аргагүй нударгатай хариулсан, их сайхан ярилцлага болжээ. аргагүй л туршлагатай аливаад нухацтай асуудал хоорондын логик холбоосыг мэргэжлийн түвшинд харж хариулсан санагдлаа шүү , энхбатыг хэрхэн яаж хэлмэгдүүлсэн арл нь хэн бгаа зэргийн дунд бсн хүн дээ өмгөөлөгчөөр.......
2014-08-19
элбэгээ:
гашуун унэнийг тодорхой хэлжээ. яг авилгатай тэмцдэг газар улс терийн ешее авах хэрэгсэл болсон.
2014-08-19
zochin:
buruu yarij bn ene hun umguulugch bish bnaa turiin albanii huuli deedleh zarchmiig aldagduulj bn hereg shiidverleh ajillagaand hen ch baisan hundlunguus oroltsoh erhgui shu de
2014-08-19
zochin:
mongold suuliin jiluuded chadvartai hunleg huulichidiig olonoor uildverlen gargasan ni haragdaj baina shuu.mongol ulsiin irgen bur huulia heterhii ih meddeg bolohoor eronhii said huuli zuin saidiin hereg baina uu. durtai uedee biesee hel ugeeree doromjilood gutgeed gujirdeed .zambaraagui ih medegch tsarailaad busadiig sonsohiig ch husehgui hooson avdar tolgoilood eded shunaj amia bodoj dovoo sharluulj yvsan ni jinhen mongol hun bolj taarhaneedee.
2014-08-19
hutsva muu *:
ene odoo hen be bilduuch umhii bugs dolooj shavharuu idsen * ve uur heleh ug alga bodvol ur huuhedtei l bh ur huuhdiin maani ireedui tsumlej idej duuslaa naad hujaagiin irluuzuud hamsaatantaigaa teneg huuli zuin saidaa daguulaad ochij ugsej boldog um bol horiod yah ym durakuudaa naad molig shar ymar uchirtai balai durak bna ohin hurgen buh toiron hureelegched ni idsen uusan asuudaltai uuruu sain duraaraa ogtsorch boldoggui ym bhdaa odoo sav ni duureh
2014-08-19
çî÷èí:
õ¿íèé íèéãýì ÷ áèø ìàëûí ñ¿ðýã ÷ áèø øèâøãèéí áàëèàð þìàà àçèéí ¿ëãýð æèøýý ä¿ð ýñãýñýí õóóðàì÷ àðä÷èëñàí íèéãýì áîë÷èõîîä áàéãààã ìýäýõã¿é ÿâàà àðä ò¿ìýí ÷ àðä ò¿ìýí,òýäíèé ñîíãîñîí ýðõ áàðèã÷èä ÷ ýðõ áàðèã÷èä.ñè æèí ïèí òýðã¿¿ëýã÷èéã èðýõ ¿åä ýðãýí íýãäñýí íü äýýð.íààä çàõ íü ÿäàæ õóóëüòàé àìüäðàõ áàéõ.
2014-08-18
hurts:
kurtsiin ard ch evgui gar bii dee
2014-08-18
zochin:
vnen zorigtoi duugarsan vria bolj bid xiirxeld abtaad solioroldoj bga ni vnen shde jenko enxbold nar ard tvmniig turxirch eronxiilogchiin songuulid beldej bga ni bvgded il bolloo shde an iin jiriin mynga myngan demjigch gishvvdiig doromjilj bga deerx xoer erxemd : shunal ixedbel...... gedeg vgiig damjuulmaar
2014-08-18
kjgyuk:
buruu gargalgaa yarij bna. xereb eronxii said bolzoshgui xamsaatantaigaa dur meden uulzaj zoxix xergiig nuun daragduulxar toxirox,meduulgee uridchlan niiluulex gex meteer mordon bailtsaaltiin ajilgaand xundrel uchiruulbal yax be?.eronxii said xentei chi uulzaj bolno gedeg ni enduurel......"busad" tai ni uulzax erxtei..........mon xorix gazriin jurmiig batalsan noxor ni ooroo uuniigee zorchood ybj baigaa ni temuujind ichguurtei yabdal......... bi batalsan jurma zporchij bolno gej baigaa noxod margaash bi batalsan xuulia zorchixod yadiin gex ni bna.........tegexgui sanjaasuren guai..........xuuli jurmiin dor bugd adil tentsuu erxtei..........eronxiilogch xurtel......
2014-08-18
zochin:
alban tu*ld tomildog ged ugend ni ug duugui oroh bn chini oroogui geed bgaa um u haa* um. boliosoi erunhii said mini zailuul, zahialagt yariltslaga l uguulsen ba. uruvdultei ch um shig, odoo hurtel altanhuyag, temuujin 2 ajlaa sain duraaraa uguhgui gujriigeed l...
2014-08-18
zochin:
alban tu*ld tomildog ged ugend ni ug duugui oroh bn chini oroogui geed bgaa um u haa* um. boliosoi erunhii said mini zailuul, zahialagt yariltslaga l uguulsen ba. uruvdultei ch um shig, odoo hurtel altanhuyag, temuujin 2 ajlaa sain duraaraa uguhgui gujriigeed l...
2014-08-18
иргэн:
солиордог байна ш дээ. өөрийнхөө хариуцсан салбарт хууль зөрчиж гэмт хэрэгтэнтэй уулзаж үгсэн тохирч болдог юм бол.хууль журам гэж байгаад яадаг юм. тэгвэл барьж хориод яах юм. дуртай нь албан тушаалаа ашиглаж гэмт хэрэгтэнтэй уулзаад орж гарч болдог юм бол өндөр албан тушаалтанууд хариуцлага хүлээж хэрэгээ хүлээхгүй бүгд л гэм буруугүй болоод төсвийн мөнгийг идэж уугаад сууж байх юм болж байна уу.
2014-08-18
zohin:
temuujin altanhuyag nar alba uurgee bueluulehgui yagaad sejigtentei uulzsan uym be
2014-08-18
zochin:
temuujin said huulindaa *bi sejigtentei yamarch ued haana ch henigch hedidch daguulj ochood uulzuulj bolno* geed oruulsan uym uu ene huulich geed bgaa hun ugee zov tsegtstei helj baimaardaa. iim ued altanhuyag said zasgin gazrin nerig barij yavdag ni buruu an-n nohduud atg-t baitsaaddaggui ard tumen baistaagddag uym uu
2014-08-18
zunug ovgon:
sanjaasuren gj neg zonoson ovgon bolj dee. eldev hudlaa zuil amny zorgoor buraad. tgd bas l heden yum avsan bn shd...
2014-08-18
атг улс терчдийн гар хел:
санжаасvрэнг дээр шvvмжлэхдээ атг хамгаалж байгаа юм биш. атг тэр чигтээ улс терчдийн гар хел болжээ. еренхийлегчийн дохиороор л хеделдег болж дээ. ингэж байснаас татан буугдсан нь дээр
2014-08-18
атг улс терчдийн гар хел:
санжаасvрэнг дээр шvvмжлэхдээ атг хамгаалж байгаа юм биш. атг тэр чигтээ улс терчдийн гар хел болжээ. еренхийлегчийн дохиороор л хеделдег болж дээ. ингэж байснаас татан буугдсан нь дээр
2014-08-18
yamarch huuli zuin medleg alga:
iim hugshud uyee unguruuj dee. mergejliin huvid yamar logikgui, hudlaa zuil yarij baigaa huniig zunjee l geye. tseejnii bangaar odoo erh barigch nart tal oloh geed bga yum baihdaa. yahav zarim danaag n bodoj uzmeer ch ene yariltslaga buheldee novsh tsagiin garz bolloo gemeer bolj.
2014-08-18
zochin:
ahnaasaa buruu alba bguulaad deer n bur yos zuigui humuusiig tavihaar niigemd iim bdal uusej bgaa n ter.naad baiguullaga chini uuruu uls toriin zahialga avch guitsetgesneeree huuli zuin shinjeeree huuli bus uureg daalgavar bieyluulj,erh medlee heterulseneeree uuruu uls toriin avilga hiij bgaa n ter.ene baiguullagiig udirdaj bgaa humuusiig mash hurdan alban tu*laas n tudgelzuulj shalgaachee. erhem yoronhiilogchoo ta avilgatai temtsene gesen odoo ta ireeduigee harj zuunii nugalaa hiij avilgiin zahialgaa avch bgaa naad bgataigaa hamgiin turuund temsteechee....
2014-08-18
saihan:
todorhoi yariltslaga boljee
2014-08-18