Багш нар ажил хаялтаа зогсоолоо
2011-12-19

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр /2011.12.18/ Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, Боловсролын шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга Ж.Батзориг тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч, уулзлаа. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаж, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр эхэлжээ. Тиймээс багш нарын ажил хаялт өнөөдрөөс зогсч, сургууль цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах болж байгааг тэд Засгийн газрын тэргүүнд мэдээллээ. Ерөнхий сайдын төвшинд энэ асуудлыг авч үзэж байгаа нь гурван талт хэлэлцээр өндөр төвшинд эхэллээ гэж ойлгож байна хэмээн Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар энэ үеэр хэлж байлаа. Багш нарын ажил хаясан үеийн цалин хөлсийг тодорхой хууль журмын хүрээнд шийдвэрлэх, цалин хөлсийг ирэх хоёр болон тавдугаар   сарын нэгнээс эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар боловсруулж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэллээ. Мөн Засгийн газар багш нарын тавьсан шаардлагыг бодитойгоор шийдвэрлэж, ажил хэрэгч хандах үүднээс тэднийг хүлээн авч, уулзаж байгаагаа хэлээд та бүгд ч гэсэн энэ асуудалд хариуцлагатай хандаж  нийгмийн гурван талт зөвшилцлөөр хэлэлцэж байгаа асуудлаа хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах тухай тодорхой ярилцав. Засгийн газрын гишүүд ч өөрсдийн салбарын хүрээнд шийдэж болох асуудалд хариуцлагатай хандахыг ч мөн давхар анхаарууллаа. Энэ ажил цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үлгэр жишээ үзүүлсэн алхам болно гэдэгт итгэж байгаагаа Засгийн газрын тэргүүн онцоллоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна.
Shuud.mn
Сонин хачин
saraa:
Hun er n yamar hemjeenii tsalin awahaa ajild orohoosoo l omno medej baidag shdee. Emch bolon tsagdaatai zuirlewel gaigui ch ajil yum shig. Emch nar ajil hayalt zarlawal yah we humuus n tsag tutamd uheed baih baihdaa. Bagsh nar jhn setgeltei baimaar yum.
2012-04-08
bagsh nar ch gesen hvmvvs shvvdee saihan amidarhiig hvsch l bgaa baga tsalingaar odoogiin niigemd yaj aytaihan amidrah bolj bna zarim neg hvmvvs bichij bgaa yumaa bodmoor yumdaa. uchriig n oilgoogui bj ar ger amidarliig n bodoj vzeegvi bol iim muuhai doromjilson yum bichih ymar heregtein be. bolovsroliin baiguullaga busadtai adil avilgal avah bish yaj hangaluun saihan amidrah vedee
2011-12-21
zailuul bagsh nariin tsaling nemku bol mash baga tsalin awdiin blee
2011-12-19
Хүүхдүүдийн сурах эрхийг барьцаалж байж мөнгө олох ямар байна Төгсгөж байгаа бүтээгдэхүүнүүдээ хараарай таван үг зөв бичиж чадахгүй, авч байгаа мэдлэг гэж юу ч байхгүй Тийм байхад та нар юу хийсэн гэж цалин нэмүүлэх вэ 90 оноос хойш хүүхдүүд дээр туршилт хийж оюун ухааныг нь самууруулж байгаа тэр олон боловсролын тогтолцоогоо тогтвортой хариуцлагатай шалгуур шүүлтүүр өндөртэй нэг тогтолцоо болгож мэдлэг боловсролтой, амьдрах чадвартай хүмүүс бэлтгэн гаргах дээр жагсаж дуу хоолойгоо засаг төрд хүргэн ажил хаямаар юм Тэгвэл би ч гэсэн дэмжиж жагсая Тэрний дараа цалингаа нэмүүлж болно шүү дээ Гэтэл нийгмийн тэргүүн эгнээнд байж чиглүүлэх удирдан жолоодох гэгээрүүлэх хүмүүс маань эсрэгээрээ уруу дорой хувиа бодсон өчүүхэн зүйлийг тархиндаа тээж яваа нь та бүхний сэтгэлгээ XXI зуунд хоцорсон үхмэл царцсан байгааг болон БАГШ хүн гэж өнөөдөр ХЭН болохыг ШАВЬ нартаа ТОД ХАРУУЛЖ өглөө БАЯРЛАЛАА АЖИЛ ХАЯЛТАА гэж
2011-12-19
bagsh naryn tsalin nemeh asuudald tur huviin hevshliin hamtyn ajillagaa yamar hamaatai yum. ene er ny bicheed baigaa yum bol doo huurhuu
2011-12-19
mongolchuud yamar huchtei daichin temtsej chaddag bish ,jaahan yum amsaad l zogsoj orhidog tsalingaa gej temtsehees oor yu yaj temtseh be dee ,hoorhii amitad .
2011-12-19
bolioogui bgaa ymar gehch hunees medeelel awaad zogsooloo geed bgaan um be
2011-12-19
alim zaildaaa
2011-12-19