Б.Бат-Орших: Ч.Амарболд нарын хэрэг хянагдаж байгаа
2011-12-19

Аливаа гэмт хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан хүмүүстэй хуулийн байгууллагын ажилтнууд харьцахдаа хүний  эрхийг зөрчдөг гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд  бий. Тэр  ч бүү хэл зарим мөрдөн байцаагч  хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцдаг тухай гомдол ч Хүний эрхийн үндэсний комисст цөөнгүй ирдэг тухай судалгаа гарсан. Хэдийгээр Монгол Улс Эрүү шүүлтийн эсрэг НҮБ-ын конвенцид 2000 онд нэгдсэн ч эрх зүйн орчин бүрдээгүй, зарим хуулийн зүйл заалт зөрчилддөг учраас конвенцийн хэрэгжилт тааруу гэдгийг ч мэргэжлийн байгууллага  хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн байцаан шийтгэх ажиллагаа ч удаашралтай явагдаж иргэдийг чирэгдүүлдэг. Тэгвэл хүний эрхийг зөрчихгүй мөрдлөгө явуулах, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын арга хэлбэрийг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор  мөрдөн шалгах ажиллагаа болон ял эдлүүлэх ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан зааврыг Улсын ерөнхий прокурорын тушаалаар саяхан  шинэчлэн боловсруулж гаргажээ. Шинэчилсэн заавартай холбоотой асуудлаар  Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихтой ярилцлаа. -Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан зааврыг Ерөнхий прокурорын тушаалаар гаргасан тухай мэдээллийг дэлгэрэнгүй өгөөч? - Прокурорын байгууллагын үндсэн  чиг үүргийн нэг бол хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих. Тэгэхээр хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтыг боловсронгүй болгох зорилгоор Ерөнхий прокурорын газраас тодорхой үе шаттай  олон ажлуудыг хийж ирсэн. Энэхүү ажлын хүрээнд хэрэгжүүлж буй нэг томоохон өөрчлөлт  бол өнөөдөр олон нийтэд танилцуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналт тавих чиглэлээр гаргаж байгаа шинэчилсэн заавар байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 2002 оноос хойш орсон өөрчлөлтүүдийг авч үзвэл  прокурор шүүхийн өмнөх шатанд  бүхий л шийдвэрийн  гаргах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхлээд хэрэг үүсгэхээс татгалзах, түтгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох гэх мэтийн процессын шийдвэрийг прокурор өөрөө гаргах эрхтэй болсон.Тэгэхээр энэ байцаан шийтгэх хуульд оруулсан өөрчлөлтүүдтэй уялдуулж прокурорын ажилд, мөн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад дагаж мөрдөх аргачилсан зааврыг өөрчлөх, зарчмын шинэчлэл хийх зайлшгүй шаардлага урган гарсан гэж үзэж болно. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа нэг зүйл бол Улсын ерөнхий прокурорын тушаалаар гаргасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан зааврыг гаргалаа. Энэ аргачилсан зааварт бид хэд хэдэн зүйлийг шинээр оруулж ирсэн л дээ. - Тэгэхээр аргачилсан зааварт ямар ямар зүйлийг шинээр оруулсан бэ? -Юуны өмнө прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааг удирдан чиглүүлэх ёстой гэсэн зарчмын байр суурьд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл та шийдвэр гаргаж байгаа бол тэр процессыг удирд, чиглүүл, үүрэг даалгавар өг, өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтэд хяналт тавь гэсэн зарчмын шаардлагыг тавьж байгаа.  Манай байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос  янз бүрийн гомдол гардаг. Тодруулбал байцаан шийтгэх ажиллагаа удаашралтай явагдаж байгаа тухай, мөрдөн байцаалтын явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байна гэх мэтийн гомдол санал  нэлээд гардаг. Тэгэхээр шинэчилсэн  аргачилсан зааврын дагуу прокурор  тухай бүрд нь байцаан шийтгэх ажиллагаатай танилцаж ажлыг шуурхай явуулах, мөрдөн байцаалтын явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, баталгаа нь болж өгөх учиртай. Мөн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн өөрчлөлт орж ирсэн. Жишээлбэл насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн байцаан шийтгэх ажиллагаанд прокурор  хяналт тавихыг тусгаж өгч байна. Мөн манайхны хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад нэлээд их яригддаг зүйл бол процессын ажиллагааны явцад эрүүдэн шүүх,  хэргийг хүчээр хүлээлгэсэн зодсон ч гэдэг юм уу иймэрхүү гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд гардаг. Тийм учраас зарим нэг байцаан шийтгэх ажиллагаанд прокурор заавал оролцох ёстой, эсхүл мэдээллийг газар  дээр нь шалгах зэрэг хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааг прокурор удирдаж явуулах тухай зааж өгсөн. Түүнчлэн зарчмын шинжтэй хүний эрх,  эрх чөлөөг хангахад чиглэсэн бас нэг асуудал бол сэжигтэн яллагдагчаар татахад нотлох баримтыг цуглуулахдаа  шинжилгээ хийлгэх, нүүрэлдүүлэн байцаах үедээ  мөрдөн байцаагч прокурорт заавал танилцуулсны үндсэн дээр хийх тухай тусгаж өгсөн. -Сэжигтнээр татан цагдан хорьсон зарим тохиолдлууд үндэслэлгүй байдаг гэсэн гомдол иргэдээс  цөөнгүй  гардаг? -Иргэдээс ийм гомдол гарах тохиолдол бий. Шинэчилсэн аргачилсан зааврын дагуу  цагдан хорих арга хэмжээг авахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн яллагдагчаар татахдаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч шийддэг байхаар  тогтлоо. Мөн байцаан шийтгэх ажиллагааг шуурхай явуулах, талаар хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нарын хариуцлага тэдний  мэдлэгтэй холбоотой асуудлыг прокурорын байгууллага нэлээдгүй тавьдаг. Жишээлбэл хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч ийм нотлох баримтыг цуглуулж байна, хэргийг нэг талд шийдвэрлэх гэсэн хандлага байна гэх зэрэг гомдол иргэдээс гардаг. Тийм учраас үнэхээр хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хууль зөрчсөн, эрүүгийн хууль буруу хэрэглэсэн  байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байгаа бол  тухайн мөрдөн байцаагчийн ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авч, шийдвэр гаргаж болно гэсэн зарчмын өөрчлөлтийг оруулж өгсөн. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд   хяналт тавих түүнийг  шуурхай шийдвэрлүүлэх  гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх гэх мэтийн  асуудалд прокурорын байр суурийг нэлээд тодорхой болгож  өгсөн. Зааварт өөрчлөлт орсонтой холбоотой мэдээллийн шинжтэй зүйл хэлэхэд  Нийслэлийн прокурорын газарт хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих мэргэжлийн прокуроруудыг анх удаа бэлтгэж ажиллуулж эхэллээ. Эдгээр прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг удирдан чиглүүлэх, хүний эрх, эрх  чөлөөг зөрчих гэж байгаа эсэхэд хяналт тавьж эрүүгийн  хэргийн шийдвэрүүдийг гаргах. Үйл ажиллагаанд  саад болох техникийн шинжтэй ажлуудыг  авч байгаа юм. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар нэг тодорхой хэрэгт  янз бүрийн шийдлийг гаргахад зөрчилтэй асуудал  үүсдэг. Тэгэхээр шийдлийг нэг байлгахад чиглэгдсэн прокурорын байгууллагын  хяналт тавих аргачлалыг боловсруулж байна. Үүнийг мөрдвөл тодорхой хэрэгт  гарах  шийдвэр нэг байх, үүнд  ямар нэг маргаан гаргахгүй болно. Иймэрхий ажлыг прокурорын байгууллагаас хийж байна. - Танай нийслэлийн Прокурорын газарт ажиллаж буй хяналтын прокуроруудаас  мэргэжлийн алдаа гаргасан хэдэн прокурор байна вэ. Тийм судалгаа бий юу? -Өнөөдөр та бүхэнд шинээр батлагдсан аргачилсан заавартай холбоотой асуудлаар л мэдээлэл өгч байна. -2008 оны долодугаар сарын 1-ний хэрэг прокурорын хяналтад шилжсэн гэсэн. Хуулийн хугацаандаа хяналт тавиад шүүх рүү шилжүүлэх боломжтой юу? - Ч.Амарболд нарт  холбогдох хэрэг манай нийслэлийн Прокурорын газарт хянагдаж байгаа. Гэхдээ би энэ хэрэгт хяналт тавиагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй. Мэдээж хэргийг аль болох шуурхай шийдвэрлэх чиг үүрэгтэй ажиллах байх. Н.Түвшин          
Shuud.mn
Сонин хачин
fgn fd:
Ц.Амгаланбаяр нь цагдаагийн хөрөнгөлөг хурандаануудын угшилтай хүн. Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт холбогдон шалгуулж, дараа нь Цагдаагийн академийн захирлаар түр ажиллаж байгаад 2007 онд ОБЕГ-ын даргын албанд томилогдон төсвийн хөрөнгөөр тэрбумтан болох гараагаа эхэлсэн. Ц.Амгаланбаяр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогvй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хvмvvсээ Онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зvй бусаар завшсан гээд сүүлийн жилүүдэд тvvний хууль бус vйлдэлтэй холбоотой мэдээлэл тасраагvй. Хууль хяналтынхан нэг бус шалгаж байсан удаатай ч тэрээр энэ бvхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна. Ц.Амгаланбаяр хууль зөрчсөн, тендерийн мөнгөнөөс халаасалдаг, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлдэг гэж байнга хэл амны бай болж байдаг нэгэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Амагаланбаярт генерал цол олгохоос татгалзсныг эх сурвалж өгүүлж байна. Өнгөрөгч хавар Дорнод аймгийн Баяндун суманд гарсан тvймрийг унтраахаар ажиллаж байсан 4 аврагч, гал сөнөөгч амиа алдаж, 1 аврагчийн бие 60 хувь тvлэгдэж, vхэл амьдралын зааг дээр эмчлүүлж байгаа. Нас барсан 4 аврагчийн 1 нь эмнэлэгт амьд ирсэн бөгөөд гадаадад эмчлүүлэх зардлыг нь Ц.Амгаланбаяр шийдвэрлэхгүй удааснаас шархаа даалгүй нас барсан байна. Уг нь голд тулаад унтрах байсан түймэрт Ц.Амгаланбаяр эндээс загнасаар байгаад аврагчдыг үхэл рүү түлхсэн хэмээн аймгийнхан ярьцгааж байна. Уг харамсалт явдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “би хариуцлага хvлээхэд бэлэн. Надад хариуцлагаас зайлсхийх шалтгаан байхгvй” хэмээн мэдэгдэж, шударга, хариуцлагатай албан тушаалтны дvрд тоглож байсан. Тухайн үед “Гал түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид ямар техник хэрэгсэл ашиглаж байсан юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Амгаланбаяр “Ой хээрийн түймэр унтраахад ашиглагдах техник хэрэгсэл хязгаарлагдмал байдаг” гэж хээв нэг хариулж байсан. Уг нь өөрөө баяжих, хөрөнгөжих сэтгэлгээгээ хойш тавиад ажилласан бол аврагчдийг гал унтраах багаж хэрэгсэл, галаас хамгаалах хувцсаар хангах бололцоо байсан. Ц.Амгаланбаяр төсвийн хөрөнгөнөөс амжилттай хумсалсныхаа дүнд хотын “А” зэрэглэлийн бүс буюу 1-р төрөх эмнэлэгийн зүүн талд TG төв хэмээх том хаягтай 6 давхар барилга хувьдаа барьж бусдад түрээслэсэн, Зайсангийн аманд 10 орчим өрөөтэй тансаг харшид амьдарч байгаа, мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хадгаламжиндаа 100 сая орчим төгрөгтэй болсон. Уг нь, Ц.Амгаланбаяр аль эрт хууль бус vйлдлийнхээ хариуд хариуцлагаа vvрээд явах ёстой байсан юм. Ц.Амгаланбаяртай холбоотой сөрөг мэдээ мэдээллүүд тасрахгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга А гэгч ууж согтууран машин барьж яваад гурван хүний амь насанд хүрсэн байна. Өмнө нь А-г үе үе архи ууж байгаа талаар аймгийн удирдлагаас Ц.Амгаланбаярт мэдээлж байсан тухай эх сурвалж өгүүлж байна. Гэвч Ц.Амгаланбаяр уг этгээдтэй хариуцлага тооцоогүйгээс хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн хэдхэн хоногийн өмнө тус байгууллагын алба хаагчид дээд удирдлагын тушаалаар хувийн орон сууцны барилга дээр ажиллаж байгаад ахлах дэслэгч О гэгч хүнд бэртэн нэг нүд нь таг сохорсон байна. О-г эмнэлэгт эмчлүүлж байхад нь түүнийг хүнтэй уулзуулахгүй, ярилцлага өгүүлэхгүй, зураг авахуулахгүй байхын тулд байнгын харуул манаатай байлгасан. Одоо өрөөсөн нүдгүй болсон О-г аврагч Ч-гээр байнга асруулахаар ажлаас нь чөлөө өгсөн байна. Хамгийн хачирхалтай нь дээрх хоёр гэмт үйлдлийн талаар Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайдад ердөө мэдээлээгүй байсан байна. Гай болж нэгэн сэтгүүлч Шадар сайдыг Аврах тусгай ангид ажиллах үеэр хувийн барилга дээр ажиллаж байгаад хүнд бэртсэн О гэгчийн талаар асуулт тавьснаар хэрэг мандах нь тэр. Уг ажиллагааны дараагаар Ц.Амгаланбаяр өөрийн хэвлэлийн ажилтнуудаа өрөөндөө дуудан тэр сэтгүүлчээр яах гэж тийм асуулт тавиулав. Ямар зорилготой ингэв, яагаад асуулгахгүй байж чаддаггүй юм бэ? хална, зайлуулна гэж загнасан байна. Эндээс харахад өөрийн үйл ажиллагаатай холбоотой алдаа, дутагдлаа ямар нэгэн байдлаар дарж өнгөрөөдөг талаар тус салбарын албан хаагчдын дунд тархсан яриа үнэн болохыг нотолж байна. Ц.Амгаланбаяр нь гэмт үйлдлийг төдийгүй 2010 онд малын гоц халдварт өвчнийг хүртэл нуун дарж нэг айлын хотонд нь нам дарчих байсан шүлхийг төрийн өндөрлөгүүд болон нийтэд зарлан мэдээлээгүйгээс болж газар авахуулан 5 аймгийн 24 сумыг хамруулж 25 мянга гаруй малыг устгалд оруулж, улсад 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Ц.Амгаланбаяр хууль бус vйлдлээ нуухын тулд 2008-2010 онд жил бүр байгууллагынхаа 10-12 хvнийг Хайнанд 7-10 хоног, 2011 онд 26 хvнийг Сингапур, Малайзад долоо хоног төсвийн мөнгөөр аялуулсан, зөвхөн энэ жилийн аялалд л гэхэд 78000 ам.доллар буюу 103 сая төгрөг зориулалтын бусаар зарцуулсан мэдээлэл байна. Ц.Амгаланбаяр цагдаагаас өөрийн жолоочоор дагуулж ирсэн Гантулгаа онцгойгийн Автобаазын даргаар томилсон. Гантулга нь тус баазын 5-н автомашиныг акталсан нэрээр хувьдаа авч, төрийн өмчийг завшсан байна. Гантулгыг энэ үйлдэлд нь Авилгатай тэмцэх газраас эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд Ц.Амгаланбаярын итгэлт хүн тул мөн л бүдгэрэх тал руугаа орж байгаа бололтой. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхан нь 2008 оны арванхоёрдугаар сард “Бооцын тариа” ХХК, “Баяржавхлан” ХХК-ийн ОХУ-аас импортоор оруулж ирсэн 936,6 тн улаан буудайг дотоодын улаан буудай хэмээн С.Баярын Засгийн газрыг молигдон худалдан авч, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолд “Дотооддоо үйлдвэрлэж, дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаан буудайн тн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасны дагуу Д.Батсайхан 74.9 сая төгрөгийг улсын төсвөөс авсан байдаг юм. Тогтоол шийдвэрийг хувьдаа ашигтайгаар хувирган, ашиг хонжоо олж чаддагийн бодит биелэл ийнхүү Онцгой байдлын ерөнхий газарт Ц.Амгаланбаярын шууд удирдлагад ажилладаг, түүний дотны найз, цагдаагийн байгууллагаас дагуулж ирсэн Д.Батсайхан гэгч даргын гараар амилсан нь энэ. Д.Батсайханд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад уг хэргийг шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч уг хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүйгээр үл барам замхрах шатандаа орсон байна. Өнөө хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх зарчим хаана байна вэ? Цагдаад ажиллаж байсан хүнд хууль өөрөөр, хөнгөлөлттэй үйлчилдэг юм байна гэсэн хардалтыг зүй ёсоор төрүүлж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, залилан мэхэлсэн хэрэгтээ тэрээр өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээх нь лавтай. Авлигатай тэмцэх газраас 2008 онд Д.Батсайханыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх мэдэгдлийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл уг мэдэгдлийг хэрэгжүүлээгүй байна. Эндээс харахад Ц.Амгаланбаяр өөрөө уг гэмт хэрэгт холбоотой нь нотлогдож байна. 2008 оноос хойш Онцгой байдлын байгууллагад олон тооны барилга байгууламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд тэдгээрийн үнэлгээ нь өөр хоорондоо өөр өөр байдаг нь тендерт оролцогч компаниудын удирдлагын гайхширлыг төрүүлдэг байна. Ц.Амгаланбаяр тэргүүтэй бүлэг этгээдүүд элдэв зальт башир аргаар тендерийн мөнгөнөөс халаасалдаг байна. Тендерт оролцогч компаниудын удирдлага Онцгой байдлын байгууллагаас Ц.Амгаланбаярыг зайлуулаагүй цагт тендерийн будлиан тасрахгүй гэж өөр хоорондоо ярилцах болсоор удаж байна. Иймээс Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шударга ёсыг тогтоохоо амласан Шадар сайд Д.Тэрбишдагва нар Ц.Амгаланбаяр хэмээх төрөөс төрсөн тэрбумтан, хариуцлагагүй этгээдэд хариуцлага тооцох цаг болжээ. Онцгой байдлын албаны албан хаагчид тус албанд шинэ шударга удирдлага, шинэчлэл хэрэгтэй байгааг өөр хоорондоо ярьж байна. Ц.Амгаланбаяр нь Засгийн газраас, видио хурлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах тулгамдсан ажлуудыг хийхийн оронд 2012 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Шадар сайд асан М.Энхболд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Болдсайхан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Батбилэг нарын хамт Хэнтий аймгийн Хөх нуурт хуучнаа санагалзан зугаалсан байна. Ч.Анар Зочин
2013-01-29
Прокурорууд цагдаадаа хөтлөгдөж ажилладагаа болих хэрэгтэй. Алийн болгон 1937 оны арга барилаар ажиллах юм бэ. Прокурорууд НҮБ-ын ДҮРЭМ, Хүний эрхийн талаарх олон улсын эрхийн актууд, Монгол Улсын Үндсэн хуулиар заасан хүний эрхтэй холбоотой заалтуудыг цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон бусад байгууллага хэрхэн хэргжүүлж байгаад дээд хяналт тавих төрийн үндсэн нэгж мөн. Прокурорууд 37 оноос салж, шинэ цаг үеийн шаардлагаар ажиллах хэрэгтэй байна.
2011-12-20
yun teneg tsaraitai gar ve harvaas er hun shig bish
2011-12-19