Н.Ангирмаа VIII байр эзэллээ
2014-08-19

“Наньжин-2014” залуучуудын II олимпийн наадмын охидын 10 метрийн урт бууны дасгалд эх орноо төлөөлөн өрсөлдсөн Н.Ангирмаа VIII байрт шалгарлаа.

р

Манай тамирчин 411.9 оноогоор долоодугаар байраар финалд шалгарсан. Харин шигшээд 8, 9 дээр онож, нийт 80.1 оноо авснаар наймдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Энэ дасгалд Швейцарь, Сингапур, Германы тамирчин медальт байрт шалгарав.

р

Буудлагын төрөлд зургаан багц медалийн эзэд тодрох бөгөөд эхний гурван дасгалын дараагаар алтан медалийг Украин, Польш, Швейцарь улсын тамирчид хүртжээ. Харин  мөнгөн медалийг БНСУ, Сингапур, ОХУ-ын тамирчид зүүсэн бол хүрэл медалийг БНСУ, Франц, Герман Улсаас тус бүр нэг тамирчин хүртээд байгаа аж.

а

о

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин