Гурван компанийн эрхийг сэргээлээ
2014-08-19

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 117 тоот тушаалаар 26 компанийн арилжаанд оролцох эрхийг  хязгаарлаад байсан. Тэднийг “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүй хэмээн, арилжаанд оролцуулахгүй болгосон. Тэгвэл нэр бүхий гурван компанийн энэхүү эрхийг сэргээжээ. “Сикап” ХХК, “Эм Ай Си Си” ХХК, “Лайфтайм инвестмент” ХХК-иуд гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул  “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын өнөөдрийн 125 тоот тушаалаар  арилжаанд оролцох эрхийг сэргээсэн байна.
Shuud.mn
Сонин хачин