Манай 16 бөх Ташкентын дэвжээнд хүч үзнэ
2014-08-20

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь удаагийн тэмцээн ирэх есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Узбек улсын нийслэл Ташкент хотын “Gymnastics Palace” спортын цогцолборт болно.

о

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн хүч үзэх манай улсын багийн бүрэлдэхүүн тодорсон байна. Эрэгтэй багийг МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар ахлан оролцох юм байна. Тэмцээний 57 кг-д ОУХМ Б.Номин, 61 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 65 кг-д МУГТ Г.Мандахнаран, 70 кг-д ОУХМ Б.Анхбаяр нар хүч сорино. Мөн  74 кг-ын жингийн ангилалд ОУХМ П.Өнөрбат, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер, 125 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат нар барилдана. Эрэгтэй багийн дасгалжуулагчаар МУГТ Ц.Цогтбаяр Б.Баяраа, МУГТ О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар оролцох аж.

л

Харин эмэгтэй багийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ ахална. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн ангилалд ОУХМ Э.Нарангэрэл, 51 кг-д Э.Сумьяа, 55 кг-д ОУХМ А.Батцэцэг, 58 кг-д МУГТ Т.Мөнхтуяа, 60 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд нар хурд хүч, уран мэхээ уралдуулахаар болжээ. Түүнчлэн 63 кг-д МУГТ С.Батцэцэг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Одончимэг, 75 кг-д  МУГТ О.Бурмаа нар хүч үзнэ. Эмэгтэй үндэсний  шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар дасгалжуулна.

л

Тэмцээнд шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа, Х.Ганболд нар оролцох юм байна. Мөн багийн бүрэлдэхүүнд Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат, Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч М.Саранцацрал нар багтжээ.

о

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин