Дээд боловсрол доош орсон нь
2014-08-20

Энэ тухай өгүүлэхийн өмнө нэлээн холоос буюу дэлхийн нөгөө бөөрөн дэх бидний жишээлэх дуртай болсон АНУ-д болсон нэгэн түүхээс товч өгүүлэх нь зөв байх гэж бодлоо.

1

1.Тэд ингэж эхэлсэн

1

АНУ. 2006 он. “Улсын сургуулиуд ийм муу сургалттай байх нь үнэхээр шившиг. Ийм байдлыг би үндсээр нь өөрчилнө” гэсэн гол уриатай сонгуульд орсон Адриан Фенти /Adrian Malik Fenty/ гэх Демократ намын нөхөр ялалт байгуулж Вашингтон хотын захирагчаар томилогдлоо. Боловсролын  шинэчлэлийн бодлогыг /Education reform/ дэмждэг тэрбээр үзэл бодлоо амьдралд хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж хотын иргэддээ амалсан байлаа. Энэ амлалтаараа итгэл төгс ялсан гэхээр боловсролын систем нь хэр их унаад байсан нь бараг төсөөлөгдөх биз. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд Адриан Мичелле Рхий /Michelle A.Rhee/ гэх Солонгос бүсгүйг албан тасалгаандаа урьжээ. Тэр хоёрын дунд дараах яриа өрнөсөн байдаг.

1

М -...Би танд тохирохгүй байх. Та бол улстөрч хүн. Таны хувьд бүх юм нам гүм байвал зүгээр. Таны сонгогчид сэтгэл дүүрэн байвал боллоо. Гэтэл миний хувьд энэ ажлыг хийх юм бол маш их шуугиан гарна. Маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна.

Ф -Таны гаргасан шийдвэр ямагт хүүхдийн төлөө байх юм бол би 100 хувь дэмжинэ. Танд туслахын тулд би бололцоотой бүхнийг хийнэ.

М -Тэгвэл та хэр их эрсдэл үүрэхэд бэлэн байгаа вэ?

Ф -Би бүх эрсдлийг үүрнэ...

1

Мичеллийн хувьд ингэж ярьдаг улстөрчийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй гэж хожим дурсжээ. Боловсролын шинэчлэлийн төлөө бүх эрсдлийг үүрэхэд бэлэн гэж хэлж байгаа шинэ хотын дарга түүний өөдөөс хараад сууж байлаа. Хожим залуухан дарга ёстой бүх эрсдлээ даах болж Мичеллийн хийсэн зоригтой шинэчлэлийг эсэргүүцэгчдийн санхүүжүүлсэн эсрэг сурталчилгааны ачаар дараагийн хотын даргын сонгуульд амжилттай оролцож чадаагүй юм. “Боловсролын энэ салбарыг жоохон сэгсрэхгүй бол болохгүй болчихсон байна” гэж үзсэн шинэ даргад маш чадварлаг, сургуулиудад эрс шинэчлэл хийж чадах тийм хүн хэрэгтэй болжээ. Өргөн хүрээнд хүмүүсийг судалж. Тэгээд эцэст нь боловсролын тогтолцоог өөрчлөхийн төлөө дуугардаг “Америкийн төлөө багшилцгаая” төсөл дээр ажиллаж байсан 37 настай Солонгос эмэгтэйг сонгож Вашингтоны боловсролын газрын даргаар томилсон түүх энэ.

1

Тэр үеийн Вашингтон хотын сургуулиуд материаллаг бааз, сургалт явуулах орчин, аюулгүй байдал, багш нарын сургалтын арга барил зэрэг бүх үзүүлэлт нь тун их унаж хоцрогдсон гэсэн шүүмжлэлд ихээр өртөөд байж. Багш нар зөвхөн цалингаа авахын төлөө хандлагатай болж анги танхимд хичээл дуусгах цагаа хүлээн бараг л цаг нөхцөөдөг болчихсон. Сурагчид нь ч мөн энэ хэрээр хичээлээсээ залхах болж сургуулийг чөлөөт цагаа өнгөрөөх танхим мэт болгосон эмх замбараагүй дүр зурагтай байж.

1

Нэгэн эмэгтэй тухайн үеийг “Охиноо нэгдүгээр ангид оруулах гээд аваад очиход сургуулийн эрхлэгч нь “Ангидаа тавтай морил. Багш нь энд байна. Энэ багш тийм ч сайн биш гэдгийг хэлье. Гэхдээ энэ жилдээ энэ багшаар заалгуулаад ур чадвар нь сайжрах эсэхийг харья” гэж хэлж байгаа юм шүү дээ. Ийм л байсан” гэж дуу алдан дурсжээ. Вашингтоны боловсролын систем их уналтад ороод олон жилийг үзэж байсан хэрэг. Тэгээд ч энэ уналтыг сэхээнэ гэсэн уриа дэвшүүлсэн нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулан гарч ирж. Амлалтаа хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар сонгосон түүний хамтрагч Мичелле Рхий гэж хэн байв. Солонгос гаралтай, Мичиган мужийнх. Америкийн иргэн. Боловсролын даргын ажил авахаасаа өмнө орлого багатай эцэг эхтэй сурагчдад чин сэтгэлээсээ туслах хэрэгтэй. Тэдний авьяас чадвар маш их. Үүнд нь итгэж, хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үзэл санааныхаа төлөө зүрх сэтгэлээсээ явдгаараа танигдсан нэгэн.

1

Мичелле Рхий дунд сургуулийн сургалтын тогтолцоог тэр чигт нь цэвэрлэхээр шийджээ. Хуучин назгайралд цоо шинэ цохилт хийхээр шинэ системийг нэвтрүүлж. Энэ хөтөлбөрийн дагуу багшийг сурагчдынхаа бие даах чадварын өсөлт дээр үндэслэн ажлаа дүгнүүлдэг тусдаа тестийн аргачлалыг нэвтрүүлсэн байна. Тэр багшлах ур чадварыг сурагчдын амжилтын үзүүлэлттэй холбон багш нарын мөнгөн урамшууллыг нэмдэг системийг нэвтрүүлжээ. “Эцэг эх хүүхдээ сургуульд сургахдаа сэтгэл хангалуун, итгэл дүүрэн байж чадахуйц тийм боловсролын тогтолцоог эргүүлж олохын тулд би зүтгэж байна. Сүүлийн  хэдэн арван жилд сайн боловсролтой больё гэвэл Америкийн өмнө зүгт очих ёстой гэсэн хандлага тогтсоныг өөрчлөх хэрэгтэй”  гэж Мичелле эрс шийдэмгий мэдэгдэж байж.

1

Тэрбээр шинэ багш төсөлд байхдаа сургуулийн удирдлагуудад юу хийхийг нь зааж зөвлөж өгчихөөд л явж байдаг байсан. Харин одоо тэгэхээ болихоор шийдсэн. Бүх хариуцлагыг өөр дээрээ авч ажиллахаар шийджээ. Чанарын шаардлага хангаагүй сургуулиудын захирлуудыг халж эхэллээ. Үүнийхээ дараа багш нартайгаа ажиллаж эхэллээ. Багш нар ч шаардлагад нь багагүй бухимдаж. Ажил хөдөлмөр, гавьяа зүтгэл, туршлага гээд бүгд нэг өдрийн дотор үгүй болох мэт цохилт авсан тул тэд маш хүчтэй эсэргүүцсэн байж таарна. Олон  сургуулийн захирлыг халсан нь Мичеллед өөрт нь хүндээр туссан. Энэ эсэргүүцэл шүүмжлэл хотын шинэ захирагчид хаяглагдаж эхэлжээ.

1

Хотын захирагч “хүүхдийн төлөө бол дэмжинэ” гэсэн үгэндээ хүрч “Энэ чинь  Мичелле Рхийгийн ажил нь шүү дээ гэж хамгаалсаар суув. Хэдэн сарын дараа гартаа сургуулийн цэвэрлэгчийн шүүр барьсан боловсролын газрын дарга Мичеллийн зураг “Тайм” сэтгүүлийн нүүрэнд тавигдлаа. Энэ нь түүний шинэчлэл олны анхааралд хүрч, зохих ёсоор үнэлэгдэж эхэлснийг харуулсан хэрэг.

1

Энэ түүхийг цааш нуршилгүй орхиё. Өгүүлэн буй Вашингтон хотын Боловсролын газрын дарга Мичелле Рхий хатагтай сургуулиудын хоцрогдол арга барилыг өөрчлөх зоригтой шинэчлэл хийх явцдаа олон хуучинсаг захирлуудын дургүйцлийг хүргэж байсан. Үүнийх нь сүүдэр 4 жилийн дараа хотын даргад том цохилт болж Адриан Фенти дараагийн сонгуульд ялагдсан юм. Мичеллийн эхлүүлсэн шинэчлэлд дургүй явсан багш нар мөнгө босгон хотын даргынхаа эсрэг компанит ажлыг сайн өрнүүлж чадсанаар түүнийг ялагдуулсан гэдэг. Хожим нь Мичелле энэ тухай “Тэд тэр их мөнгийг хүүхдүүдийн төлөө эртхэн цуглуулж шинэчлэлд зориулсан бол...” гэж Опрагийн шоунд орохдоо харамсан өгүүлжээ.

1

Ингээд залуухан хотын дарга боловсролын шинэчлэлийг хүүхдийн төлөө бол зуун хувь дэмжиж, бүх эрсдлийг хүлээнэ гэснээрээ хүлээж дараагийн сонгуульд ялагдсан ба Мичелле ч мөн ажлаа өгсөн юм. Энэ хоёр залуу зорилго нэгтгэн ажиллаж нэг нь улс төрийн карьераа алдан байж уналтад ороод байсан сургуулиудыг өөрчилж хөл дээр нь босгож чадсан гавьяатай үлджээ. Шилжилтийн гэх үеэс бодлогын бохирдлын сүүдэрт орж бүхэлдээ эмх цэгцээ алдчихаад байгаа манай боловсролын систем, түүнийг өөрчлөх гэж оролдож байгаа явц Вашингтон хотод болсон дээрх түүхтэй зарим талаар тун төстэй. Ингээд манай дээд боловсрол яагаад доошоо орж эхэлсэн бэ гэдгийг авч үзье.

1

2. “Гоё анги”-тай сургуулиуд

1

Манай боловсролын салбарын хувьд шинэчлэх гэж буй агуулга зорилт Америк зэрэг орнуудынхаас их өөр л дөө. Гэвч туулж буй замнал тулгарч буй саад эсэргүүцэл нь их төстэй. Хэдий дүгнэхэд эрт байгаа ч Л.Гантөмөр сайд ч мөн улстөрчийнх нь хувьд ирж болох эрх ашгийн зөрчил эгдүүцлээс ирэх эрсдлийг мэдэж байсан ч боловсролын шинэчлэлийг эхлүүлэхийг дэмжсэн байдаг. Түүний багийнхны Их дээд сургуулийн “хулхи” боловсролыг ТҮЦ-нээс гаргаж, бага дунд боловсролыг шинэ шатанд гаргах гэсэн шинэчлэл нь бас дардан замаар явахгүй нь өнгөрсөн нэг жилд харагдсан. Энэ шинэчлэлийн бодлого, стратегийг гардан боловсруулж хийж байгаа Б.Насанбаяр даргыг нь нэг хэсэг хэвлэлээр дуу дуугаа авалцан дайрч элдвээр “матарласан”. Хүнийг хамгийн муухай харагдуулж болох хамгийн олон хувилбараар зураг нь сайт сонинд тавигдсан “газрын дарга” гэдэг номинациар тэргүүлж ч магадгүй. Гэхдээ одоо шинэчлэл хийх явц дахь элдэв зөрчил, үл ойлголцол энэ бүхэн ард үлдэж чухам юуг яаж ямар арга замаар шинэчлээд байна вэ гэдэг нь олон нийтийн анхаарах сэдэв боллоо.

1

Шинэчлэх тухай ярьж байгаа болохоор хуучин ямар байсан, юу нь болохгүй болчихсон юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Манай сургуулиудын хувьд дээрх Вашингтон хотын сургуулийнх шиг багш нь сурагчидтайгаа хонх дуугарахыг тэсч ядан суудаг дээрээ арай хүрчихээгүй. Энд эхлээд дээд болосролын эргэн тойронд юу нь болохгүй болж ирснийг ерөнхийлөн бөөгнүүлж харлаа.

1

Зах зээл шилжилтийн гэх үед дээд болосвролын систем ч хямарч эхэлсэн. Боловсролын салбар өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд мөнгөтэй байх хэрэгтэй байлаа. Энэ үед сургуулиуд урсгал зардал өсч байсан ч төрөөс авах мөнгө хаана нь ч хүрэхгүй болж ирсэн. Ингээд мөнгө хийхийн тулд мэргэжлийн индекс буюу мэргэжил олгох элсэлт авах ангиудыг жиргэж жижиглэсээр ирж. Гадаад харилцаа худалдааны менежер гэж байсан бол үүнийгээ задалж гадаад харилцааны менежерийн анги, худалдааны менежерийн анги гэх жишээтэй. Энэ хэрээр элсэх оюутны тоо өсч, тэр хэрээр төлбөрөөс орох мөнгөний урсгал нэмэгдэж байлаа. Зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамааран тодорхойлогдох ёстой мэргэжлийн чиглэл ийнхүү мөнгө санхүүгийн сонирхол дор бодит ажлын байрны эрэлтээс давж үржиж эхэлсэн хэрэг. Эмзэглэх гол зүйл нь төрийн өмчийн нэг их сургуулиудад ийм  “мөнгө хийх” давхардсан мэргэжил олноор бий болсон. МУИС-ийн хэд хэдэн салбар сургууль тус бүртээ гадаад хэлний мэргэжилтэн бэлтгэдэг бол ХААИС ч мөн гадаад хэлний мэргэжилтэн бэлтгэдэг анги нээсэн байдаг. Цаашлаад энэ сургуульд хөдөө аж ахуйн эдийн засаг, соёл урлагийн эдийн засаг гэсэн мэргэжлээр оюутан бэлдэж ирсэн нь энэ салбарт мэргэжлийн индекс хэрхэн үржиж ирснийг харуулна. Ингээд 2013 оны байдлаар их дээд сургуулиуд 170 гаруй мэргэжлийн индекстэй болчихсон байлаа. Үүн дээр сургалтын хөтөлбөр агуулга дотор нь ч хөгийн юм бас байсан харагддаг...

1

Үүгээр диваажинд хүргэх тасалбар гэдэг шиг янзын сайхан мэргэжил, ирээдүйг харагдуулах “гоё ангиуд”-тай болсон ч эзэмшсэн мэргэжлээрээ гоё амьдарч болдоггүй болчихсон боловсролын тухай өгүүлэх эхний хэсгийг өндөрлөе.

1

Үргэлжлэл бий...

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин :
их дээд сургууль гэж ч дээ үнэндээ дээд сургууль гэж хэлэхэд хэцүү ш дээ. энэ жил хүүхэд цөөн элслээ гээд хувийн дээд сургуулийн багш нэр боож үхэх гэж байна. улсын их дээд сургуулиуд ч ялгаагүй. ховоор ажил хийдэг хэдэн удирдлагууд.
2014-08-25
судлаач багш:
юунаас болов яагаад гарах гарцыг үндэслэлтэй тодорхой бичээгүй байна. бас энэ хийж байгаа шинэчлэл шинэчлэл биш эх нь булингартай бол адаг булингартай гэдэг. сургуулийн өмнөх наснаас эхэл дээ үндэс нь хэвээрээ бол тайрсан ч ургадаг юм.
2014-08-22
иргэн:
хөгжлөөр хоцрогдсон, эдийн засаг нь уначихсан оронд харвард шиг сургууль оршин тогтнож чадах уу??? бүх зүйлс улс орны ерөнхий хөгжил, иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн хөгжлөөс хамаарна. улс орон баян болчих юм бол боловсрол, эрүүл мэнд аяндаа дагаад, татагдаад хөгжинө, ядаж л дэлхийн мундагуудыг мөнгөөр зодож авчраад заалгана. иймд ямар эдийн засаг байна, түүнд таарсан эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ байна. уул уурхайгаа ашиглаад хурдан хөгжих хэрэгтэй, уранаа ашигла
2014-08-21
судлаач:
за тийм байдаг байж. юунаас болж доошилсон байж вэ? шинжлэх ухааны үндэслэлийг нь гаргаж тавих хэрэгтэй. түүнээс биш цаанаа тодорхой хүмүүс хамгаалж дэмий худал үнэн нь тодорхойгүй юм бичээд яах вэ?
2014-08-21
zochin:
deed bolovsroliinvshinechlel geheesee omno baga dund eronhii bolovsroliig shinechilmeer bn. unshij bichij ch chadahgui huuhed yaj 9, 11 r angi togsdog bnaa. neg zov nairuulgatai oguulber bichdeg hun angid tsoohon huviig ezlej bn. garaa sain bol baria sain gesen saihan ug bdagdaa.
2014-08-21
baagii:
yamand ajillaj bgaa humuus jinhene ajliin toloo humuus mon uu. yamar nag arga zamaar mongo olohiig l bodno. gants bolovsroliin yam bish buh yamd iim hogiin yadarsan setgehuitei ajiltnuudaar duurch. ted ooriin medleg chadvaraar bish hen negnii tataasaar ene ajild orson bdag. harin jinhene medlegtei chadvartai humuus ni tend orj ajillahiig sanaad ch hereggui. iim nohtsold ter yam gazraas sain yum huleegeed demii
2014-08-21
zocin:
hend cz heregyi huucinsag muusain ui cz medehgyi hocrogdsobn coz iin yeiin zaluu odoogiin hugcxzin profesoryydiig bygdiini huuj tetgewert gargawal neg cewerszih arga ni,bas mungu awaad dyn tawidag,nom zaraad dyn tawidag heden teneg bagcz nariigaa boli gemeer sanagddagiin,uursdee zoriggyi,zorilgogyi,zaluusaa demzdeggyi huucinsag hugczyyl iig 60hyrgeedl huuj tetgewert ni gargah heregtei,hend cz hereggyi lekcee unszaad syydag hocrogdson
2014-08-21
болд:
өнөөдөр зөвлөх гансүх гэдэг хүний шоронгоос бичсэн гар бичмэлийг телвизээр харлаа. бичгийн хэвийг нь хараад түүний өмнөөс санаа их зовлоо. энэ насны хүмүүс чинь үнэхээр гоё бичигтэй, боловсрол өндөртэй, найруулга сайтай бичдэг. соц-ийн үеийн болосролын байгууллага үнэхээр чанартай заадаг байсан шүү!
2014-08-20
иргэн:
насанбаяр гэгч мууний шашин нэвтрүүлэхийн төлөө улайрч байгаа гарыг дэмжсэн захиалгат өгүүллийн оршил ингэж эхлэв ээ
2014-08-20
дамба:
дээд боловсролд шинэчлэл үнэхээр хэрэгтэй болоод удаж байна. их сургууль нэртэй, хэдэн хүцрогдсон хөгшин багш нар амбасын лекцээ уншаад л. түүний оронд өндөр хөгжилтэй орнуудад их сургууль төгссөн чадалтай залуусаар цагаар ч болов хичээл заалгах зэргээр юуны өмнө багш нарыг чадваржуулах хэрэгтэй. хувийн их сургуулиуд нэртэй коллежууд бүгд уих-ын гишүүд, сайд явсан хүмүүсийн хувийн бизнес. үүнийг зоригтой өөрчлөх хэрэгтэй.
2014-08-20
багш нарыг актлая:
дээд боловсролын шинэчлэлийг хамгийн гол хэрэгжүүлэгчид нь их сургуулийн удирдлага, профессор багш нар шүү дээ. бшуя-наас сайхан бодлого гараад хэрэгжүүлэх түвшиндээ шинэчлэлийн мөн чанарыг ойлгохгүй бол чанарын тухай дахиад л хоосон зорилт болно биз. "багш л шинэчлэгдэхгүй бол төрийн бодлого хичнээн сайн байгаад боловсролын салбар шинэчлэгдэхгүй" их дээд сургуулиуд залуусыг хэрхэн "алдаг" вэ? ийм багш нар байсаар байна
2014-08-20
зочин :
дээд боловсрол тун базаахгуй болсоныг бух ард иргэд мэдэж байгаа мэдрэгдэж ч байгаа. ард тумний ур хуухэдээ боловсролтой болгох гэсэн сацхан хусэл мороодол дээр нь тоглож хуучин сайд дарга нар нь эхнэр зуухэдийнхээ нэрээр хувийн сургууль байгуулан хаан банкины зээлэнд ард иргэдээ бэлтгэн зах зээлийн шаардлага хангахгуй еронхий мэргэжилээр хялбараар мэргэжилтэн бэлтгэж байгаа инженер техникийн чиглэлээр бараг хувицн сургуультай хун 1-2л байгаа дээд боловсрол монго хуулэх арга хэрэгслэл болж монголын дээд боловсролын хууччуул солонгос хятадтай ч хамтрсан скргукль байгуулах зэргээр ундэснийхээ дээд боловсролын системийн хогжилд гажукдал оруулсан яамны удирлагад нь явуулын хоноуын сэтгэлгээтэй сайд дарга нар сонгуулийн хугацаагаар пжилладаг яаман дотороо хамгицн ядуу одор хоног онгороосон удсан мэргэжилтэнуудтэй тдгээс нь юу ч гарахгуй. болсон. их харамсплтай байна
2014-08-20
зочин:
уран зохиолын номоор дамжуулан англи хэлний сургалт явуулдаг шекспир сургалтын төвийн намрын элсэлтийн бүртгэл эхэллээ. англи хэл дээр уран зохиолын шаталсан номууд, сонгодог болон орчин үеийн уран зохиолын номуудын бичлэгийг эхээр нь сонсох, зөв унших, орчуулах, ойлгох чадварыг төлөвшүүлэх зэрэг олон ажилбаруудыг хичээлийн явцад нэгэн зэрэг гүйцэтгэх болно. сургалт нь 9 дүгээр сарын нэгнээс 14, 16, 18 цагуудад хичээллэх бөгөөд та бүхэн өөртөө тохиромжтой цагаа зөв сонгон яаралтай бүртгүүлнэ үү. холбоо барих 94050620
2014-08-20
bayaraa:
manaihaan deed surguuli tugsuud yah yum ve ternii hajuud 5 jil tuluh munguuruu zuv biznes ehlyyl.ter tsaasiig avaad ch oligtoi tsalintai ajil oldohgyi biznes hiisen ni hojino ajillasan ni l tsag hojino
2014-08-20
hgugya :
захиалгатай юм байна. насанбаяр гээд ингэж эхлэхээр ямар өөдтэй юм бичих вэ. бас халзан бат-эрдэнэ гэж нэг хутгуур, хатгужур бий. тэр л хөшигний араас бүгдийг холион бантан болгож суугаа юм. дурак
2014-08-20
irgen:
tsaash ni sonsoyo.
2014-08-20
oyutan:
bolovsrol unendee muu bgaan unen teriig bugdeeree saijiruulah l heregtei l daanch tiim aihtar um hiihgui bgaa umshig sanagdaad bdgiin
2014-08-20
дээд биш доод:
манайх ч гэсэн дээд гэдгээ доод гэж бичдэг болох хэрэгтэй дээ , сүүлийн үед их дээд сургууль төгссөн мөртлөө , төрөлх хэлээрээ 3 өгүүлбэр зөв биччихэж л чадахгүй залуусаар дүүрлээ. дээр нь бас жил болгон сургалтын мөнгөө нэмдэг дээрэмчин-сургуулиуд , оюутнуудаас хандив , авилга нэхдэг ичих нүүргүй багш нар (багш гэж нэрлэхэд ам хэл бараг эвлэхгүй байна дөө ) ...
2014-08-20
zochin:
huviin muu deedsurguuliudiin esegchidiin toog tsoolj kvot togtoomoor yum
2014-08-20