Хурууны хээгээр хил нэвтрүүлдэг болно
2014-08-20

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь цахим шинэтгэлийн хүрээнд иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах зорилгоор "Э-иммигрэйшн" төслийг 2016 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр олон улсын түвшинд хүрсэн техник технологи ашиглаж улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, улмаар гадаадын иргэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг онлайнаар авах боломж бүрдэх юм.

о

Мөн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр жолооч машинаасаа буухгүйгээр 20-30 секундын хугацаанд хурууны хээгээ таниулан хил нэвтэрдэг болсон.

о

Тус газраас цаашид Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа аж.

о

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
w8hj:
tsusgui *h wum da gashuun suhaitad huruunii heegeer garj bga wumuu teged tsag urgelj mallana
2014-08-20
shomh:
bolooshtee urg* shimchilliig demjij huluuj husch bn
2014-08-20