Цахим систем халдлагад өртсөн эсэхийг тодруулна
2014-08-21

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн иргэдэд газар өмчлөх эрх олгосон. Хан-уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Багахангай дүүргүүдэд тус бүр нэг байршилд 1524 га газарт 14594 нийслэлд бүртгэлтэй иргэнд газар өмчлүүлэх ажил Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаа билээ.

х

Гэтэл газар өмчлөлийн цахим системийн бүртгэлд Монгол Улсын иргэний регистрийн дугаартай, гадаад нэртэй иргэд сонгогдсон байсан нь иргэд, олон нийтийн бухимдуулсан асуудал болсон. Эдгээр иргэний овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хяаг зэргийг үнэн зөв бөглөсөн эсэхийг газар өмчлөлийн цахим системээр хянан шалгах боломжгүй байгаа гэнэ. Энэ асуудлаар “Үндэсний дата төв” ТӨҮГ, Тагнуулын Ерөнхий газрын харьяа Кибер аюулгүй байдлын газар, Төрийн нууцын хэлтэс, Улсын бүртгэлийн газарт албан бичгүүдийг хүргүүлж, ТЕГ-ын Төрийн нууцын хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу цахим системд хүсэлт ирүүлсэн иргэдийн зөвхөн 2013 оны тавдугаар сарын 30-ны байдлаар нийслэлд бүртгэлтэй эсэх талаар лавлагаа авах боломжтой болсон байна.

л

Ингэснээр цахим системд бүртгүүлж, сонгогдсон иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний мэдээллийн сангаас шүүж, үнэн зөв бүртгүүлсэн эсэх, Монгол Улсын иргэний харьяалалд хэзээ бүртгүүлсэн талаар шалгуулахаар 2014 оны 08.18-ны өдрийн 11/5581 тоот албан бичгийг хүргүүлжээ. Мөн цахим системээр сонголт хийх ажиллагаа гадны нөлөөгүй, халдлагад өртсөн эсэхийг тодорхойлуулахаар мөн өдөр ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газарт 11/5589 тоот албан бичгийг хүргүүлсэн гэж нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат мэдээлэв.

л

Цахим програм хангамж нь бүртгүүлэхээр хүсэлт гаргасан иргэний регистрийн дугаарыг оруулснаар бусад холбогдох мэдээллийг Улсын бүртгэлийн газрын мэдээллийн сангаас автомат үйлдлээр шүүж, хянадаг байна. Уг мэдээллийн санд холбогдож мэдээлэл авах эрх тодорхой хэдэн байгууллагад байдаг ба тус жагсаалтад нийслэлийн Өмчийн харилцааны газрыг оруулах хүсэлтийг Хууль зүйн яаманд тавьсан боловч боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.

л

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
юун сугалаа :
ардчилсан луйвар.........өөр хэлэх үг алга
2014-08-22
1111111111111111:
цахим халдлага гэж юуг хэлээд байгаа юм бол. халдлага юм бол хорлон сүйтгэх, ажил нураах зорилготой байх. харин энэ газар өмчлөлийн бүртгэлд халдлага биш зохион байгуулалттайгаар газар авах гэсэн хууль бус оролдлого гэж харагдаж байна.
2014-08-22
сансраа:
маш их будлиантай болсон шүү хакердсан байх магадлалтай нэг хүн 2 удаа газар аваад бхад халдлагад өртөөгүй гэж л битгий хэлээрэй дээ
2014-08-22
bayraa:
ene gazar olgolf un l bolood bn da irgen hunii hynalt l law algaa
2014-08-21
shvvgch:
ene bol jinhen dald helberlvv orson luivariin ajillagaa bolloo.zarim ehner nuhur ni tsugtaa songogdood zarim ni tanil tal hamaatan sadan uchnuun olon hvnii neg ni ch baihgvi baihshig....
2014-08-21
sh.o:
utga alga bidnii buh zuil hudal bolj bnuu daa
2014-08-21