Байгалийн болзошгүй аюулаас сэргийлэхийг анхаарууллаа
2014-08-22

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэр, хашаа, автомашин усанд автсан, цахилгаан дамжуулах тулгуур багана унасан зэрэг нийт 16 удаагийн дуудлага ирсэн аж. Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс ажиллаж иргэдийг болзошгүй эрсдэлээс авран хамгаалсан байна.

s

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр төв, говь, зүүн зүгийн ихэнх нутгаар, 23-ны өдөр зүүн зүгийн нутгаар, 24-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 25, 26-ны өдөр төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, салхины хурд түр зуур ширүүснэ хэмээн мэдээлж байна. Иймд иргэд аянга, цахилгааны үеэр цахилгаан хэрэгслээ салгах, хашаа хороондоо үерийн ус зайлуулах суваг шуудуу татах зэргээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сануууллаа.

s

Мөн бага насны хүүхдийг хараа хяналтдаа байлгах, гол ус гатлахдаа баталгаатай зам гүүрээр гарах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчих, гол мөрний усны түвшин нэмэгдсэн энэ үед гол усанд орохгүй байх, голын эрэг дагуу аялж зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин