“Эх орон дуудаж байна” кино нээлтээ хийнэ
2014-08-22

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “А-Артист” продакшн, “Од” кино театрын хамтран бүтээсэн “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны киноны нээлт өнөөдөр Тэнгис кино театрт болно.

р

“Эх орон дуудаж байна” түүхэн киноны зохиолыг найруулагч В.Агар бичжээ. Киноны продюссерээр жүжигчин, найруулагч Т.Алтантуяа, залуу уран бүтээлч С.Очирхуяг, найруулагчаар В.Агар, зургийн найруулагчаар Д.Ангараг зэрэг чадварлаг уран бүтээлч тус кино багт багтаж ажилласан.

р

Уг кинонд Монгол, Япон, Орос, Польш дөрвөн орны уран бүтээлчид тоглосон ба гол дүрүүдийг Мөрөөдлийн теартын жүжигчин Т.Баттулга, жүжигчин Э.Ууганбаяр, УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, залуу жүжигчин Э.Чамин-Эрдэнэ нар амилуулжээ.

р

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ёстой шал тэнэг кино болсон байна.
2014-09-06
zochin:
ene altantuya gedeg luiwarchin awgai agar gedeg nohorteigee niilj kinoni neren dor bitgii zalilan hiigeed bail da.awiyasgvi baij morooroo amidar l daaaaaaaa.......
2014-08-28
зочин:
халхын голын дайны тухай кино хийсэн уран бүтээлчдэд талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. миний аав жүнэйн дагданбазар нь "монгол транс"-ын / тухайн үед жолооч бэлтгэдэг байгууллага байсан/ анхны 10 жолооч нарын нэг байсан бөгөөд тэрээр 22 настайдаа халхын голын дайнд оролцож, ардын армийн ахлагч цолтой зис 5 хэмээх ачааны машин болон уснаа явагч хөвөгч машин зэргийг барьж байсан гэж амьд сэрүүн байхдаа надад ярьж байсан юм. аав маань 1966 оны үерээр уснаа явагч хөвөгч машинтай олон хүний амь насыг аварч байсан.
2014-08-22