Барса дэлхийн аварга боллоо
2011-12-19

Өчигдөр клубуудын дэлхийн аваргын финалын тоглолт Японд болж Испанийн Барселона клуб хоёр дахь удаагаа төвөггүйхэн түрүүллээ. Шөвгийн дөрөвт Азийн аварга Японы Кашива Рейсолийг 3:1-ээр хожсон Бразилийн Сантос клуб аваргын төлөө энэ цаг үеийн шилдэг клуб Барсатай тулсан ч аргагүй хүч мөхөсдөж 4:0-ээр хожигдсон юм. 2007 оноос хойш Аваргуудын лигт түрүүлсэн клуб энэхүү дэлхийн аваргад түрүүлдэг уламжлал тогтоод байгаа. Энэ жил ч мөн л өнгөрсөн оны Аваргуудын лигийн аварга Барса торохгүй түрүүлж байна. Ингэснээр дасгалжуулагч Пеп Гуардилиогийн удирдлага дор Барса клуб 13 дахь цомоо авч байна. Хүрэл медалийн төлөө тоглолтод ялсан Катарын Аль Садд клуб түүхэндээ хамгийн том амжилтаа үзүүлж буй. Дэлхийн аваргын шилдэг тоглогчоор Лионель Месси шалгарч дэд байрт Шави, гутгаар байрт Сантосын Неймар нар шалгарлаа. Ийнхүү Барса клуб ээлжит томоохон амжилтаа үзүүллээ. Хэрвээ Барса Аваргуудын лигийн энэ улиралд дахин түрүүлвэл ирэх жил ч клубуудын дэлхийн аваргад түрүүлэх магадлал өндөр. Ингээд тус тэмцээний түүхээс сонирхуулья. 2000 оноос анх зохиогддог болсон энэхүү тэмцээнд анх Бразилийн Коринфианс клуб түрүүлж байсан. Түүнээс хойш хэсэг тасарсаны дараа 2005 оноос өдгөөг хүртэл тасралтгүй жил бүр зохиогддог болсон юм. 2005 онд Бразилын Сан Паулу түрүүлж тэр жилийнхээ Аваргуудын лигийн аварга болсон Ливерпуль хоёрдугаар байранд орж байлаа. 2006  онд Аваргуудын лигийн аварга Барсаг Бразилийн Интернационал 1:0-ээр буулган авч аваргалж байлаа. 2007 оноос европын клубуудын ноёрхол өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Тэр жилийнхээ Аваргуудын лигийн аварга Милан Аргентины Бока Хуниорсыг 4:2-оор ялж түрүүлсэн бол 2008 онд Москвад Челсиг хожиж аваргалсан Манчестер Юнайтед энэхүү тэмцээнд түрүүлж байлаа. 2009 онд Барса клуб анх удаагаа түрүүлс эн. Харин ноднингийн Аваргуудын лигийн аварга Интер африкын аварга клубыг 3:0-ээр даруухан хожиж 2010 оны клубуудын дэлхийн аварга болж байсан түүхтэй.      
Shuud.mn
Сонин хачин
FC Barcelona ilvv
2011-12-21