Б.Мөнгөнтуул мөнгөн медаль зүүлээ
2014-08-25

Оюутны дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Польш Улсын Катовице хотноо энэ сарын 17-24-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ.

х

Тэрбээр энэхүү тэмцээний өмнөхөн Норвеги улсын Тромсо хотноо болсон Дэлхийн шатрын 41-р олимпиадад нэгдүгээр ширээнд орон орны шилдэг шатарчидтай өрсөлдөж, 10 өргөөс 8 хожин, 2 тэнцэж дөрөвдүгээр байрт шалгарч маш том амжилтыг үзүүлсэн билээ.

о

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай улсын шилдэг шатарчдын нэг А.Энхтуул, эрэгтэйчүүдийн ангилалд Их мастер Ц.Батчулуун, Г.Мөнхгал Б.Галмандах нар өрсөлдөж, ОУШХ-ны мастер С.Ган-Од дасгалжуулагчаар оролцсон юм.

о

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
bayar hurgie:
batchuluun, mongontuul deer ued l student baih shig bsan. nasaaraa student baih boltugai.
2014-08-26
20140825:
altantuul bolooroi
2014-08-25