Б.Дөлгөөн эхний өрсөлдөгчөө яллаа
2014-08-26

БНХАУ-ын Наньжин хотноо “Наньжин-2014” залуучуудын II олимпийн наадам үргэжилж байна. Энэхүү наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд хүч үзэж буй манай тамирчин Б.Дөлгөөн эхний тойрогтоо  Беларус Улсын тамирчин Ина Ройкийг 10:0 онооны давуугаар яллаа.

l

Тэрбээр дараагийн тойрогт Алжир Улсын Хадижа Каддур хэмээх охинтой барилдах юм байна.

l

“Наньжин-2014” залуучуудын олимпийн наадамд манай улсын таван тамирчин, эх орноо төлөөлөн спортын дөрвөн төрөлд өрсөлдөж байгаа билээ. Манай тамирчдаас охидын 10 метрийн урт бууны дасгалд Н.Ангирмаа VIII байр, жүдо бөхийн 52 кг-ын жинд Ц.Хулан VII байр, хүндийн өргөлтийн 63 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн М.Анхцэцэг тусгай байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байгаа юм.

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин