114 гудамжийг хогийн ургамлаас салгав
2014-08-26

Нийтийн эзэмшлийн зам талбайн, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн баруун зүүн салбараас 12 бригад гарч нийслэлийн 28 гудамжны замын хоёр талын зэрлэг ургамлыг зулгаалаа. Мөн ногоон байгууламжийн туслан гүйцэтгэгч гэрээт компаниуд, 86 туслах гудамжны зэрлэг ургамлыг устган нийт 114 гудамжийг хортон шавьж, хогийн ургамлаас  салгасан байна.

s

Энэ ажил цаашид үргэлжлэн хийгдэх бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 388 мянган м2 талбайн зэрлэгийг устгасан байна. Одоогоор бут хэлбэржүүлэлт, зүлэг хяргалт, түүвэр цэвэрлэгээ хийгджээ. Мөн нэмэлтээр, Сүхбаатар дүүргийн ард ус зайлуулах шугам тавьж, зам дагуу тогтсон борооны усыг соруулан, 100 айлын зам дагуух хашлага хайсыг тэгшлэн, 7 буудлын автобусны буудлыг шинээр нүүлгэн шилжүүлж байгаа аж.

s

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин
xotiin irgen:
alergitei xumeest mash saihan medee bn gexdee jooxon oroitoj bn shuu ertxen ene ajliig xiisen bol iluu ur dun garax bsn bx
2014-08-26
alerihi:
xogiin urgamalaas salgaj bga ni xotiin ongo uzemjiig saijruulsan alxam.bn
2014-08-26