Дундговьд "Эрүүл мэндийн довтолгоо" аяны нээлт боллоо
2014-08-26

Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай” 127 дугаар тушаалын дагуу иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв хэвшил төлөвшүүлэх сургалт, сурталчилгаа хийх “Заавал хэвшүүлэх 21 дадал” Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний нээлтийг Дундговь аймагт хийлээ.

ы

Нээлтийн арга хэмжээг Аймгийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж, оролцов. Аяны үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан нээж үг хэлэхдээ, Аяны зорилго нь иргэдийн буруу хэвшил, хандлагыг өөрчилж, амьдралын зөв дадал, хэвшилтэй болоход чиглүүлснээр аливаа өвчнөөс өөрийгөө сэргийлээд зогсохгүй, монгол хүний дундаж наслалт уртсах сайн талтай бөгөөд халдварт бус өвчлөл буурч эмнэлгийн ачаалал буурах болно гэдгийг онцоллоо.

ы

Мөн Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, ард иргэдийн төлөөлөл зэрэг нийт 300 гаруй иргэн оролцов. Дундговь аймгийн иргэдэд зохион байгуулагчдын зүгээс заавал хэвшүүлэх 21 дадлын мэдлэг олголоо.

alt

П.Наран

Shuud.mn
Сонин хачин