ХААН Банк “2014 оны Монгол Улсын Шилдэг Банк”-аар шалгарлаа
2014-08-27

Банк санхүүгийн салбарын хөгжлийн түвшин,  хандлагыг тодорхойлогч  дэлхийн чансаатай “Euromoney” сэтгүүлээс улс орны банк санхүүгийн салбар дахь шилдгүүдийг тодруулах хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрөгч сард Хонг Конг хотод зохион байгуулагдаж, 2014 оны Монгол Улсын “Шилдэг Банк”-аар ХААН Банкыг 7 дахь удаагаа шалгарууллаа.

6

ХААН Банкны 2013 оны төгсгөл, 2014 оны эхний хагаст хэрэгжүүлсэн томоохон төслүүд, санхүүгийн найдвартай тогтвортой байдал, Монгол улсад анх удаа даатгал зуучлал, зайн технологи, мэдрэгчтэй картыг нэвтрүүлсэн, цахим банкны хүртээмж, хэрэглээг  нэмэгдүүлсэн амжилтнууд болон, нээлттэй ил тод, шударга зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан мөрдсөн практик зэргийг харгалзан үзэж, ийнхүү 2014 оны Монгол улсын шилдэг банкаар 7 дахь удаагаа шалгарууллаа. ХААН Банк нь 2006, 2007, 2008, 2009, 2010, 2012 онуудад мөн Монгол улсын шилдэг банк гэсэн эрхэм хүндтэй шагналын эзэн болж байсан билээ.

“Euromoney” нь банк санхүүгийн чиглэлээр хамгийн далайцтай, эх сурвалжтай судалгаа шинжилгээ, дүгнэлт хийдэг бөгөөд сүүлийн 23 жилийн турш тэргүүлэх шинжээч аналистуудын тусламжтайгаар дэлхийн банк санхүүгийн байгууллагуудыг үнэлэн “Дэлхийн шилдэг”, “Бүс нутгийн шилдэг”, “Улс орны шилдэг” банкуудыг амжилттай тодруулж ирсэн түүхтэй.

6

ХААН Банкны тогтвортой үргэлжлэх амжилт бүтээлийн баталгаа болон 2014 онд Монгол Улсын “Шилдэг банк”-аар дахин шалгарч эрхэм харилцагч та бүхний дэмжлэг, бидэнд хүлээлгэсэн итгэл, ХААН Банкны нийт ажилтнуудын  хөдөлмөрийн үр шим бодит үр дүнг дагуулсаар буйд талархал илэрхийлж байна.

Shuud.mn
Сонин хачин