Такси №95
2014-08-27

Удаан тасалдсан “энэ өдрийн мэнд” манайхаан. Хүлцэл өчихөд амралтаа хэд хоногоор хэтрүүлж Таксигаа тасалдууллаа. Та бүхэнд минь зөндөө л сонин байгаа байлгүй дээ. Миний хувьд гэрээр байж гэдэс алдаагүй тул тийм ч их сонин гээд байх зүйл алга. Гар хөдлөөгүй болохоор ам хөдөлсөн ч орлого муудаж түрээс энэ тэр нэлээн л хүндэрлээ. Та бүхний мэдэх өвөө эмээ дээр саяхан нэг очлоо. Шумахер л явууулсан байхдаа Германаас нэг илгээмж ирүүлсэн гэж  байна лээ. Сансараас билүү нэг байрнаас боодолтой юм очиж авлаа гэж хөөрсөн хоёр хөгшин ярьсан. Гоё юмнууд их байсан. Бас жоохонд яг таарсан хүүхдийн цамц хувцас зөндөө юм байна лээ гэсэн. Витамин юмыг нь уугаад жоохон нь хөөрхөн болоод байцгааж байна лээ. Өнөө хоёр ихрийн аав бас нэг витамин өгүүлсэн. Та бүхэнд хоёр хөгшин, хөөрхөн ачийнх нь өмнөөс баярлалаа гэж хэлье дээ. Төлөвлөсөн ажил гэвэл зарим уншигчийн зөвлөснөөр 100 дугаараасаа түүвэрлэж нэг жижиг ном болговол ямар бол гэж судаллаа. Над шиг хүн ч хэвлүүлэхэд санхүүгийн асуудал нь бас л том юм байна. Хэвлүүлчих газар туслах хүмүүс хайж уулзалт хийж л байна. Одоохондоо бодитой үр дүнд хүрээгүй. Харин нэг бизнесмен нөхөр номныхоо эхийг бэлдчихээд, эхлээд уншигчдаасаа захиалга аваач тэгвэл жоохон мөнгө босох байх гэж зөвлөж байна лээ. Уг нь уншигчид бид чинь байнгын хандалтаараа 6-8 мянгуулаа, бас л олуулаа юм байна лээ. Ямар ч байсан 100 дахь дугаараа гаргаад уншигч олонтойгоо нүүр тулж уулзах бодол хүсэл хэвээрээ. Үүгээр урт оршилоо орхиж ойрын гурав хоног тойрохдоо харсан үзсэнээсээ буулган хүргэж байна. Таалал орштугай. 

7

1. Өглөө ирэхэд л нэг шинэ цаас наачих юм

За аль нэг сургуулийн үүднээс канон бас ухаалаг ТҮЦ машин асуусан, бухимдсан  улс хотоор их байлаа.

Их дэлгүүр явья гэсэн 4 хүнийг авлаа. Хоёр нь шинэ оюутан нөгөө хоёр нь тус тусын ээж аавууд байв. Ээж болох 40 гаран насны эмэгтэй л их бухимдалтай байлаа. Халуунд дээлтэй яваад байгаа нь ч нөлөөлөөд байх шиг санагдав.

5

Э/эмэгтэй/ -Жолооч оо, одоо эндээс Их дэлгүүр хүрэхэд чинь бас л бөглөрөх үү?

Х -Гайгүй байх аа. Такси ингээд нэгдүгээр эгнээгээр явчихна шүү дээ. Хүүхдийн сургууль хөөцөлдөө юу та нар?

Э -Өө тийн. Балай учир нь олдохгүй юм. Очсон нэг Голомтын данс тавьчихсан. Ийш нь мөнгөө хийгээд ир. Эрүүл мэндийн үзлэг л гэнэ хэд явбаа. Оочерлож оочерлож эрүүл мэндийн үзлэгт орох болсон тог нь тасарсан гэх шив.

 А/Аав/ -Танай хүүхэд амжаад орчихсон байсан уу тэ?

О/охин/ -Би яг ороод л тог тасарсан. Харанхуйд үзэхгүй ээ, гар гээд ккк.

Э -Энэ олон сургуульд элсэхэд хэрэгтэй гээд байгаа юмаа сайн хэлж зарлаж болно ш тээ. Өглөө нь ирэхэд л нэг цаас наагаад данс тавьчихсан байсан юм. Ингээд өдөр алдахаар мөнгө өдөр алдаад бид нар чинь хэцүү байна ш дээ.

А -Уг нь тэр тэнцсэн гэдэг цаасан дээр нь билүү тийм юм, ийм мөнгө тушаах гээд биччихсэн байсан юм билээ хөө. Хүү түрүүн харсан ард нь бичсэн байна гэсэн үү, тэ?

Хүү -Тийн.

Э -Аан. ... Та хоёр л сүрхий олж харж л дээ. Намайг харахад байхгүй л байсан... гэж аягүйрхлээ.

Машинд минь үүссэн таагүй уур амьсгалыг зөөллөх гэж би ярианд оролцон “энэ их дэлгүүрийн энд тэгээд юу бүтээх юм бэ дээ” гэж асуулаа.

Хүү -Одоо нөгөө дотуур байраа ярих гэж байгаа юм. Энэ шилэн хард өрөө нь байгаа гэсэн. Эндээ гэрээ хийх юм шиг билээ.

Х -Өө тийм үү, сургууль дээрээ оффис нь байж болдоггүй юм уу.

Э -Тэр байшиндаа багтдаггүй юм байлгүй...

6

Манай дөрөв “мэргэжилтний 20” гэж бидний ярьдаг буудал хүрээд буулаа.  “... Юун канон түрүүн юугаа хийж байсан юм бэ...” гэх хүүхний адгуу дуу машины чимээнд дарагдсанаар хөшилдөж зөрөлдсөн олны урсгалд хотын гудамжинд уусч алга боллоо, манай хэд. Хөдөөний хөөрхөн хүү охин хоёр ийн хотын амьдралд хөл тавьж оюутан амьдралдаа шинэ хуудас нээж байгаа нь энэ биз.

Ер нь бол № 94-д  байх манай уншигчдын “чат сэтгэгдэл”-д манай Хүрэл уншигчийн бичсэн байсан зуны турш том өрөөг нь хойморлон эзэлсэн нүсэр зочдын нэг жижиг баг нь явж л байх шиг санагдлаа ... ккк.

6

2.Том бэр хөл хучина гэсэн, яав

Баянхошуунаас хотын төв орох замаа сонгох гэж бодолхийлэн гэлдэрч явтал нэг эмэгтэй гар өргөн сууснаар элдэв зурагтай яриа өрнөлөө. Нэлээн ядарч алжаасан царайтай тавь гаран насны болов уу гэмээр эмэгтэй гартаа тортой хүнс барьжээ. Талх энэ тэр мөн нэг жижиг шилтэй архи байгааг би соргогоор харж тогтоов.

Эмэгтэй ард суун хэсэг дуугай бодолхийлэн хэсэг явлаа. “Хуучин эцсийн тэнд тойрог гэдгээр жоохон өгсөөд буунаа” гээд эргэж бодлоо хөөж нүдээ аних нь толинд тусав. Тэгтэл “хөөш жолоочоо чи энэ хавийг мэдэх үү. Энд нэг юм үзээд байдаг хүүхэн байдаг даа. Тэр ер нь хэр бол” гэж их чухал асуухдаа суудлаасаа өндийн урагшаа болоод ирлээ.

6

Х -Сайн мэдэхгүй хийд ч юм шиг, сүм ч юм шиг нэг байшинтай энэ хашаа юу?

Э/эмэгтэй/ -Тийн. Их сонин. Хүмүүсийг олноор нь дөрөв таваар нь оруулж суулгаж байгаад нүүр нүүрэн дээр нь элдэв юмыг нь хэлээд байдаг юм билээ. Зарим нь ёстой улалзана гэдэг нь болж байгаа юм чинь. Манай нэг найз хүүхэн гайгүй сүрхий хэлдэг юм гэхээр нь би нэг орсон юм. Тэгсэн нэг залуууг “чи юу гээд банзалдаад яваад байгаа юм” гэж ч байх шиг, хэцүү.

Х -Аан за за, тийм  сүрхий мэдэх юм уу?

Э -Надад хэлсэн хэдэн юм лав тэс зөрсөн. Би чинь ажлаа асуусан юм. Нэг байгууллагын цайны газар ажиллаад менежер нь байнга хашгичиж загнаад байдаг байхгүй юу. Тэгээд “энэ ажлаа болчихвол ямар уу” гэсэн. “Одоо манайхаас гараад л наад ажлаа соль. Хувиараа яв” гэв дээ.

Х -За тэгээд  /хүүхэн яриандаа улам сэргэн/

Э -Тэгсэн буруудсаан. Би өөрөө энэ тэнд очиж үнэтэй юм түрээслээд эргэлтийн жоохон мөнгөө барж байгаа юм чинь. Тэгсэн өнөө менежер ч халагдсан. Өнөө цайны газар нь шинэ байранд ороод бүүр ресторан болсон уу, яасан. Уг нь байж байсан бол ядаж даатгалаа бөглөөд хэрэгтэй байхгүй, тэ.

Х -Өнөөх нь юу асуусан юм бэ?

Э -Манайх чинь хоёр хүүтэй. Хоёр бэртэй. Тэд нарыгаа асуулаа. Яахав бэр хүүхнүүд маань ямархуу нийцтэй байна. Бага хүү нэг хүнтэй суух гээд байгаа юм гээд би чинь тулга тойрсон л юм асууж байгаа юм чинь. Тэгсэн өнөөх зүгээр чухам “Энэ том бэр чинь хөлийг чинь хучих юм байна” гэсэн юм. Тэгсэн бага ёстой хатуу хүүхэд байна. Харин том бэр чинь их сайн юм. Хөлийг чинь хучинаа энийгээ л түшээрэй гэсийн. Юу байхав хучлагандаа хүрч чадаагүй байхад минь хоёр нялх  ачийг минь авч гүйгээд, аавтай нь уулзуулдаггүй ээ. Хажууд нь харж байхгүй бол хүү маань бүр архинд орох нь ээ. Тэгээд энд ирчихээд манаж суудаг болоод байна ш тээ.

Х -Тэгээд хүүдээ хань болоод хэд хонож байгаа юм биз дээ. Ажлаа яасан?

Э -Ажил яахав дээ, хувиараа яахаа мэдэхгүй яваа юм чинь. Орхичихоор энэ чинь одоо тэгээд архи дарсаа уугаад хүүхдээ ярьж уйлаад байх юм. Тэгж байгаад юманд орчих бий дээ гэж санаа зовоод гэртээ сууж чадахгүй байна ш тээ. Үнэндээ санаа зовохгүй байхын арга алга. Намайг ирсээр хоёр өдөр уучихлаа. Урьд шөнө ирж хоноогүй. Залгаад “Чи битгий мах бараад байгаарай, хаагуур яваад байна” гэхээр “өө найзындаа, өнөө шөнө очноо л” гэсэн. Үнэндээ хэцүү.

Х -Уг нь манаж суухаар авгайтай нь эвлэрүүлэх гээд явбал тэ?

Э -Тэгээд танай хүүтэй эргэж суухгүйгээс хойш гээд уулзахгүй тойроод байгаа хүнийг чинь яалтай вэ. Хөөгөөд отоод яваад байлтай биш. Одоо яадгийн аав нь байсан бол нэг очоод эр хүн байна бараг зандраад аваад ирэх байсан даа... Эр хүн амьдралаас яваад өгөхөөр ингээд хэрэг алга болдог юм байна аа. Ойр хавьдаа хүртэл аргаа олохгүй, ачаа очоод харчихья гэж хэлж зүрхлэхгүй ингээд ... нээрээ үнэндээ хэрэг алгаа... /түрүүхэн үзмэрчийн тухай сүрхий сэргэн ярьж байсан эмэгтэй эргээд нам гунигтай болчихлоо/ ... Нулимсаа ч арчих шиг болов ...  Яршиг зүгээр хашаа байшингаа зараад эндээс нүүлгэдэг ч юм уу эндээс...  за эгч нь ингээд буучихья...

6

Буугаад зам гаран алхаж буй эмэгтэйн торонд нэг жижиг шилтэй архи байлаа. Аягүй л бол нөгөө хүүгээ ирэхээр шарыг нь тайлах юмтай сууя гэж бодсон байх  л даа... Эмзэглэлээ. Ийм дүр зураг их харах юм.  Ханиа алдсан бололтой юм. Дээр нь бид нар архинаас арай л хамааралтай болж байна аа гэж бодогдлоо.

6

3.Загасаа тавиагүй

Хөвсгөлд амарсан гэх залуу ойрхон явахдаа усанд урсаад явчих шахсанаа инээд алдан өгүүллээ.

6

З/залуу/ -Би жоохон загас барьчих санаатай голоо туулж гарчихгүй юу. Гайгүй гүехэн л дээ. Гэхдээ нэлээн уруудаж байж өнөө барьдаг газраасаа их доогуур гарч ирсэн юм. Тэгээд хэдэн загас шүүрчихээд өнөө гаталсан газар луугаа алхахаас залхуурдаг байгаа юм биз дээ. Тэр хавиар адилхан гүехэн харагдаад байхаар нь өнөөх хэдэн загасаа үүргэвчиндээ хийж аваад орчихдог юм биз. Тэгсэн аймаар хүчтэй урсгалтай, хэд алхсан хамаад манийгаа шууд урсгачихдаг биз.

Х -Ээ, тэгээд хахаж цацаад аюул болно биз?

З -Шууд доошоо тийм гүн биш л дээ. Тийм аймаар бол би чинь орохгүй тойрдог байгаа юм биз дээ. Тэгээд урсаад, аймаар ширүүн урсгалтай. Би босоод гарчих гэхээр үүргэвч чирэлдээд байдаг. Тайлаад хаячихвал шууд л босоод ирнэ биз. Тэгсэн өнөө хэдэн загасаа хаяхаас хайран санагдаад үүргэвчээ тайлдаггүй ккк, баахан сарвалзаж урссан ш дээ. Тэгж хэсэг урсаад арай гүехэндүү ороод ирэхээр нь нэг юм хөл дээрээ босоод ямар ч байсан загастайгаа гарч ирдэг байгаа юм биз дээ ккк. Төв дээр ирээд найзуудтайгаа нөгөө загасаа цохиод. “Та нар томхон юмтай ирээрэй. Амь өрсөж байж авчирсан загас шүү” гээд  хүндрүүлсээр байгаад нэг ...том архи авахуулсан ш дээ ккк. Манай найзууд “чи нээрээ тэнэгээ, загасандаа голоо цохиж байж өөрөө загас болох шахаж дээ” гээд. Живсэн бол нээрээ загас болдог байгаа юм биз дээ хахаха...

Х -Одоо тэгэх л байх даа. Дараа тэгж гүрийх хэрэггүй юм байна даа залуу ....

7

Манайхан ч гэсэн усанд ам гарч гүрийх хэрэггүй шүү. Загастайгаа урсч өөрөө загас болох шахсан хүн байна шүү ккк ...

7

4. Уул руугаа л нүүгээд байхаас

Дээр өгүүлсэн эмэгтэйг буулгаад Жанцан руу дээшээ өгстөл суга таягтай нэг залуу замын хойд талд гар өргөх шиг болов.

“Ах аа, 2000 байна. Энэ нэг хүүхдийн түрдэг тэрэг хүн өгье гэсийн. Энд яг зам дээр байгаа айлаас аваад дээшээ дөхүүлээд өгөөч” гэж цөхрөнгүй гуйлаа.

7

Х -Тийм том тэрэг юм уу, миний энд багтах уу тэгээд?

З/залуу/ -Өө жижиг ээ, нярайгийн. Нэг найз бэлэглэе гэсийн. Яаж хүргэх үү гээд ... Би чинь таягтай.

Х -За за дээшээ хэр өгсдөг юм бол доо... Энэ Баянхошуу чинь араараа хаачихсан байна аа тэ?

З -Тийн ш тээ гэхдээ хойгуур уулаараа микронууд даваад байна лээ. Энэ хойшоо уулаадаа манай дээшээ унаа явдаггүй юм. Гэхдээ би таныг их өгсүүлэхгүй. Дөхөөд гэрээсээ хүүхэд дуудчихна аа гэж сэргэсэн залуу урд суулаа.

40 хүрэх гэж яваа гэнэ. Бэртсэн түүхээ товч ярилаа. 16-тай байхдаа нэг найзыгаа дагаж төмрөөр зуух муух элдэв юм хийдэг хувийн газар хэд хоног ажиллаж. ... Тэгсэн нэг өдөр Төв аймгаас нэг том ёмкость авчрах хэрэг байна. Овоо мөнгө өгье гэж байна гэхээр нь дагаад явчихсан. Тэр нь тэнэг том. Та мэднэ биз дээ нөгөө бензин вагоны ёмкост газар суулгачихсан. Хуучин орос цэргийн ангийн л бензиний сав байсан юм шиг билээ.  Нэлээн ухаад  талаас нь доош болгоод орхичихсон. Аан бид хэд чинь гялалзуулья гээд тавуулаа ороод ёроол руу нь олс оруулах гээд ухаж өгсөн. Тэгсэн байхгүй Баянаа зугатаарай гэх шиг болсон. Миний ард нөгөө эрэг нь бөөн сул шороо нураад, дээрээс. Би гүйх гээд үхсэн зай байгүй байгаа юм чинь. Тэгээд пир гээд л шороонд дарагдчихсан. Шууд нүд харанхуйлаад. Цээж гайгүй ил байгаа юм чинь яг таазнаас доош хоёр хөл дээр дараад. Тэгээд нэг юм намайг гаргаж аваад хөл хугарсан. Нэг хөл бүр яс нь үйрээд.

Х -Тэгээд эмнэлэг аргалахгүй байна уу.

З -Өө их тамлуулсан. Явсаар байгаад овоо болж байтал нэг хулгайч ирж согтуу байхад дахиж хөл рүү нүдээд. Тэгээд бүүр ийм болсон.

Х -Балай юм болж дээ. Чи тэгээд одоо энэ тэргээ хүүхэддээ аваачиж өгөх гэж байгаа юм уу?

З -Үгүй ээ. Ачдаа аваачиж өгөх гэсэн юм.

Х -Өө за за, бүүр өвөө болчихсон, айн.

З -Би чинь тэгж балрахынхаа өмнө ангийнхаа нэг охинтой үерхдэг байсан юм. Хөөрхий намайг тахир дутуу гээд хаяагүй ээ. Тэр чигтээ харж асарч байгаад суучихсан. Бид хоёр 3 хүүхэдтэй. Би ч нэг хэсэг дунд нь уугаад хэсэг самарсаан. Багын юм үнэнч юм билээ ах. Миний хань тэгээд тэсээд л үлдсэн. Элдвийн л ажил хийж намайг тэжээсэн. Сургууль мэргэжил гэж бид хоёрт байхгүй ш дээ.... Том хүү сая хүүхэдтэй болоод. Би гэрээ өгчихсөн хажууд нь бараг нэг овоохойд л байна.

Х -Аан тийм байдаг байж. Тэгээд архиа татаад амьдралаа бодож чадсан бол сайн л байна даа чи. Үр ачаа үзээд айн.

З -Тнх. Салж сарниж байхдаа хашаа байшингүй болоод. Одоо дээр нэг газар буучихсан хөөгдөөд бас хэцүү байнаа. Тэр харагдаж байгаа энгэр дээр нэлээн дээшээ хэдэн айл таллаад буучихсан.

Х -Тог цахилгаан худаг байгаа юм уу?

З -Тог байхгүй ээ.

Х -Хн, тэгээд ач чинь сая төрсөн нярай. Энд цуг байгаа юм уу?

З -Тийн. Хол, гэхдээ газар нь их сайхан агаартай. Эртээр нэг машинтай цагдаа ирж хөөгөөд, наана чинь зөвшөөрөлтэй айл байгаа шүү. Удахгүй ирж буух байх танайх нүүгээрэй гэсэн...

Х -Тэгвэл одоо яанаа, та нар минь.

З -Харин дахиад жоохон дээшээ ахиад буучихвал. Энэ өвөлдөө гайгүй болов уу, яах бол.

Х -Аан мэдэхгүй улам өгсөж байхаар доошоо бууж нэг арга бодсон нь дээр байх аа...

З -Харин ээ харин. Энэ өвлийг давбал уг нь нэг газар авчих мөнгө олох л байх даа. Хүү эхнэр хоёр нэг хүний барилга дээр ажил хийгээд байгаа л даа...

7

Бид хоёр замд байх нэг тал хашаатай гэрээс жижиг хүүхдийн тэрэг аваад дээш нэлээн өгсөөд залуу буулаа. Уул руу хараалсаар сууж үлдсэн бөгөөд цаанаас нь нэг хүү бууж ирж яваа харагдлаа. Бодвол хүү нь байх аа. Тахир дутуу болсон ч хар багын үерхдэг охин, сайн ханьтай таарсных тосоод авах хүүтэй ачтай гэж яваа бас азтай л залуу юм.

7

Үүгээр энэ удаагийн бичлэг өндөрлөж байна.

Хэсэг тасрахад ирж хайж, бичлэгээ тэвчээртэй туйлбартай хүлээсэн эрхэм уншигчиддаа баярлалаа. Та бүхний урмаар миний таксины км зам маань урагшилсаар л байна. ...Санал зөвлөмж бодол санаагаа цашид ч харамгүй хуваалцаж байгаарай, манайхаан.

7

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч,Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
gogo:
hoowon maani 1 heseg ajlaa hiigeegvi yum bna shv hvnii nasand oldoh hani gedeg chin gantsal baidag yum bna daaa minii mongol chuuud ene arhi gedeg gashuun usnaas aaaa holdwol ch saihan bolno dooo dandaaa arhiniiii asuuuuudal tai hvmvvvs bna shdeee
2014-09-03
gogo:
aaan zaa zaa orsiin tergvvn buuj bna daaa yum vzeee amerik t yu hiideg yu be
2014-09-03
sainuu:
sain uu hoovon mini eoh ingej neg taksi-taigaa uchrah gej kkkk ih sanasan shuu hoovon maani bas todorhoi hemjeenii ajiltai bsan yum bn te bi bas heseg hugatsaand emnelegt hevteed garaad odoo ger zuuraa bnoo huu maani odoo hicheel ni ehleh geed neg iimerhuu namar boloh geed seruu unaad uitgartai ch yum shig yum-uz,schumaxer,naraa geed baingagiin unshigchidaa mend mediie hoovon mini odoo tsaash ni tasalahgui bizdee amjilt amjilt
2014-08-29
artur:
ix xyleesen shyy.100 dugaaraasaa tsaa* niitlelee bichne bzdee.bainga unshdag.xarin setgegdel anxniix.kkkamjilt xysie
2014-08-28
er hun...:
hun hundee haramgui saihan setgeleer tuslah mongoliin ene niigemd mash heregtei zuil shuu . sain uilstenguudiin ajil amidral ni uudrug baih boltugai...
2014-08-28
schuhmacher:
-emee ovood tuslax gesen xumuusiin suul ni bi bish baixaa...sain uils delgerex boltugai!
2014-08-28
schuhmacher/yum uz-d/:
sain sain.namar bolood seruu orchixjee.suriguuli,tsetserleg geed l amidral urgeljilseer.........
2014-08-28
schuhmacher:
bultaaraa sain baitsgaana u?tuslaya gesen sanaag gargaad suul mushgix shig bolloo xarin.dulaan tsag baisan boloxoor oligtoi gart barigdaxaar zuzaan xubtsas yavuulj bas chadaagui e.margaash gedeg odor baigaa boloxoor bolox baixaa kkk.gol ni em,vitamin xeregtei baisan baixaa.emee,ovoo xoyor bayarlasanaa xangalttai xelseen.bayarlalaa gej xelexed ni uramshix saixan baisaan.-xoovong tag chig boloxoor ni sanaa zovj baisan shuu!yachixav,ingej udaan ch tag chig boloxgui dee geed kkk.amarch yavsan bol saixan baina.taxi niitlel baixgui bol bugd l tag chig bolox yum bailaa shuu kkkkk.
2014-08-28
юм-үз/щумахерд/ :
сайн уу, щумахераа? болждээ хө.
2014-08-28
бимаа:
их хүлээлээ :-) сайн байна уу хоовон миньь бас сээгий бичдэг бүх эчнээ танилуудынхаа амрыг эрье. намрын уур амьсгал ороод хот хөдөлгөөнд оржээ хөөрхий явган хүний зам дээр бараг шахалдаж байхад сургууль соёлын газар аргагүй. эр хүний бичсэн тэр хөдөө гарах бас зүгээр шүү, хэдэн малаа зараад, зуднаар үхүүлэхүийг нь үхүүлээд энд ирээд шил лааз түүж, чихэр бохь ширхэглэж байгаа зарим нэг хүмүүсийг би ойлгохгүймаа
2014-08-28
юм-үз:
сайн байцгаана уу? ханьтай байх сайхнаас сайхан. эхнэр нөхөр олдоноо, заримд маань хэд л бол хэд . харин, хань гэдэг ганц л олдоно, нэг л таарна. "эр хүн..."-ий хэлж ярьж буй үнэний хувьтай. амь маьдрал аж төрөлтийн тухайд, хүн гэдэг хэрхэн яаж аж төрөх нь зүйд ёсод, жамд нийлэмжтэй юм байхыг гэхчлэн нэг үгээр эгэл энгүй тунсаг амь амьдрал гээч юм эдийг ерийн л нэгэн монгол бүсгүй хүн хэрэхн ухаарч шүүж тунгааж оюу ухаандаа буулгаж байдгаа өгүүлж хүүрнэх юмсан гэсэн хүсэл тэмүүлэл өөрийн эрхгүй уг цаанаасаа ундраад байдаг гэж байгаа. цаг нар нь бүрдэхээр болно биздээ л хэмээн санаж явдаг шүү, хэхэхэ.
2014-08-27
юм-үз /gogo-д/:
сайн уу, gogo? өөрийн чинь асуусанг 94 дугаараас харсаан, миний хувьд ану-д амьдарч аж төрдөг юм.
2014-08-27
юм-үз/хууч хөөрдөгчүүлдээ/:
сайн байцгаана уу? хоовонг амарах хойгуурх сонин гэвэл манайхаар зэрлэг цацагт хяруул хэдэнтээ "зочлов". эхний удаад эх үрс нийлсэн 19 цацагт хяруул гэрийн арын зүлгэнд орж ирээд бас болоогүй ээ, хар бөөрөлзгөнөөс маань "зооголж аваад" гарсан. тэгснээ бэлчээр рүү буцаж орсноо ахиад бас нэг бүлтэй замдаа таараад 30 гаран цацагт хяруулууд бэлчээрээр нэг "зугаалснаа" ойн төгөл рүүгээ явах шив. би эхэлж хараагүй ээ, нөхөр маань харчихаад надад хэлсэн. дараагийн өдөр нь бас нэг бүл, 20 орчим, цацагт хяруул бүүр гэрийн минь тун ойр хийн савны/емкость/ маань хажуугаар "тууж явсан г" нөхөр харсан, буцаж "харьж явж байхыг нь" л би харсан. уржигдар орой бэлчээрт маань 4 согоо явж харагдсан. буга согоо гэснээс, эндхийн буга согоо бие жижигтэй, манай гөрөөсний хэмжээтэй байдаг. халуун газрын амьтан бие жижигтэй байдаг юмдагуудаа л хэмээн санагддаг шүү. хангай дэлхийн сонин сайханг дурьдахад нэг иймэрхүү. манай үүгээр "аймшигийн халуун" байна, ер нь л 7-8 сар тун халуун байдаг юм, 32-оос дээш л хална шүүдээ.
2014-08-27
юм-үз/нараад/:
сайн уу нараа? түрүүчийн дугаарт бичвэрлэхдээ нилээд дургүй хүрчихсэн нэмээд галзуурчихсан байсан/ i was angry and peased/ болохоор эндүү ташаа биччихсэн зүйл бий. өнөө өвчний нэр чинь, "shingles" юм шүү. үүгээр, зарим нэгэн вакацины тариа эхэлчхээд байж байна. чи ds-д байсаан гэсэн болохоор walgreen-ыг мэдэх санах болвуу. тэнд ханиадны мөн, shingles shot гээд зар түгээгээд хүмүүс тариулах нь тариулаад л байж байна.
2014-08-27
юм-үз:
сайн байцгаана уу? за, хоовон минь сайхан амравуу, ажилдаа орчихсон жирийгээд л, бас бичээд л байждээ. тэгж байгаад өнөө маргаашгүй холбоо баринаа.
2014-08-27
er hun...:
bas neg asuudal minii huvid ulaanbaatart 8 jil amidarsan ehnertei bolloo huuhduudtei bolloo amidarlaa avch yavah gej nileen uzsen shuu banknii buh ajiliig hiisen gehed bolno. zutgej zutgej 2 uruu bairnii zeeld hamragdsan bank sain ajillasan geed zeelend hamruulsan . ajildaa yavna zeelee tulnu heden tsaas gardeeree avna heseg ingej yavlaa humuus bankind ajilldag bolohoor ih mungutei gej bodno heregleenees heterhii hamaaraltai bolchihson ene niigemd hunees door orchihgui gej bas hesegtei uzsen. za tegeed neg udur ehnerteigee yariltslaa shuu bairaa zaraad oron nutagt ochij amidarie ... tegeed shiidseen bairaa zaraad zeelee haagaad heden tugrug halaaslaad nuulee shuu. oron nutagt shiljij ireed 3 jil bolj b,a ... zuv songolt bolson bolomjiin bairtai bolloo ajil turulch bas bolj b,a huuhduud surguuli tsetserlegt orloo hajuugaar ni jijigheen biznes hiigeed ehelchihsen setgel amar ajillaj amidarch b,a... bi yu geh geed b,a ve geheer ub-t tegj uuliin oroi baraadaj shambaaraldaj suuhaar oron nutagtaa irj ajillaachee amidraachee end yum hiij b,gaa hun hezee ch dooshoo orohgui b,a shuu dee zaluusaa . ubt yahav naiz nuhud uldsen l dee haayaadaa hagas butendee ub orood naiz nuhudteiguu uulzaad baij bas bolno shuu dee... ene bol zuvhun my bodol bailaa tsever agaar baga nasnii huuhduuded uneheer heregtei yum b,a lee
2014-08-27
er hun...:
huduunuus shineer oyutan bolj ireh ih hetsuu shuu . bi neg bankind ajilladag b,san surgaltiin tulburuu tu*h geed buuh humuus huuhed shuuhad dugaarlaad l huurhii uzej tarna daa. za shine oyutan bol yalt ch ugui daguultai yavna huduunuus etseg ehiin ali neg ni irne za tegeed hotiin neg hamaatan sadan ni hamt yavna gazarchilj tegeed hulsuu ursgaj ursgaj neg yum burtguulne tulburuu tulnu dotuur bair emchiin uzleg bas l nuser ajil shuu . za tegeed aav eejiin sanaa amraad heden bor tsaasaa huuhdedee uguud nutgiin zug joloo zalna daa. getel ter oyutan bolj b,gaa huuhduudiin heden huvi yas hicheeldee suugaad medleg bolovsroltoi hun bolj tuluvshij b,a aa ene bol mash tom asuuudal shuu . huurhii hunii eh etseg l yum shini ter holoos sanaa taviad l huruu humsaa hugalj baij heden tugrug yavuulna nuguu oyutan nuhur chini buruu zuruu zamaar yavj ugnu duu mongoliin oyutnii amidral bol yag l iimerhuu baidaltai 4 jil ungurnu . zarim neg ni bol zutgene tsagiin ajil hiine hicheel ch bish ajil ch yum bolno noir dutuu hun yaj ch oligtoi surah vee dee. oyutan bolj irj b,gaa zaluus ih hotod zuv amidrahgui bol hezeech garahgui angald unan shuu .
2014-08-27
baagii:
saihan amarsan uu hoovon mini. odoo ch erch huchee nootslood avchihsan hun gyalalzuulaad baih yum bgaa biz dee. taxi ovoo huleelee shuu.
2014-08-27
зочин:
хүмүүс зовж зүдрэхийн цагтаа л ханилсан ханийхаа сайныгяахаараа мэддэг байнаа, гэр бүл гэдэг үнэт зүйл, нэг л амьдрах энэхэн хугацаанд сайхан амьдрах хэрэгтэй. байгаагаа болгож байгаадаа сэтгэл ханамжтай байж бие биендээ тус дэм болж амьдрах.сайн явах санааных гэдэг дээ
2014-08-27