"Авто худалдааны цогцолбор"-ын шавыг тавилаа
2014-08-27

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт баригдах  “Авто худалдааны цогцолбор”-ын  эхний ээлжийн барилгын шавыг өнөөдөр тавилаа. Цогцолборын эхний ээлжийн зогсоолын талбай ирэх 10 дугаар сарын нэгэнд ашиглалтад орох бөгөөд барилгын ажлыг “Эко тогтол” ХХК, “Анандын зам” ХХК, “Бат кубик” ХХК, “Тэгш плант” ХХК-иуд гүйцэтгэх аж. Эхний ээлжийн авто зогсоолуудад хот доторх 34 задгай зогсоолд худалдаалагдаж буй машинуудыг байрлуулах юм байна. Харин зогсоол 18 метр квадрат буюу жижиг тэрэгний талбай 4 сая төгрөг, том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах  72 метр квадрат зогсоол 9 сая төгрөгөөр үнэлэгдэж буй юм.

ө

Таван жилийн хугацаанд бүрэн ашиглалтад орох тус цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд сэлбэг, хэрэгслийн 285 павилон,  суудлын болон жийп автомашины худалдааны 11324 зогсоол, автобус, хүнд даацын автомашины 1191 талбайтай байхаар тусгажээ. Мөн авто эскпо явагдах цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байгуулахаар төлөвлөж, ажил нь ийн эхэллээ.

ө

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tegeed l heden jil bolood bas l hot dotroo orood nuulgeh uu
2014-08-27
irgen:
ehnii eeljind dan il zogsool barih uchir amjih baihaa.
2014-08-27
zochin:
10 sariin 1-nd amjihuu
2014-08-27