Ажиа Гэгээний эмнэлэг өнөөдөр нээлтээ хийнэ
2014-08-28

Монголын шашин, соёлын төвийн тэргүүн Ажиа Гэгээний санаачилгаар баригдсан цусны хорт хавдартай хүүхдүүдийн эмнэлэг өнөөдөр 09.00 цагт үүд хаалгаа нээхээр товложээ. 2012 онд шав нь тавигдсан тус эмнэлгийн хавдрын тасаг 50, эрчимт эмчилгээний тасаг 25 ортойгоор цусны эмгэгтэй хүүхдүүдэд үйлчлэх юм байна. Нийт зургаан тэрбум төгрөгөөр боссон тус эмнэлгийг "Тэргүүн чансаа" ХХК  үнэ төлбөргүйгээр барьж байгуулсан юм.

б

Дашрамд дуулгахад Монголд цусны хорт хавдартай 700 гаруй хүүхэд байдаг. Энэ өвчлөлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, 2009 онд цусны хорт хавдартай 18 хүүхэд бүртгэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болон өсчээ.

а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
guest:
ajia gegeenten thankyou very much
2014-08-28