“Дижитал”-ын Бааварт 3.5 жилийн хорих ял оноов
2014-08-28

“Дижитал” хамтлагийн дуучин Баавар буюу Ш.Батбаярт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шүүхээс шүүгдэгч Ш.Батбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3.5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэжээ.

а

Харин шүүгдэгч Б.Өлзийбат, Э.Тамир, В.Ганбаяр, Ц.Энхбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Жигдэндан, Д.Батболд,  Б.Цоггэрэл нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг тус тус нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан, харгалзаж шийдвэрлэсэн байна.

а

Хэргийг сануулахад, “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид Ш.Батбаяр нь цагдан хоригдож байхад 2013 оны гуравдугаар сарын 23-ны өдөр тус ангийн В корпусын 2-ын 7 тоот тусгаарлах өрөөнд гал гарсан” хэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн билээ.

а

Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Дүүргийн II прокурорын газраас яллагдагч Ш.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагч Б.Өлзийбат, Э.Тамир, Х.Жигдэндан, Б.Цоггэрэл, В.Ганбаяр, Ц.Энхбат, Д.Батболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
шүүх шударгаар шийджээ
2014-08-30
1111:
baawraas bolj turiin tusgai alban haagchid balarch bna daa hoorhi
2014-08-28
зочин:
жирийн иргэнийг яаж ийгээд л шорон луу шахчих юм аа.алыан тушаалтангуудийг болохоор янз бүрээр л өмөөрчих юм байна
2014-08-28
зочин:
ерөнхийлөгчөө шоронд хийчээ юу
2014-08-28