Гурван компанийн архи үйлдвэрлэх зөвшөөрлийг цуцаллаа
2014-08-29

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нэр бүхий гурван компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байршилтай “Хөвших”, “Ганбогд”, нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Би Цэ трейд” компаниудын согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг цуцалсан байна.

ө

Татварын байгууллага, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, аж ахуйн нэгжүүдийн гаргасан санал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг харгалзан дээрх гурван компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж.

Shuud.mn
Сонин хачин