Шакира хоёр дахь хүүхдээ тээж байна
2014-08-29

Дуучин Шакира хоёр дахь хүүхдээ тээж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ирэх сард худалдаанд гарах “Cosmopolitan” сэтгүүлийн ковер болж, ярилцлага өгөх үеэрээ өөрийгөө гурван долоо хоногтой жирэмсэн гэжээ. Шакира болон найз залуу, хөлбөмбөгчин Жерар Пике нар 2012 онд Милан хэмээх хүүтэй болсон билээ. Тэд хуримаа хийгээгүй ч өнгөрсөн онд сүй тавьцгаасан юм. Тэрбээр “Манай гэр бүл жаргалтай байгаа. Хөөрхөн хүү минь тун удахгүй дүүтэй болно. Пике энэ тухай сонсоод маш их баярласан. Би сайн ээж, халамжтай хань байхын төлөө их хичээж байгаа. Тиймээс би дахин ээж болохоор зориг шулуудсан” гэжээ.

1

Шакира “The Voice” шоунд шүүгчээр ажиллахаас гадна саяхан НҮБ-ын дэргэдэх “UNCIF” хүүхдийн сангийн элчээр сонгогдсон юм. Дуучин бүсгүй өөртэй нь холбоотой “Loca” хэмээх дууны хулгайн асуудлаар “Би хулгай хийгээгүй. Дууны үг, ая хоёрыг Кени Белло зохиосон. Намайг хулгай хийсэн гэж сэжиглэхийн оронд шүүх Беллогоос ам асуусан дээр” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин