Такси №96
2014-08-29

Баасан ахын мэнд хүргэе, уншигчид аа. Халуун намрын энэ өдрүүдэд олныхоо дунд харин ч нэг оволзлоо доо. Оюутан хүүхдүүдийг бол тоймоо алдтал зөөсөн. Гэхдээ түүнийгээ энэ удаа алгасч гадаад хүргэн, Япон иргэн зөөж бас дээр нь цагаахан хүүхний хөгжилтэй түүхээс буулгалаа. Таалал орштугай.  

fd

1. “Хоовон” баригдах шахав

Соёлын төв өргөөний араас нэг гадаад төрхтэй нөхөр дөхөж ирээд нэг сонин аялгатай дуудлагаар “номадис энэ хавьд байх уу, явах уу” гэв.  Ард нь нэг Япон байрын залуу дагажээ. Би уг нь бууж явсан юм. Гадаад хүнийг хүргээд өгчихье гэж бодоод “суу” гэж дохилоо. Суунгуутаа манай хоёр япон бололтой хэлээр нэлээн ярив. Би ч хэзээний яриа хүн тул анхан шатны энглийштэй таксины жолооч монголд байдаг гэдгийг мэдрүүлэх санаатай “Та японоос ирсэн үү гэх маягийн юм англиар эвлүүлэн асуув. Гэтэл урд суусан нөхөр “ккк Би монгол хүн байна аа хөө” гэж намайг цочоодог байгаа.

s

Тэр залуу ингэж ярилаа.

З/залуу/ -Өө энэ манай сайн таньдаг японы дүү нь жуулчлалаар ирсэн юм. Бид хоёр монгол хоол идье гээд Баянголын тэндээс гар өргөсөн такси авдаггүй. Алхсаар байгаад Петровисын энд ирээд. Тэгсэн энд байсан Номадис байхгүй балгас. Бүүр гайхаад.

Х -Өө энэ болиод удаж байгаа. Энүүхэн ард нэг байгаа л даа.

З -Чи хө гэхдээ таксины хүн биш байх аа тэ?

Х -Яаж байна, симфортой такси л барьчихсан явж байгаа биз дээ кк.

З -Аа, гэхдээ нэг л биш санагдаад хө. Энэ хажуудаа пиджак, энэ хавтастай бичиг баримт. Тэгээд англиар бас ярив уу яав… гэж машиныг тун гярхай тойруулан ажигласнаа хоёр суудлын зайд байх миний дуу хураагчийг олоод харчихав. /өнөөхийн маань улаан гэрэл нь анивчаад л/ Өө за энэ чинь… одоо диктофон байх шив дээ. Юунд суучихваа. Сурвалжлагч юм уу тэ?

Х -Үгүй ээ хө. Хүүхэд мартсан юм. Одоо чинь таксинд гурван гадаад хэл мэддэг хүнийг л жолоочоор авч байгаа ш тэ хө. Би хүүхэдтэйгээ ээлжилж халтуур хийдэг юм.

З -Өө тийм үү, гадаад хэлтэй жолооч хэзээнээс авч эхлэв?

Х -Саяхнаасаа, за за тоглосон юм аа. Танай энэ манай монголыг юу гэж байна?

З -Аа их л “хөгжилтэй” газар байна гэж байна лээ ккк. Өнөөдөр л харин такси олдохгүй нэлээн алхаад одоо ч “хөгжилгүй” болсон байх аа ккк. Манайх нээрээ чиний хэлдгээр зарим нэг таксийг жоохон дээш нь татаж хэл ус мэддэг жолооч авмаар юм…

a

Манай яриа залуу Номадсын үүдэнд буухдаа мянган төгрөг сарвайлаа. Би аваад хажуудаа тавьтал “яасан хө, багадуулчихав уу яав” гээд нэмж мянгыг сарвайлаа. Цааш хөдөлтөл МУИС-ийн 4-р байрны хажуугаас нэг бор хүүхэн гар өргөж суулаа. Ам халсан би саяны тохиолдлоо ярьж, Монгол хүнийг гадаад гэж андуурсанаа ярив. Хүүхэн ч миний урмыг хугалсангүй. “Манай аав ээж хоёр шиг болсон байна ш дээ” гээд дараах зүйлийг ярилаа.

a

Э/эмэгтэй/ -Манай аав ээж хоёр дүүтэй машинд гурвуулаа. Манай дүү жоохон гурван настай байхгүй юу. Тэгээд манай дүүд нэг “маани” зааж өгөөд “Ум Мани мани” гээд л нэлээн хэдэн үг хэлж өгч л дээ. “Миний хүү уншаад яваарай” гээд. Тэгээд дүү хэд хэд амандаа уншсаны дараа ээж аавыг “тэгээд наадхаа уншаад дуусгаач” гэж. Тэгснээ дахиад л “хөөш чи тэгээд наадхаа дуустал унш л даа” гэсэн гэнээ. Тэгэхээр нь аав гайхаад “юу” гэсэн чинь “аан за за” гээд дуугүй болчихсон гэнээ. Тэгэхээр нь аав жоохон гайхаад хэсэг явж байгаад “чи түрүүн намайг юу уншаад дуусга гээд байсан бэ” гэсэн чинь. Ээж “чамайг маани унших гээд л ум ум гээд. тэгээд хаячихаад байх шиг болохоор нь гүйцээгээд уншаач гээд байсан чинь харин ард нэг мотоцикл ийн ийн гээд байсан юм байна аа” гэсэн гэнээ ккк, аймаар андуурч сонсохгүй юу. Тэгээд аавыг гүйцээгээд уншаач гээд ккк. Гэхдээ та ч бас андуурах нь аргагүй байх аа. Удахаараа ер Япон, Солонгос шиг болчихдог гэсэн. Хөдөлгөөн ёсолгоо энэ тэр нь.

Х -Харин тийн байх тэ.

Э -Би бас Ирландад хэсэг байсан байхгүй юу. Тэнд чинь автобусанд ингээд гараа өргөөд такси шиг суудаг. Тэгэхгүй бол зогсохгүй яваад өгдөг ккк. Тэгсэн би энд ирчихээд автобус ирэхээр гараа өргөөд. Хамт яваа найзууд гайхснаа, шоолоод. Хэсэг доог болсон ш дээ ккк.

Х -Ирланд хэр үү?

Э -Сайхан байсаан, байсан. Одоо жоохон хэцүү болоод байгаа гэсэн шүү. Манай замын хөдөлгөөн аймаар тэ. Би нэг африк таньдаг байхгүй юу. Тэгсэн монголд ирчихээд жолооны үнэмлэх авна гээд. Би “манай хотод машин барих хэцүү” гээд. Тэгсэн чинь нөгөөдөх чинь “Би африкт нэг юу гэлээ хотод анх машин барьж сурсан. Тэнд ямар ч дүрэмгүй хамаагүй явдаг юм. Тэгэхээр танайд бол чадна аа. Адилхан л юм байна” гэсэн ш дээ ккк. Гадаадынханд бол үнэн аймаар л явж байгаа харагдаж байгаа л даа тэ…

За ах энэ Баянгол хороолол руугаа эргэнэ шүү. Тэгээд зогсчих. Сэтгэлээ сэргэтэл буу халлаа шүү… Баяртай…

a

2. Герман хүргэн. Дахиж бяслаг авахгүй

Нэг яаруу оюутан охиныг Циркийн зүүн талд буулгаж өгөөд хойшоо буцаад эргэтэл өндөр гадаад залуу дагуулсан 20 гаран насны хүүхэн гар өргөн суулаа. Нэлээн хэдэн тортой юм барьжээ. Хүүхэн урд суугаад “ёооё аймаар халуун байна шүү. Ахаа кондишноо тавьчих тэгэх үү” гэлээ. Бид хоёр хэсэг оюутан сургууль энэ тэр гэсэн цаг үеийн асуудлаар жоохон хөөрөлдөж явтал арын эр нэг юм хэллээ. Дэлгүүрээс авсан юмныхаа талоныг нь үзье гэсэн бололтой. Хүүхэн цүнхээ ухан хэдэн талон гаргаж ирээд нэг юм хэлж өглөө.

a

Өнөөх эр нэг нэгээр нь үзээд дараа нь Монголоор нэрийг нь хэлүүлж байв. Хүүхэн ч хэлэндээ тун сайн юм. Өөндөк… Мак… Бийслааг гэх мэтээр монголоор хэлж өгч сайх эр дуурайн хэлж нэг хэсэгтээ л хэлний хичээл шиг юм болов. Тэгснээ “бийслаг” дээр нэг юм гарсан бололтой хэдэн юм хэлээд толгой сэгсэрлээ. Хүүхэн “ккк бяслаг дахиж авахгүй гэнээ. Үнэ дээр нь 1600 төгрөг гэж байхаар нь авчихсан чинь 16000 төгрөг юм байна ш дээ. Ёстой үнэтэй юм байна. Дахиж бяслаг авахгүй гэнээ” ккк.

s

Х -Чи Германаар сайн ярих юм аа. Хэцүү хэл гэдэг биз дээ?

Э -Яахав. Хүн нөгөө анх ямар хэл үзнэ, тэр нь амархан санагддаг. Би орос хэлийг бол хэцүү гэж боддог. Герман хэлийг бол багаасаа тоглож барьж байгаад сурчихсан болохоор нэг их зүдрээгүй ээ.

Х -Танай хүн тэгээд Монголыг минь юу гэж байна даа?

Э- Анх ирж байгаа юм. Хөдөө яваад их сэргэсээн. Айраг уугаад. Тэрийгээ жоохон архитай холиод уучихсан. Бараг хар нүдэн болчихсон уу яасан. Хөөрхийг уул руу баахан гүйлгэсэн ш дээ ккк. Гэхдээ их дуртай уугаад байсан. Булган чинь бас их сайхан байгальтай тэ. Одоо тэгээд энд амьдарна гээд байгаа ш дээ.

Араас өнөөх эр дахиад нэг юм асуулаа. Хүүхэн хариу хэлтэл өнөөх эр “за за за” гэж болхидуухан хэлээд инээлээ.

Э -Монгол хэл сурна гээд крил үсэг цээжлээд байгаа юм. Саяны рекламны самбарыг унших гээд байна аа. Би тэгээд харсангүй гэсэн чинь “за за” гэнээ ккк. Би заримдаа тэгчихдэг байхгүй юу.

Х -Танай нөхөр үү?

Э -Тийн. Тийн гэж дээ бид хоёр гэрлэх гэж байгаа юм. Одоо нэг явж ирээд Монголдоо хуримаа хийнэ ээ.

Х -Өө за за сайхан. Германд танилцсан юм байна тэ?

Э -Аанхан. Одоо хурим гэж, би ч тийм онгироо хүн биш. Гэхдээ л нэлээн сүртэй юм болох гээд байх шиг байна шүү. Тэгсэн манай гэрийнхэн болохоор амьдралдаа ганц хурим хийх байж даруухандах юу байна гээд байгаа…

Ийшээ эргээрэй ахаа. Энэ Маршал таун гэдэг рүү нь. Тэгээд хойшоо. Одоо бид хоёр таныг бас хүндрүүлнэ ээ яана. Сая юм авсаар байгаад мөнгө дууссаан. Дээшээ гараад мөнгө авч ирнэ. Гэхдээ нэг нь үлдэнэ ээ.

Х -За яахав ээ. Та хоёр хоёулаа буу. Чи аваад ирнэ биз. Бас нөхөрт чинь үлдэхээр эвгүй байх. Улсынхаа нэрээ бодож байна шүү ах нь.

Э -Өө за за, баярлалаа. Эртээр нэг таксины ах дагаж дээшээ гарна гээд. Манай хүн барьцаанд үлдээд. Хүмүүс гарч ирэхгүй хашраачихдаг байх аа тэ.

Х -Хааяа л...

Хүүхэн нөхөртөө нэг юм хальт хэлээд түрүүлж буун орц руугаа яг л жоохон охин шиг дэгдэв. Харин манай Герман хүргэн яаралгүй тортой юмаа эмхэлж аваад буув. Хаалга хаахдаа над руу нүд ирмээд “Баяртай” гэж цэвэрхэн хэллээ...

a

3. Цагаахан байх сайхан ч…

120-ын уулзварын хажуухнаас хойшоо гүүрээ давахаар зүрхшээн салгалж явтал нэг цаасан тортой юм барьсан палааж туфль болсон 40 гаран насны нэлээн хээнцэр хүүхэн такси барих шинжтэй утсаар ярин зогсож байхаар нь урд нь зогсвол хойд хаалга онгойлгон тортой юмаа чулуудаад “хаана байна аа нэг их соёлтой боловсон үйлчлэнэ гээд байсан хаана байна” гэсээр суулаа. Утсаар ярьж буй хэн нэгэнд хэлсэн бололтой. Тэгээд “энэ уулзвараар эргэхгүй шүү. Гэрлэн дохио гараад буудлын цаагуур эргээрэй” гэлээ.

a

Х -За хэн боловсон үйлчлэхгүй таныг гомдоогоод байна?

З/зорчигч/ -Харин тийн, боловсон үйлчилгээ нэвтрүүлж байгаа гээд байдаг шал худлаа. Өө байхгүй ээ. Өнөөдөржингөө би такси захиалж ийш тийш нь утасдлаа. Уучлаарай ёстой. 30 минут тэд нарыг хүлээгээд сууж байх гэж утсаар ярьсан юм уу хашаа юм. Утасдахаар хүлээж байгаарай гэж байснаа л утсаа авахгүй байна. Такси алга гээд л таслах юм.

Х -Энэ бөглөөнд өдрөөр такси ирэх нь ховор оо. Шөнө бол ирнэ л дээ.

З -Ээ хэн шөнө тэгээд таксигаар тэнээд явж байдаг юм. Эд нар одоо энэ такси дууддаг худлаа утаснуудаа хаамаар юм. Би сүүлдээ аргаа бариад тэр вип таксиг нь дуудсан чинь 3000 гэж байна. Би тэгээд замаараа нэг газраар түр ороод нэг юм аваад явах юм. Танайх хүлээлгэ нь хэд юм гэсэн чинь “минут нь 200 төгрөг” гэж байна. Өө болиорой та нар францад зүгээр вип такси гэдэг чинь хүлээлгэ нь үнэгүй байдаг юм гээд… Хоёулаа цаашаа Хурдын тийшээ явахгүй. Энэ тойргоороо эргээд би нэг оёдлын газраас захиалсан юмаа аваадхья. Эргээд цаад байрнуудынхаа үүдэнд зогсчих.

a

Энхтайвны гүүрний баруун талд баригдсан хэдэн өндөр байрны гадаа намайг зогсоон хүүхэн “би удахгүй” гээд шууд бууж нэг хаалга руу орлоо. Ард нөгөө цаасан хайрцагтай гоё юмаа орхиод буув. Нэг их удсангүй эргээд гараад ирлээ. Гартаа бас нэг тортой дээл бололтой юм барьжээ. Ард суун өнөөхөө их сэтгэл ханамжтай хараад “ёстой аятайхан хийчихжээ эд нар” гээд “За хоёулаа одоо явна аа. Баянголын урдуур гараад нөгөө тунелээр гараад явчихья” гэж замчиллаа.

s

Нэлээн яриа хөөрөөтэй ил цагаан байрын эмэгтэй юм. Утсаар ярилаа. “Өө миний хүү юу. Ирчихсэн үү. Хөргөгчнөөс мах гаргачих. Үгүй ээ, том нь биш татсан махыг нь гаргачих. Ээж нь очоод сайхан банштай цай хийнэ ээ. Ногоон ууттай нь хониных шүү. Болноо миний хүү баншинд болно”…

З -Манай зарим жолооч хуншгүй ээ. Хамаагүй их мөнгө нэхнэ. Би хааяа явж байгаад зам дагуу бол хүн авчихдаг юм. Тэгээд яахав өгснийг нь л авчихдаг. Заримаас нь ойрхон бол авдаг ч үгүй. Тэгсэн даварцан гарууд бас байна. Мангар хуншгүй. Хоншоортой нэг нь байгаа л даа. Өө энэ автобуснуудыг хараа, эндээ жагсаад зогчихсон байна ш дээ. Түрүүн хүлээгээд ирэхгүй байсан. Богино эргэлт гээд сайхан эндээ бөөгнөрөөд. Энэ автобус уг нь яг манай урд зогсдог байхгүй юу. Өө би чинь гэрээсээ гараад шууд ажлынхаа үүдэнд буудаг байсан юм. Заримдаа гар өргөхөөр машин авахгүй байхаар би ёстой аймаар дургүй хүрдэг ш дээ. Би бол тэгээд асуугаад зам дагуу бол аваад хүргээд өгчихдөгийн. Яахав дээ тэ. Мөнгөндөө биш. Тус хийлээ гэж боддог байхгүй юу тэ.

Х -Аанхан.

a

З -Дээр нэг энэ зам дээр явж байсан. Нэг залуухан хүүхэн нэлээн даарсан байртай алхаж явахгүй. Тэгсэн манай тийшээ. Бүүр манай байрны яг хажууд байж таараад. Тэр хүүхэн нэг Номингийн тортой юм барьчихсан явж байсан юм. Би тэр өдөр нь бас дэлгүүр ороод өөрөөсөө харамлан байж аймаар их жимс авахгүй юу. Аймаар харамлаж харамлаж байгаад за за харамлаж аваад яахав авсан шиг авья гээд. Тэгсэн чинь, тэгсэн чинь тэр хүүхнийг бүр гэрийнх нь хажууд хүргэж өгөөд. Хар борооноор. Тэгээд би тоогоогүй юм. Зам нийлсэн гээд мөнгө ч аваагүй. Машинаас юмаа авалгүй орчихоод. Залхуураад тэр чигт нь орхичихоод. Маргааш нь хүүгээ аваад ир гээд. Тэгсэн манай хүү доороос залгаад “ээжээ жимс алга. Энэ торноос чинь шээс үнэртээд байна ш дээ юу вэ” гэдгийн”. Би бүр гайхаад. Үзсэн чинь шээстэй хүүхдийн өмд байдаг. Би бүр бодоод, хүн юмаа мартчихаж дээ гээд. Тэгснээ манай нэг дүү хааяа миний машиныг унаад байдаг юм. Тэр хүүхдийнхээ өмдийг мартаж гээд. Миний хүү ээж нь дэлгүүрээс жимсээ авалгүй мартчихсан юм болов уу. Үгүй ээ, тэгвэл дэлгүүрийн худалдагч хамгаалагч нар чинь эрх биш хэлнэ дээ гээд. Бүүр гайхаад. Бодоод байсан хойд хаалгаа онгойлгоод яг эндээ тавьчихсан байсан тод санагдаад. Өнөө хүн хүргэж өгснөө таг мартчихаж. Тэгээд өөрийгөө буруутгаад л бодоод байлаа. Ёстой нээрээ. Тухайн үедээ бодоод олоогүй. Өө ээж нь жимс авсан. 80-аад мянган төгрөгөөр. Хаана хаячихваа гээд ккк. Тэгээд дүүгийндээ маргааш нь очиж таараад “чи одоо хүүхдийнхээ шээстэй өмдийг машинд үлдээчихсэнээ мэддэггүй юм уу” гээд. Тэгсэн та одоо, манай хүүхэд 6 нас хүрчихсэн яаж өмдөндөө шээх юм бэ гээд. Яг хүүг нь харсан аягүй том. Тэр өмд яагаад ч орохгүй.Тэгээд хэсэг мартчихсан. Тэгээд дараа нь бөглөрөөд түгжээнд орчихсон зогсож байсан чинь гэв гэнэтхэн өө нээрээ тэр хүүхнийг хүргэж өгсөн. Тортой юмтай байсан ш дээ, тэр авчихаж гэж ойлгоод. Аягүй хуншгүй. Хүүхдийнхээ өмдийг хийчихээд жимсийг минь аваад буучихсан байсан ш дээ. Аймаар  дургүй хүрсэн шүү.

Х -Өө за за. Хэдий хэрийн насны хүүхэн байсан юм?

З -Залуухан залуухан. Борооноор хүргэж өгөөд, жимсээ өгөөд нээрээ ккк.

Х -Харин тийн. Ард юм авч явах осолтой, осолтой.

sa

З -Би тэгээд, дараа нь нэг Орбит явах гээд. Айлд очих болоод тийшээ зам мэдэхгүй юм чинь хүн аваад явчихья гээд. Автобусны буудалд дээр “Орбит явах хүн байна уу” гээд. Аймаар халуун өдөр. Тэгээд зогсож байсан чинь нэг өвөө эмээ хоёр байлаа. Тэгсэн нэг залуу хүүхэн хоёр гүйгээд ирлээ. Тэгэхээр нь би тэр өвөө эмээ хоёрыг нь аваад явчихья эгч нь та хоёр унаандаа суучих тэгэх үү гээд. Тэгээд нөгөө өвөө эмээ хоёрыг суулгаад яваад. Явж байсан чинь өвгөн нь эмгэнээ нудчаад. Эмгэн нь юу гэж энд буух вэ гээд. Өвгөн нь уурлаад л хачин байхгүй юу. Тэгээд би бодоод. Энэ өвгөн нь их муухай ааштай юм байна даа. Архи уучихсан юм байхдаа гээд. Тэгээд яваад байсан нэг л биш. Өвгөн нь байн байн эмгэнээ нудраад. Тэгэхээр нь би “та хоёр халууцаад байна уу. Би кондишноо хойш нь тавих уу” гэсэн эмээ нь “тэг миний хөө, аштай юу” гээд, би чинь тэгээд май ус уу ундаа уу гээд л үйлчлээд. Нөгөө өвгөн нь нэг л таагүй байгаад байсан юм. Тэгээд яваад байсаар, тэр орбитын тэнд ийшээ эргэ, тийшээ гээд зам заагаад өвгөн нь бас л бууя гээд эмгэнээ нудраад. Тэгсэн эмгэн нь “за за бид хоёр энд буучихья даа. Зөндөө дөхчихлөө. Эндээс жоохон яваад манайх байгаа” гэлээ. Би тийм ойрхон ирсэн юм бол үүдэн чинь буулгачихья гэсэн “за яахийн яахийн зөндөө л явуулллаа. Болно бууя” гээд. Тэгэхээр нь би за за гээд нөгөө хоёрыгоо буулгачихдаг байхгүй юу. Өвгөн нэг л сэжигтэй байна аа. Тэгсэн гэнэт би хүнд нэг мөнгө өгөх гээд цүнхтэй мөнгөө суудлынхаа хажууд тавьчихсан явсан. Тэрийгээ гэнэт санаад. Цүнхний ам уулаасаа онгорхой байсан. Тэгсэн хоёр дэвсгэрт нь байхгүй. Хөөх би яг ухаан алдаж унах гэж байгаа юм чинь. Тэгсэн өвгөн эмгэн хоёр холдоогүй. Эмгэн нь хөл муутай. Яг хөдлөх гэснээ болиод тэр хоёрыг араас нь дуудлаа. Сонсдоггүй. Машины чимээ ч аймаар.

Х -Араас нь буугаад очсон уу?

З -Тэгээд хартал яг цаана замын эсрэг хойд талд нэг хэв журмын машин гудамжны буудалд дээр зогсож байна. Тэгэнгүүт нь нэг жолоочийг урдуур нь дохиж мохьсоор байгаад ганцхан эргээд нөгөө цагдаагийн машин дээр очоод. Яараад. Намайг тэгж байх хооронд булан тойроод алга болчихвол яана гээд. Тэгээд нөгөө цагдаа дээр очоод “яанаа миний мөнгийг нэг өвөө аваад буучихлаа” гээд. Тэгсэн цагдаа “та яг үнэн хэлж байна уу. Шалгасан юм уу” гээд. Би ч  “чухам үнэн “ гээд. Нөгөө цагдааг чинь суулгаад зуухан метр яваад. Нөгөө хоёр чинь зайлуул холдож амжаагүй явж байгаа юм чинь. Миний машин ойртоод очсон. Эмээ өвөө хоёр ямар машинд сууснаа ч мэдэхгүй. Цагдаа намайг та битгий буугаарай. Би саатуулаад шалгаадхья гээд. Тэгээд би буугаагүй. Цагдаа очоод мэндэлсэн нэг юм хэлсэн өвөө нь цагдааг заамдаад авдагийн. Тэгэнгүүт би гэнэтхэн айчихгүй юу. Яанаа зодоон модоон болвол гээд. Тэгээд бууж чаддаггүй. Өөр нэмж цагдаа дууддаг ч юм бил үү гээд. Тэгсэн нөгөө цагдаа өвгөнийг ганц тонгороод унагаачихваа. Ядахад өвөө маань их том биетэй. Цагдаа нь жижигхэн. Тэгээд тонгорч унагаагаад. Би бас өвгөн хүнийг гэмтээчих вий дээ гээд буугаад очлоо. Цагдаа тэгсэн “за авсан бол та өөрөө гаргаад өгчих” гээд. Тэгсэн өвөө нь над руу аймаар муухай хараад. Тэгэхээр нь би “ээ өвөө. Тэр чинь миний хүнд өгөх гэж байсан мөнгө юмаа. таныг зүгээр гуйсан бол 20 мянган төгрөг өгнө ш дээ. Ийм их мөнгө та авч болохгүй ш дээ” гээд өвөө аймаар муухай хараад. Нөгөө цагдаа чинь тэгсэн шууд хармай руу нь гараа хийгээд нөгөө мөнгийг гаргаад ирсэн. Пөөх. Тэгсэн эмгэн нь “пээ чи ёстой юу хийж байгаа юм бэ. Ямар шараа юм бэ. Энэ охины гаргасан сэтгэлийг бодож болсонгүй юу, ээ чааваас. Миний охин тайван бай” энэ тэр болоод.Тэгсэн өвөө над руу улам муухай хараад болдоггүй. Би “өвөө танд мөнгө хэрэгтэй байсан бол надад хэлэхгүй. Би танд боломжоороо өгөх л байсан ш дээ” гээд. Эмээ “энэ хүнд мөнгө хэрэггүй. Бүх юм байгаа миний хүү” гээд хөөрхий амьтан. Цагдаа өвөөг саатуулна гээд. Тэгээд би ингээд зүгээр орхьё, гомдолгүй гэвээ би чинь. Тэгээд нөгөө цагдаа чинь тэр хоёрыг нэг гудамж руу оруулж өгөөд. Намайг та юугаа хийж мөнгөө ил хаясан юм бэ гээд… би харин тийн, ёстой хаширлаа болоод. Тэгээд нэг юм салсан шүү.

Х -Тэгээд анзаарч санаагүй бол баларлаа ш дээ тэ?

З -Харин тийн. Би гэхдээ нэг л совинтоод байсан юмаа. Би бас их совинтой л доо.

a

Ийнхүү хүүрнэлдэж, адал явдал дүүрэн амьдардаг эмэгтэй бид хоёр явсаар 13-р хороололд байрных нь хажууд үйлчилгээний төв дээр ирлээ. “Эгч нь эндээс нэг картнаас мөнгө авч байж чамд өгье. Чи эргээд буцаад гарахаа бодоод байж бай” гээд манай хүн буулаа. “Ёстой хаширсан. Одоо ёстой хашир байнаа” гэж явсан хүн маань бас л нөгөө дээл, тортой хамаг юмаа миний ард орхиод л бууж яваад мөнгөө барьж инээмсэглэсээр эргээд ирлээ. Үнэхээр цагаахан эмэгтэй байлаа…

s

Энэ хүрээд амралтын өдөрт тань зориулсан тэмдэглэлээ өндөрлөж байна. Ажлын өдрийн бухимдлаа мартаж амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Ирэх долоо хоногт хичээлийн хонх, хүүхдийн цовоо дуу эх оронд минь хойморлоно, Сайхаан.

s

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
uvgun:
shiruun uvgun bna daa
2014-09-10
roma:
sain bnuu. hoovoon. niitleliig buur ehnees ni amtarhan unshssn unshigch bnaa. setgegdel neg ih oruuldaggui yumaa. unshih ni bol togtmol. neg heseg shuud ruu shagaigaad l gardag blaashdee. oirnoos tuhlaad gardag bolj bn. kkk
2014-09-05
baagii:
hoovon ovoo taslahgui bsan chini odoo bur sanaa amar boloh ni ee. mongoliin huuli 3 honog gegcheer. za za togloson yum. yav hoo. yagaad bichlegee taslaad bna. ajil ih bna uu, bie chini sain biz dee.
2014-09-04
юм-үз:
хэхэхэ, ямар сайндаа л "нараа, ийм өвчин байна шүү "гээд л зүсээ харалцаа ч үгүй атлаа дотно гэгч нь хуучилж хэл дуулгаж суухавдээ, хэхэхэ. ингээд л санахаар, хүн гэдэг сайхан шүү, итгэл сэтгэл дүүрэн, цайлган гэж жигтэйхэн.
2014-09-02
юм-үз/хоовонд/ :
сайн уу, хоовоон, чи ч гэсэн эхнээсээ тогтмол сэтгэгдлээ бичвэрлэж амьдрал гээч сайхан эдийнхээ талаар илэн далангүй хуучилцгаадаг хэдтэйгээ хэзээний андууд болчихождээ, хэхэхэ маний хувьд ч ялгаагүй ээ, нараа, хүрлээ, золбоо, сайнуу, бимаа, щумахер, аяатунгаа, gogo гээд л хөвөрч нэмэгдээд байх төлөвтэй. саянаас "эр хүн" гээд хууч хөөрдөг бас нэгэн этгээд бидэнд нэмэгдэх нь болтойдогоо хө, хэхэхэ. жич: хоовоон, хэлснээрээ, марггааш хот орж хоол ундаа цуглуулна гэж байгаа, тэгэх далимаараа нямжав гуайнханд жаахан мөнгө явуулна, чи минь маргаашнаас е-майл рүүгээ нэг өнгийгөөдөхөөрэй хө.
2014-09-01
юм-үз:
сайн байцгана уу? би ч гэсэн, аминдаа "хүрэл", "золбоо" 2-гоо битүүхэн хараад л байлаа, ашгүй золбоо амар мэндээ дуулгачихшив. хүрэл маань цаг нар хомстой буй байгаа юм болвуу аль эсвэл, хоовонг "амралтандаа л яваа" хэмээн санаад "шууд"-ыг эргэж тойрохгүй ч байж магад. ямартаа ч, амар тайван, элдэв дайрлагад, -хүүхэд шуухад ойр зуурын өвдөх гэхчлэн-, өртөөгүй байгаасайдаа л хүрэл маань хэмээн залбирч сууна.
2014-09-01
үхэрчин:
амжилт хүсий маш их таалагдлаа
2014-09-01
schuhmacher:
xurel algaa xarin oird.
2014-09-01
hoovon:
хүрэл хаачаа вэ, манайхаан....
2014-09-01
zolboo:
sain bna uu manaihaan hoovondoo amjilt bi ni oird barilgiin salbarluu orj zawgui bolood oo gaduur namriin uitai udruud ehellee dee
2014-09-01
131300:
хоовон-д гомдолтой байна. өчнөөн хоног алга болсон тэгээд 2 нийтлэл бичсэн хариугүй бага юм. нийтлэлээр цангаж байна ш дээ.
2014-09-01
ha ha:
gurviin gurvan chemodanaa martdag huniig eruul geh uu?
2014-08-31
irgeb:
sonin l bn
2014-08-31
galaa:
хоовонд амжилт хүсье. энэ таксинд мартсан зүйлийг шагналаа аваад авчраад өгчихдөг газартай болвол сайхан байна аа, ноднин шинэ жилээр жаахан халамцуу таксинд суугаад урдаас халуунаар үлээлгээд унтуулчихсан байсан. буухдаа цүнхээ мартаад баларсан. албаны бичиг баримт, notebook ene ter baisan, neriin huudas hurtel baisan, bichig barimtiig avchraad ugchihgui л baigaa yumdaa , тэрнээс хойш нэг хэсэг суусан машиныхаа дугаарыг нь хараад суудаг болсон, гэтэл саяхан бас л хажуудаа утсаа мартаад буучихлаа. мартамхай салан хүмүүст зориулсан үйлчилгээ л хэрэгтэй байна даа, энэ саналыг дэмжээрэй
2014-08-31
sainaa:
minii gurvan chemodaniig martuulsan taksinii jolooch altan tugrug delguurt avchirch ogoorei
2014-08-31
sainaa:
minii gurvan chemodaniig martuulsan taksinii jolooch altan tugrug delguurt avchirch ogoorei
2014-08-31
baatar:
mon ch ih sanalaa daa
2014-08-31
munkhuu:
yamar ih huleevee
2014-08-30
schuhmacher:
uuchlaarai!olon davtagdaad orchixloo.xoovondoo bolon bux unshigchidadaa mend xurgye!
2014-08-30
schuhmacher:
yostoi oirxon boondloo shuu!xoovon.bi suuliin xesgiig un*d oort toxioldson zuilee bichix gesen yum.5-n jiliin omno doo odoogoos.ex ursiin bayaraar 6*n sarin 01nd.oxinoo daguulaad bayarin odor temdeglengee xamaatan sadangiinxaaraa orj beleg ogox xuuxduuded ni beleg ogch oxin maani ch xeden tor beleg tsugluulav.oroi ch bolov.xarix araandaa ch orov.in maani traxi bariad xariya eej gelee.bi ch xuuxedee belen zelen yumand durtai boloxin nemer gej bodood l xajuuxand autobusni buudal baixad geriinxee gadaa buuchix yum chini geed autobusan suulaa.yavj baix uer xamaatni oyutan duu maani mongo guij utasdlaa.tegexeer ni zamdaa buugaad xuleej baiya!ireed avchix gelee.duu maani irj mongo avaad.bi daxin ger lugee yavax bolloo,oxin maani daxiad taxi bariya gelee.guriisneeree guriixeer shiideed yag autobusni buudal deer baisan boloxoor micro autobusand suulaa.3-n tom uut beleg,minii gar tsunx mon oxinoo ovor deeree avch suux bolov oo!xajuud maani tsonxon tald suusan neg emee baisan.urt usee suljeed oroogood *on goyo emee baisan.bi ch ter emeeg xaraad ooriinxoo burxan bolson emeeg sanaad l,xuuxed sanaa xalit durssan shig yavlaa.emee ch genet buux bolov /xumuus buuj suusni daraagaar/.tsonxon talaas minii urduur garaad buuv.getel oodoos xarj suusan 20-l xurch yavaa bolov u geltei oxin egch e saya ene emee tani tsunxnees yum avaad buuchixlaa gedeg baigaa.bi ch xamag tsunxee uzlee.turuuvch baina,2utas baina.taiv*d avav.getel ter oxin yalt ch ugui yum avsan yum daa geed...genet eejiinxee utasig nadad baisnig sanaad uztel baidaggui.utas ru ni zalgalaa duudaad avdaggui.daxin zalgasan chini salgasan baisan.suuj yavsan micro autobus maani butsaj ochix u gexeer ni bolison.xyamd utas baisan yumaa getel xumuus xyamd ch gesen xunii xereglee shuu dee!unegui yum gej yu baixav geed kkkk.tegeed eejdee utas avch ogch bilee.tegeed bodson l doo bi.ex,ursiin bayaraar ene emee ur xuuxedee toiruulaad bayarlaad suuj baix xun xulgai xiigeed yavj baix ch gej dee!iim beleg temdegtei odor ingeed yavax gej dee gej xaruussan shuu!zaluuchuudaasaa iluu emee ovoo nar ch baidag l yum bailaa shuu! kkkk

наадлаа:
нээрээ намайг таксинд явж байхад. 2 охин орой 02 цагт гар өргөөд таван шар орсон юм. тэгсэн нөгөө гарууд ямар ч мөнгө байхгүй гарууд байдаг байгаа. нэгийгээ үлдээгээд нөгөөдөх нь зэсэнд явчдаг юм байна. тэгснээ нөгөөд х нь ахаа мөнгө алга намайг нэг юу яачих, эсвэл би х.....д өгий гэдэг байна шүү ёстой цус гүйхээ байдаг юм байна. тэгээд ахд мөнгө хэрэгтэй байна гэсэн ччинь та чалахгүй юм уу гэж шаадийн ёстой алсаан. тэхээр нь чамд яг одоо хэд байгаа юм бэ гсэн чинь 3 мянга байгаа гэдэг юм даа тэхээр нь наадхаа өгчөөд явж үз гэсэн чинь ах тамхи байна уу гэж байдийн тэгснээ утсаа өгчих дараа нь таньд мөнгөө биеээрээ өгнө гэсэн шүү аалаа шүү гадуур дох их байгаа шүү л гэж залуучуудад анхааруулах гэсэн юмаа нээрээ 100 дугаар нь хэзээ гарах вэ шоу хийж болдоггүй юм уу би лав гар бие оролцно "хоовонд" дансыхаа дугаар бичээчээ чадах чинээгээрээ нэг өдрийн орлогооо хандивлаялдаа.
2014-08-30
наадлаа:
хөөе ямар сонин юм бэ. өчигдөр намайг манай найз энэ сайт руу ороод үз гэж байсан. тэгээд ороод үзтэл бас л дажгүй юм байна. ийм юм бас байдгаа. нээрээ улс төрөөс хол иймэрхүү сайт байвал зүгээр ч юм уу. хэдүүлээ нийлээд загасанд явах бригад үүсгэе тэх үү надтай холбогдоорой загасанд явж байгал дэлхийгээ цэвэрлэх хөдөлгөөнд оролцох нөхдүүд байвал хэлээрэй наадлаа. бака нээрээ зүгээр юм байна өө.
2014-08-30
unicom:
дэлхийн төгсгөл удахгүй ирж байна. дэлгэрэнгүйг дараах монгол тайлбартай видеоноос үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=2kaurk1h20u&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-08-30
юм-үз:
/санаа оноогоороо л шинжээд явж байх/,
2014-08-30
юм-үз:
сайн байцгаана уу? хоовонгоосоо зорчигчид, амьдрал гээд юм юм л сонсож чагналаа. монголд минь ирсэн буй зочид тавлаг сайхан амраад хариасайдаа. сүүлийн бүсгүйг "цагаан" гэхээсээ "гэнэн" л гэмээр санагдлаа. маний хувьд, хүн гээч бидний зан төрхөнд цагаан, гэнэн, цайлган ааш араншин угаасаа жамаараа бий байдаг хэмээн төрдөг. өсөж буй хүүхэд насандаа гэнэн/томоогүй/, аливааг зүйгээр нь хараахан таньж мэдээгүй цаг үедээ цагаан/ санаа оноогоороо л явж байх, хүн хүндээ итгэж, хүн хүнээ хайрлаж байх зан хүн бидэнд жамаараа төрмөл юм болохоороо цайлган зан төрх хувиршгүй, ямагт цаг үргэлж байж байдаг юмдагуудаа л гэж төрдөг шүүдээ. мөн, хүн нас сүүдэр, амь амьдрал, аж төрөлтөд үзсэн харснаасаа үл хамаараад гэнэнээрээ, цагаанаараа явсаар дуу*г нэгэн ч байх.
2014-08-29
-333:
хоовондоо баярлалаа.амжилт хүсиииииииииииииииииииииее
2014-08-29
sainuu :
hoovon odoo 4niitleliin daraa 100dah bolloo yu bid yu hiih estoi be bicheerei manaihaan aimaar setgel huduldug bn shdee yu bilee geed kkkkk bi gehdee mng-doo amidardagui l dee gehdee setgel bol bnaa bn
2014-08-29
sainuu:
sainuu hoovon estoi saihan ingej ajildaa orj bidniigee bayarluulah gej saihan bnaa saihan bn ter suuliin huuhen chin harin yag huneeree bgaa yum bishuu bi bol barag l tiim bbbb chi harin tegej bodoj bolohguiee emegtei hun er ni tiim l bdag shdee hoovondoo mash ih bayarlalaa....manaihaan bugd hoovongoo bayarlaj bgaa bizdee bid bugdiig bas uulzuulaad kkkkk ta bugdiinhee setgegdeliig un*d meddeg bolood bgaa shdee kkkkk ta buhendee eruul enhiig husie.
2014-08-29
bbbb:
saikhan setgel gej teneg yum bishuu barisan tavisanaa medehgui tsul pal tiim humuus yostoi hetsuu
2014-08-29
hoho:
uvuu bol shorond oroh bolzloo hangasan baishd
2014-08-29
er hun...:
humuunii amidrald 2-hon unen baidag yum b,a hunees haih bish uuruusuu tuuniig olloo turuh ni unen uheh ni unen ene horvood tentsej ireed temtsej but*giig ni bi oilgoloo gej … genet iim 4 murtiig bichmeer sanagdchihlaa
2014-08-29
er hun...:
saihan bichsen b,a shuu hu suuliin emegtei shig humuus mongold mini ulam l bagasaad b,h shigee.ungu mungunii ene orchlond humuusiig yas chanar uguilegdeh yumdaa. hotod bum bujignaad tum tujigneed b,dag getel huduu oron nutagt heseghen hun ni ajillaj amidarhiin tuluu b,h yum neg heseg ni nuguu muu shilen bureeteigee mash ih naizalj b,a shuu... ugluu ajildaa irehed ali hediine irchihsen barag maniihaa tsagiig burtgeh maygtai suutsgaah yum .ted nariin tsag bariltaldag zang ni zarim neg alban tu*ltan humuusd boldogson bol ugchih yumsan arhi uudag humuus ih zaluujsan b,a shuu yag saihan ajil hudulmur hiigeed amidrah neg l husel sonirholgui bolchihson yum shig ali boloh biyiin amriig haraad l belen yum idchih geed l yaval hurdan bayjih ve gesen setgelgee diilenhi taliig ni ezelj b,a mungiig az jargal geed oilgochihson b,h shig.
2014-08-29
бимаа:
өдрийн мэнд хоовон болон манайхан, тэр хамгийн сүүлийн тусч эмэгтэй, сайхан сэтгэлтэй болохоор юм нь сайхан бүтдэг байхаа,
2014-08-29
alien:
interesting notes
2014-08-29
nara:
sain uu ho.oird tag chig baisnaa daraalan boonddog bnashdee.tsagaahan genen itgemtgii humuusiig gomdooh estoi muuhai shuu tee.ter gadaad nohduud saihan amraad butsaasai
2014-08-29
oogii:
bayarlalaa khoovondoo amjilt husye.
2014-08-29