НҮБ-ын энхийг сахиулагчдыг барьцаалжээ
2014-08-29

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн иргэний дайнд оролцож буй НҮБ-ын 43 энхийг сахиулагчийг барьцаалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн 2012 онд тэд НҮБ-ын 12 энхийг сахиулагчийг барьцаалж байсан удаатай. Тэднийг өнөөг хүртэл барьцаалсан хэвээр байгаа юм. Сирийн  Кунетари хэмээх тосгонд байршаад буй НҮБ-ын байрыг хэт даврагчид шатааж үүргээ гүйцэтгэж байсан 43 энхийг сахиулагчийг барьцаалсан байна. Мөн тус тосгоны 7-12 насны 50 гаруй охин хулгайлсан хэмээн Сирийн Засгийн газраас НҮБ-д илгээсэн захиандаа дурьджээ. Тэднийг нийслэл Дамаскаас 200 метрийн цаана байрлах Эми хэмээх бөглүү ойд хорьж байгаа хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв.

1

Энэ үйл явдлын дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг яг одоо хөрстэй нь тэгшлэхгүй бол олон мянган иргэнд хэтэрхий аюултай” хэмээн онцолжээ.

Дамаск хотод  АНУ, Голланд, Энэтхэг, Ирланд, Непаль, Филиппиний 1200 гаруй энхийг сахиулагч алба хааж байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зхжш-д:
монгол цэргүүдийг дахиж явуулаад хэрэггүй шүү . том ах нарын зодооныг маниус зохицуулна гэж байхгүй
2014-08-30
unicom:
дэлхийн төгсгөл удахгүй ирж байна. дэлгэрэнгүйг дараах монгол тайлбартай видеоноос үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=2kaurk1h20u&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-08-30
balai amerikchuud:
oorsdiinh tejeesen golognuud
2014-08-29