Эрдмийн баярт оролцоно
2014-08-31

Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТР-ээр хичээл заадаг уламжлалтай. Харин УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог билээ.

өа

Энэ удаад УИХ-ын дарга З.Энхболд Барилгын Политехник коллежийн “Эрдмийн баяр”-ын нээлтэнд оролцох бөгөөд тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт,  даваа гаригийн 09.00 цагт Эрдмийн өргөөндөө болох юм.

өа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  08:20 цагт Баянзүрх дүүргийн  92 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор болжээ.

өа

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин