Монголын 196 иргэн гадаадад гэмт хэрэгт холбогджээ
2014-09-01

Энэ оны эхний найман сард хилийн чанадад манай улсын нийт 196 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газарт ирүүлжээ. Энэ хугацаанд БНХАУ-д 116, БНСУ-д 28, Турк-д 6, Хонконг-6, АНУ-д 13, ОХУ-д 6, Чех-д 4, Польшид  4, Сингапурт  5, Тайваньд 3, Унгарт  2, Австри, Англи, Франц Улсад тус бүр 1 иргэн саатуулагдсан байна.

э

Хэргийг төрлөөр нь авч үзвэл хулгай 102, хүний амь нас хохироосон 2, хориотой бараа хилээр нэвтрүүлэх, хил гаалийн журам зөрчсөн 22, визийн хугацаа хэтрүүлэн оршин суух журам зөрчсөн 22, биеэ үнэлсэн 10, танхайн хэрэг 16, хүчин 9, хар тамхи биедээ авч явсан, хэрэглэсэн 4, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хэрэгт монголчууд сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа аж.

Үүнээс гадна гадаадын 21 оронд 148 иргэн ял эдэлж байгаа бөгөөд тэдний 36 нь хар тамхи, 33 нь хулгай, 12 нь танхай, үлдэх 67 нь бусад хэргээр ял хорих ял эдэлж байна.  Харин ялтан шилжүүлэх гэрээний дагуу БНСУ-аас 2, Чех улсаас нэг иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь эдлүүлэхээр шилжүүлэн авчирчээ.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
hmmm:
hedhen huntei baij ingej bga yum chin olon say huntei baisan bol gadaadiin shorong duurgeh ni l dee.
2014-09-02
hulgain hereg davamgailjee:
manaihan gadaad orond hulgain hereg hiij l barigdah yum daa. yaaltai bilee. uih-iin darga solongost baigaa mongolchuudtai uulzahdaa arhidaj zodoldoj hulgai hiihee boli gej hatuu anhaaruulsaniig martaj bolohgui dee. mongol haa yavsan gazar orond ner hundee gutaagaad baival muuhai yum daa.
2014-09-01