Тайландын онгоцыг Монгол инженерүүд засварлажээ
2014-09-02

"МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер, техникийн ажилтнууд Саудын Араб улсад нислэг үйлддэг онгоцонд засвар үйлчилгээ хийжээ. Тэд Тайланд улсын “Orient Thai” компанийн HS-BKA бүртгэлийн дугаартай “Saudi Arabian Airlines” компанид түрээслүүлдэг В767-300 агаарын хөлөгт С12 хүнд хэлбэрийн техник үйлчилгээг долоодугаар сарын 15-наас наймдугаар сарын 29-ний хооронд ажлын 34 хоногт хийж дуусгажээ. Энэ нь Монгол Улсын техник үйлчилгээний байгууллага гадаад зах зээлээс агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээг өөрийн орондоо авчран гүйцэтгэж буй анхны тохиолдол аж.

б

“МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын анхны үйлчлүүлэгч болсон “Orient Thai” компани нь 1995 байгуулагдсан, В737-300, -400, В747-300, -400, В767-300 төрлийн нийт 12 агаарын хөлөгтэй Тайландын агаарын тээврийн хувийн компани юм байна.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
тайланд биш л юм байна, саудын араб гэсэн шошготой онгоц байдаг ккк
2014-09-03
gomboohuu:
za ard ni hariutslaga gej bii shuu. sariin daraa unachih wii.
2014-09-02
заяа:
манай залуус чадварлаг шүү,энд сэтгэгдэл бичсэн нүмүүс онгоцны талаар мэдлэг маруухан бололтой
2014-09-02
монголч:
монголчилчихсоон.найдвартай сөнөтлөө
2014-09-02
amjilt:
amjilt husii zaluusaa
2014-09-02
irgen:
bayar khurgiye agaarin hulgiin darhchuuddaa. mongol engineeruudiin ur chadvariig gadnihand gaihuullaa.
2014-09-02
zochin:
naidwartai khiisen biz
2014-09-02
зочин 2:
санаа зоволтгүй сайн хүлж байгаад зассан
2014-09-02
зочин:
сайн хүлж байгаад зассан
2014-09-02
зочин:
ээ мэдэхгүй . оролдохгүй юмаараа оролдож дэмий дээ.
2014-09-02
zochin:
mungu olloh yihab ongots ebdeh bi!!!
2014-09-02