50 сая мал өвөлжиж, хаваржина
2014-09-03

Энэ оны эхэнд улсын хэмжээнд 45.1 сая мал тоологдож, 16.7 сая төл хүлээн авчээ. Одоогийн байдлаар 61.0 сая мал намаржиж байна. Үүнээс дотоодын махны хэрэглээг хасаад 50.0 орчим сая мал өвөлжиж, хаваржина гэсэн тооцоог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хийжээ.

а

Малын өвөл, хаврын идэш тэжээлд зориулан энэ жил 1.3 сая тонн байгалийн хадлан, 60.0 мянган тоэн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Хадлан бэлтгэлд 5000 гаруй дугуйт трактор, 1400 морин хадуур, 1100  хөдөлгөөнт гар хадуур,  453 хаман боогчтой хадлангийн салаа ашиглаж, нийт 280-аад мянган хүн ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар 390.0 мянган тонн хадлан, 15.0 мянган тонн гар тэжээл бэлтгээд байгаа нь төлөвлөгөөт хадлангийн 30.0 хувь, тэжээлийн 25.0 хувийг бэлтгэжээ.

ө

Бэлчээрийн ургамлын ургалт одоогийн байдлаар нутгийн 5 хүрэхгүй хувьд гантай, 40 орчим хувьд гандуу, бусад нутаг буюу нийт нутгийн 55 гаруй хувьд сайн үнэлгээтэй байна. Маргаашнаас эхлэн хур тунадастай, нийт нутгаар сэрүүсч, зарим газраар шөнөдөө 0-5 градус цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд малчид, иргэдийг цаг агаарын таатай үед хадлан, тэжээлээ цаг алдалгүй бэлтгэж авахыг салбарын яамнаас анхааруулж байна.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин