Ж.Мэндсайхан: Газрын ховор элементүүд хөгжлийн үүд тогшиж байна
2014-09-03

Монголын үндэсний газрын ховор элементийн холбооны ерөнхийлөгч Ж.Мэндсайхантай ярилцлаа.

.

Өнөөдөр манай Улсын Уул уурхайн Салбарын бодит нөхцөл байдал ямар байгаа вэ? Ирээдүйг яаж төсөөлж байна?

Уул уурхайн салбарын үндсэн суурь нь Геологи юм. Учир нь геологичдийн эрж хайж, нээж, тооцоо судалгааг нь бүрэн хийсэн ямар ч төрлийн ашигт малтмалын орд дээр олборлох буюу уул уурхайн олборлох үйл ажиллагаа явагддаг. Тиймээс Геологи уул уурхайн салбар гэх нь зөв болов уу. Салбарын өнөөгийн бодит байдал нь эрч хүч нь суларсан, зүүрмэглэсэн мэт харагдаж байгаа боловч үүнийг уналт гэж бодохгүй байгаа. Энэ бол дахин их сэргэлтийн өмнөх үзэгдэл. Үндсэндээ бол олон улсын жишигт нийцсэн стандартуудыг бий болгох нөхцлийг бүрдүүлсэн, эрсдлээс хамгаалагдсан, цэгцтэй, тогтвортой байдлыг хангасан хууль эрхзүйн зохицуулалттай, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагууд нь нэгдсэн нэг бодлоготойгоор улс орныхоо эрх ашгийг дээдэлсэн шинэ орчин бүрдсэнээр хөгжлийнхөө шинэ түвшний өмнө байна гэж үзэж болох байх.

6

Салбарын ирээдүйг далайцтай бүтээн байгуулалтууд өрнөсөн, хөрөнгө оруулалт-санхүүгийн шудрага, ил тод нөхцөл ноёлсон, өндөр технологи, хөгжлийн суурийг хангасан баялаг бүтээгчээр харж төсөөлж байна.

7

Монголын ЭЗ-ийн өнөөдрийн уналт Уул Уурхайн салбараас шалтгааллаа гэж үзэж байх шиг байна. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

Манай эдийн засаг геологи, уул уурхайн салбараас хэт хамааралтай гэдэг нь нэгэнт илт болсон зүйл. Өнөөдрийн эдийн засгийн уналт гээд яриад байгаа нөхцөл байдалд дотоод гадаад олон хүчин зүйлүүд нөлөөлсөн л байх. Гэхдээ салбарын уналтад салбарын эрх мэдэлтнүүдийн хувийн эрх ашгийн төлөө илт хууль зөрчсөн лиценз олголтууд, салбарын наад захын мэдлэггүй хэрнээ хэт улстөржүүлж хийрхэгчид, хамгийн гол нь яаж ч орчуулж болдог, эрсдлээс бүрэн хамгаалахгүй мөртөө эрсдэл дагуулдаг хууль эрхзүйн орчин гээд олон сөрөг хүчин зүйлс нь хяналтаас гарсан тул зайлшгүй лиценз олголтыг зогсоож, салбарын эрхзүйн орчныг цогцоор нь Төрийн бодлогын хэмжээнд авч үзэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн нь яалт ч үгүй баримт.  Ингэж зогсоосон нь ч зөв үйлдэл байсан гэж боддог. Хэрэв тэгээгүй байсан бол унах энүүхэнд сүйрэлдээ тулсан байхыг үгүйсгэхгүй. Маргаан дагуулсан 106 лиценз, томоохон төслийн хөрөнгө оруулалтын бидэнд тулгадаг тоог төр, түмэн, мэргэжилтнүүд ч тайлж чадахгүй байдалд л орчихсон байсан шүү дээ. Тийм болохоор гадаад хүчин зүйл гэхээсээ илүүтэй дотоод хүчин зүйлүүд салбарын уналт, улсын эдийн засгийг унагаагчийн гол дүр гэж бодож байгаа.

6

Уул Уурхайн салбар сэргэх хандлага ажиглагдаж байна уу?

Эхний асуултанд хариулж байсан салбарын унтаа, зүүрмэг харагдаж байгаа байдал нь өвчнөөсөө салахын тулд хагалгаа амжилттай болсны дараах аажмаар сэхэж буй залуу өвчтөн гэж зүйрлэмээр байна. Салбарт маань дахин ийм өвчин ирэхгүй байх. Бидэнд дахин алдаад байх тэнэглэл, цаг зав, хөрөнгө хүч, боломж байхгүй.

 5

Хаврын Чуулганаар АМТХ-ийг баталлаа. Ингэснээр ямар өөрчлөлтүүд мэдрэгдэх болов?

Яг одоогоор амьдрал дээр мэдрэгдээд байгаа юм байхгүй л дээ. Гэхдээ сая батлагдсан АМТХ-д салбарын хөгжлилд түлхэц болохуйц дэвшилттэй, шинэлэг, алсыг харсан, хөрөнгө оруулалтын тогтвортой таатай орчныг хангах олон заалтууд орсон.

6

Зүйлчилж нарийн нуршаад яахав, энгийнээр бол уг хуулийн эмзэг сэдэв лиценз олголтыг онлайн хэлбэрээр нийтэд ил тод хүлээн авч шийдвэрлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан, Үндэсний Геологийн Албыг байгуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний үндэсний мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх, салбарын бодлогын зөвлөлийг байгуулах зэрэг асуудлуудын зөв шийдлийг гаргасан. Одоо хэрэгжүүлэх талын бэлтгэл ажлууд дээрээ салбарын яам, агентлагууд ид ажиллаж байгаа байх. Гэхдээ манай салбарын нөхдүүд онлайнаар гэдэг ойлголтыг зөв талаас нь харахгүй бол цөөхөн хэдэн программ мэддэг нөхдүүдийн зууш болох вий дээ гэж боддог.

6

Үндэсний Геологийн албыг яаралтай байгуулах шаардлагатай байна. Энэ албыг хэрхэн зөв байгуулахаас шалтгаалж уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчны танин мэдэхүй, мэрэгжлийн өндөр түвшинд хийгдсэн геологийн судалгааг гүйцэтгэх гээд олон асуудлыг нэг мөр цэгцтэй шийдвэрлэх боломж бүрдэх юм. Уул уурхайн Сайд болон түүний ажлын хэсэгт энэ албыг хуульчилж өгсөнд геологич хүнийхээ хувьд гүнээ талархаж байна.

7

Энэ хууль батлагдсанаар өнгөрсөн таван жилийн турш зогсоод байсан ХТ Зөвшөөрлийг олгож эхлэх нь. Лицензтэй холбоотой асуудлууд ч цэгцрэх нь гэж ойлгогдоод байгаа. Энэ тал дээр.

Эхлээд нөгөө хүчингүй болгосон 106 лицензийн асуудлаа нэг тийш шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллээр олж сонссон.

Тодорхой журам заавраа боловсруулах, мэргэжилтэн, ажилтнуудаа сургаж дадлагажуулах гээд бэлтгэл ажлаа хангасны дараа сонгон шалгаруулалт болон өргөдлийн зарчмаар олгож эхлэх байх гэж бодож байна.

7

Энэ салбарт зөвлөмж гаргах үүрэгтэй Бодлогын Зөвлөл бий болно гэсэн. Зөвлөлийг байгуулсны ач холбогдол нь юунд байна вэ? Мөн Төрийн зарим чиг үүргийг Мэргэжлийн Холбоодод шилжүүлэх тухай яригдаж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

Салбар унагасан нэг гол дүр бол нөгөө мэргэжлийн бус мөртлөө ярьдаг, шүүмжилдэг, заадаг араншинтай чухал нөхөд. Тэдний үгээр байвал балардаг юм байна, ахин тэднээр салбараа самруулахгүйн тулд Салбарын Бодлогын Зөвлөлийг хуульчилж өгсөнд салбарынхан маань их сайшаалтай байгаа. Ингэж л ач холбогдлыг нь шууд дүгнэхээс. Ер нь бол аливаа нэгэн томоохон шийдвэр, төсөл ч юм уу улс орны хэмжээнд яригдлаа гэхэд энэ Бодлогын Зөвлөлийн дүгнэлтийг зайлшгүй харгалзах шаардлагатай болж байгаа юм уу даа. Дашрамд дурьдахад манай геологи, уул уурхайн салбарынхан нэг их яриад л, нэгдэж нийлээд л, дарцаг далбаа болж үг үсэг өргөж гүйж харайгаад байдаггүй юм. Тийм зав чөлөө ч байдаггүй. Мэргэжлийн онцлог юм даа ганц, хоёроороо үүргэвчээ үүрээд л хөдөө хээр, уул хадаар хоолтой хоолгүй чулуугаа долоож, чулуутайгаа ярьж явдаг. Нэгдэж нийлэхээрээ нөгөө л чулууныхаа талаар цэцэрхдэг хүмүүс. Салбарыг хэн толгойлж байна, яаж байна гэж нэг их чухалдаад байлгүй зүгээр л ажлаа хийж явдаг мөрөөрөө л байдаг хүмүүс. Хэрвээ геологич юм уу уулын инженер нэг нөхөр эрүүл мэнд юм уу хуулийн салбарын сайдаа байг гэхэд бас нэг агентлагийг нь толгойлвол юу болох бол. Уучлаарай салбарынхнаа яриад жаахан хадуурчлаа.

7

Ухаалаг төрийн үзэл баримтлалд төрийн ачааг хөнгөвчилж төсвийн зардлыг хэмнэхдээ төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг иргэний холбоодод хариуцуулах нь бидний зорьж буй иргэний ардчилсан нийгмийн гол асуудлуудын нэг гэж ойлгон хүлээн авч байгаа. Үүний анхны тод илрэл нь манай салбарт хэрэгжээд эхэлсэн байгаа. Уул Уурхайн Яамны Сайдаар ахлуулсан Салбарын Мэргэжлийн Холбоодын Зөвлөл байгуулагдсан.

7

Хууль эрхзүйн хувьд чамлахааргүй өөрчлөлтүүдийг хийлээ. Тэгэхээр гадны ХО сэргэх төлөв ажиглагдах юм уу?

Мэдээж таатай орчин нь бүрдсэн нөхцөлд хөрөнгө оруулалт сэргэх нь дамжиггүй. Энэ хандлага ойрын хугацаанд бол мэдрэгдэхгүй байх. Бидний зүгээс ч хөрөнгө оруулалтыг татах ажлуудыг хийх хэрэгтэй. Урьд бид гадаадын хөрөнгө оруулагчдын шахалт шаардлагаар хууль журмандаа их гар хүрч байсан нь гашуун үнэн. Үүний үр дүнд ганц нэг хөрөнгө оруулагч нар л хожсоноос дийлэнх хөрөнгө оруулагчид үргэж дайжиж эхэлснээр өдий хүрсэн.

6

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь зөв. Гэхдээ Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдээ геологи, уул уурхайн салбар луу татан оруулж хөрөнгө санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх нь нэн чухал асуудал шүү дээ. Ялангуяа эдийн засгийн ач холбогдол бүхий ашигт малтмалуудын талаар Төрөөс тодорхой бодлого гаргаж системтэйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох нь өнөөдрийн чухал асуудлын нэг болоод байна. Өнөөдөр дэд бүтцийн хөгжил уул уурхайгаа даган хөгжиж байна. Хүн амын хотжилт ч мөн адил. Тиймийн тулд уул уурхайн том том хөрөнгө оруулалт нь дэд бүтэц, нийгмийн асуудлуудыг давхар шийдээд байгаа нь харагддаг.

7

Монгол Улс одоо олборлогчоос үйлдвэрлэгч болох шаардлагатай байна. Энэ чиглэлээр хийгдэж байгаа дорвитой ажлууд энэ салбарт байна уу?

Эрдэс баялагийн талаар Төрөөс баримтлах Бодлогын баримт бичиг энэ оны эхээр гарсан. Ер нь цаашид боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүүгээ л явах хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон.

7

Уул уурхайн бүтээгдэхүүний эхний үе шат нь бол хүдрийг олборлож тухайн ашигт малтмалын агуулгыг ихэсгэх үйл явц буюу баяжуулах үйлдвэр гэх ба гарсан бүтээгдэхүүнийг нь баяжмал гэж нэрлэдэг. Эрдэнэтийн зэс-молибединий хам баяжмал, Бор Өндөрийн хайлуур жоншны, Ухаа Худагийн Коксжих нүүрсний гэх мэтээр. Одоогоор Монгол улс нь хагас боловсруулсан эрдсийн түүхий эдээ баяжмал хэлбэрээр л гадагш нь гаргаж байгаа. Үүний дараагийн үе шат нь тэдгээр баяжмалуудаа нэр төрлөөр нь салгаж цэвэршүүлж цэвэр металл үйлдвэрлэх хими-металлургийн үйлдвэрлэл юм. Салбарын эцсийн зорилго нь цэвэр металл үйлдвэрлэл. Нэгэнт бид цэвэр металл үйлдвэрлэх хэмжээнд хүрвэл дараагийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн суурь өрнөл аяндаа тавигдах юм.

6

Манай улсад өндөр технологийн үйлдвэрлэлийн аргаар боловсруулж болох ирээдүйтэй эрдсийн баялаг хангалттай байгаа. Энгийн нэг жишээ гэхэд л гэрийн галлагааны зууханд түлээд ч олигтой шатдаггүй, тээвэрлээд заръя гэсэн ч 10-20 км-ийн тээврийн зардлаа ч нөхөх чадваргүй хүрэн нүүрсийг гүн боловсруулах талаар томоохон гэрээ байгуулагдлаа.

7

Мөн газрын тосны салбарт хууль эрхзүйн шинэчлэл хийгдэж хөгжлийнхөө шинэ түвшинд гараад байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй.

6

Тэгэхээр та бол Монголын Үндэсний Газрын Ховор Элементийн Холбооны ерөнхийлөгч. ГХЭ гэдэг нь өөрөө ямар үр ашигтай зүйл юм бэ?

ГХЭ гэдгийг тодорхойлох хэдэн зүйлийг хэлэхэд энэ нь дэлхийд хөгжлийн технологиороо тэргүүлэгч Япончуудын үздэгээр Технологийн Үндэс, Америкчуудынхаар бол Технологийн Металл юм. ГХЭ нь өнөөгийн бидний амьдарч буй дэвшилтэт технологи давамгайлсан ертөнцийн боломжийг бий болгосон юм. Бичил электроникоос сэргээгдэх эрчим хүчний болон анагаах ухааны технологи, мөн түүнчлэн харилцаа холбооны болон батлан хамгаалахын салбарын технологийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай түүхий эд. Өөрийн онцгой соронзон, гэрэл ялгаруулагч, катализацын шинж чанараараа бусад элементүүдээс онцгойрон ялгарч технологийн ертөнцөд орлуулашгүй хувь нэмрээ оруулж, байр сууриа эзэлсэн элементүүд.

6

Энэхүү элементүүд нь газрын гадаргуу дээр элбэг тохиолддог ч эдийн засгийн үр ашигтайгаар олборлох хэмжээний хуримтлалыг үүсгэх нь цөөн.

6

ГХЭ нь өргөн хэрэглээнд ороод удаагүй байгаа ч бидний өнөөгийн хэрэглээний түвшинд цар хүрээгээ хурдацтай тэлж байна. Жишээлбэл ухаалаг гар утасны дэлгэц, чанга яригч, бичил схемүүдээс эхлээд утсыг эцсийн бүтээгдэхүүн болоход нийт 8 төрлийн ГХЭ маш бага хэмжээгээр орох боловч дэлхийн хэмжээнд 1 жилд зарагдаж буй утасны хэмжээг тооцвол их тоо гарахаас гадна холимог зарчмаар ажилладаг автомашинд зайлшгүй ГХЭ-ийн үүрэг оролцоо байдаг гэхчилэн.

7

Энэ бүгдийг нуршихийн учир нь энэхүү ГХЭ-ийг олборлож болох боломж манай улсад байж болохыг үгүйсгэж болохгүйд байгаа юм.

Хэрвээ бид Эх орондоо энэхүү ГХЭ-ийг олборлохоор болсон нөхцөлд уг асуудалд ул суурьтай, нухацтайгаар, нэгдсэн бодлогоор хандаж, хөгжлийн суурийг нь зөв тавьснаар өндөр технологийн үйлдвэрлэлд нэг том алхам ойртох юм. Энэ бүгдийн эцсийн үр дүнд МОНГОЛ гэдэг нэг БАГ нь дэлхийн ГХЭ-ийн зах дээр гайгүй сайн тоглогч болж болно.

7

Манай Улс Оюу Толгой, Таван толгойгүйгээр цааш явахгүй гэдэг байдлаар уул уурхайн салбарын хөгжлийг ойлгоод байдаг. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?

Энэ хэдэн ордоор Монгол орны болон геологи, уул уурхайн салбарын хөгжлийг төсөөлөх нь өрөөсгөл ойлголт. Зүгээр л нэг орд, түүнийг эзэмшигч нэг аж ахуйн нэгж л байгаа шүү дээ. Тэдгээр аж ахуйн нэгжүүдтэй Монгол улсад ашигтай, байгальд хор хөнөөл багатай технологиор  ордыг ашиглах гэрээ гэнэ үү, хөтөлбөр гэнэ үү, түүнийгээ байгуулж хяналтаа тавиад явахад л болох байх. Гэхдээ мэдээж улс орны эрх ашиг, аюулгүй байдлыг огоорч болохгүй. Эдгээр орд газрууд бидэнд олон том сургамжийг өгсөн. Одоо үүнийг ярьж сэдрээгээд яахав.

Харин бид тоглоомын дүрмээ тов тодорхой болгож мөрдөхөөс бус бусдын дүрмэнд орж тоглох шаардлагагүй гэдгийг маш сайн ойлгосон.

t

ГХЭ-ийг ашиглах тал дээр манай улсын хувьд хөгжил нь ямар байгаа вэ?

Манай улс алт, нүүрс, өнгөт болон хар төмөрлөгийн хэд хэдэн төрөл, жонш зэргийг олборлох, баяжуулах технологи, ноу-хауг тодорхой түвшинд эзэмшсэн. Харин ГХЭ-ийн хувьд бол олборлон ашиглаагүй байгаа шинэ төрөл буюу бидэнд олборлолт, ашиглалтын технологи, туршлага байхгүй. Хэрэглээ нь тогтвортой өсөх хандлагатай, өндөр технологийн, стратегийн ач холбогдол бүхий энэхүү түүхий эдийг бид анхаарлын гадна орхиж огт болохгүй.

7

Манай орны хувьд олон улсын стандартаар нөөц нь тооцогдсон нэг, улсын нөөцөд тайлагнасан хоёр, судалгааны түвшинд байгаа хэд хэдэн илрэлүүд байдаг. Дашрамд дурьдахад салбарын томоохон мэргэжилтэн, доктор О. Чулууны нээн илрүүлж, нөөцийн тооцоо судалгааг нь хийж тайлагнасан Литийн томоохон ордыг ихэнх хүмүүс ГХЭ-ийн орд гэж эндүүрдэг. Литий нь ГХЭ-ийн бүлгийн бус ховор металлын ангилалд багтах шүлтийн металл юм.

7

Дээрхээс харахад манай улсад ГХЭ нь хөгжлийнхөө үүдийг тогшиж байна.

7

Тэгэхээр удахгүй Дискавэр Монголиа болох гэж байна. Энэ үеэр таныг салбар хуралдаан даргална гэж сонссон энэ тухай яривал. Мэдээж ГХЭ-ийг яаж ашиглаж, ЭЗ-ийн эргэлтэд оруулах гарц, шийдлүүд, тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар ярих байх л даа!

Тиймээ. Энэ жилийн чуулга уулзалтанд ГХЭ-ийн талаар салбар хуралдааныг хариуцаж байгаа. Энэ салбар хуралдаанаар монгол орны хэмжээний ГХЭ-ийн өнөөгийн түвшинг тодорхойлох, ирээдүйн боломжууд, гарч болох эрсдлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд үйл ажиллагааныхаа чиг хандлагыг хэрхэн төсөөлж байгаа тухай, бид тойрохгүйгээр халз дайран өнгөрөх энэхүү ГХЭ-ийн тоглолтонд МОНГОЛ гэсэн олон талын оролцоотой, чадварлаг БАГ-ийг бүрдүүлэхэд чиглэгдсэн илтгэл тавигдах байх. Ертөнц даяараа өнөөдөр БАГ-аар сэтгэж, нэгдэж, ажиллаж бүтээж байгаа болохоор Монголын ГХЭ-ийн Баг бүрдсэн цагт яаж ашиглах, олборлолтын ямар технологи эзэмшиж, ямар элементүүдэд нь ач холбогдлоо өгөх гээд олон асуултын хариу шийдэгдэж эхэлнэ гэж бодож байгаа. Гэсэн хэдий ч Холбооны маань гишүүн байгууллага болох компаниудтай хамтран ГХЭ олборлодог, боловсруулдаг гадаадын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, технологийн институтуудыг очиж судлах зэрэг олон ажлуудыг хийж эхлүүлсэн.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мэдээлэл авчих юмсан гхэ талаар
2019-10-31