“Цахим эрүүл мэндийн хөгжлийг эрчимжүүлэх нь” уралдаант аяны шилдгүүд тодорлоо
2011-12-19

ЗГХА-Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудасны баяжилтыг сайжруулж, иргэд,  үйлчлүүлэгчдийг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа болон эрүүл мэндийн мэдээллээр цаг алдалгүй хангах, цахим эрүүл мэндийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор төрөлжсөн мэргэжлийн төв, тусгай мэргэжлийн төвүүдийн дунд зарласан уралдаант аянд 11 байгууллага оролцлоо. Оролцогч байгууллагууд аяны хүрээнд тодорхой чиглэлийн дагуу өөрсдийн цахим хуудасны мэдээллийг баяжуулж, иргэдэд чиглэсэн зөвлөгөө, асуулт хариултын буланг нээж ажиллуулан түүнийгээ www.eruulmendinfo.mn  цахим хуудсанд холбож ажиллууллаа. Аяны хүрээнд зарим эмнэлгүүд өөрсдийн цахим хуудсаа шинээр хийсэн бол зарим нь цахим хуудасныхаа мэдээллийн баяжилт, чанарт анхааран идэвхтэй оролцлоо. Уралдаант аяныг дүгнэхэд 1-р байрыг УКТЭ, 2-р байрыг ХСҮТ, 3-р байрыг ХӨСҮТ эзэлж ЭХЭМҮТ, ШТЭ шагналт байрыг эзэллээ. Аянд амжилттай оролцсон байгууллагуудад баяр хүргэж, амжилт хүсье. Цаашид зөвлөгөөний буланд иргэдэд чиглэсэн зөвлөгөөг тогтмол оруулж баяжуулах, асуулт хариултын буланд үйлчлүүлэгчдийн асуусан асуултанд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг тогтмол өгөх, өөрийн байгууллагын цахим хуудасны мэдээллийн баяжилтыг сайжруулах чиглэлээр аяны хүрээнд хийсэн ажлынхаа байнгын тогтвортой ажиллагааг хангаж ажиллахыг хүсье.

ЗГХА-Эрүүл мэндийн газар

Shuud.mn
Сонин хачин