Улаанбаатараас цэргийн албанд татагдсан цэрэг дайчдаа эргэжээ
2014-09-03

Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу Хэнтий, Дорнод аймгийн Зэвсэгт хүчин болон Хилийн ангиудад Улаанбаатар хотоос цэргийн жинхэнэ албанд татагдан алба хааж байгаа дайчдыг эргэж, санал хүсэлт, мэндчилгээг уламжлах ажлыг зохион байгууллаа.

.

Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327,  Хилийн 0198, 0306 дугаар ангиудад  Нийслэлийн Засаг даргын мэндчилгээ дурсгалын зүйлсийг гардуулж, уулзалт өдөрлөгт оролцсон дайчдад Нийслэлийн Засаг даргын Талархал, гарын бэлгийг өгч, цэргүүдийн ар гэрээс илгээсэн илгээмж захидлыг  эздэд нь хүргэж, цэргүүдээс  илгээсэн мэндчилгээг ар гэрт нь  хүргэлээ. Уг арга хэмжээний хүрээнд 2014 оны 08 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хаан хот, Дорнод аймгийн Чойбалсан хот, Халх гол суман дахь ялалтын баярын арга хэмжээнд оролцож Улаанбаатар хотын хотын бодлого, үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын ажлыг сурталчилсан байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин