Орос ах нар
2014-09-03

ОРОС АХ НАР гэх нэрийдэл Халх голын дайны үеэр л бий болсон хэрэг. Коминтерний бодлогын харгислалд, Кремлийн шууд нөлөөн доорх хэлмэгдүүлэлтийг цагаатгасан Халх голын дайн Оросын ард түмэн өөрөө тийм биш юм аа гэдгийг харуулсан. Орос Монголын харилцааны өнгөрсөн зууны түүх Богд хаант Монгол Улсын үеэс эхлэлтэй. Манжаас салах гэж хэрээрээ тэмцсэн Монголын төлөөлөгчдийг Николай хаан хүлээн авч уулзан, тусламж үзүүлэхээ амлаж байлаа. Харамсалтай нь 1915 оны Хиагтын гэрээгээр хоёр гүрний ашиг сонирхлын бүс нутаг өөртөө засах автономит улс гэх статусыг тунхагласан нь монголчуудад хүндээр туссан. 1921 онд тэдний хүчээр улс гэрээ эмхлэн байгуулах боломж бий болсон. 1923 онд монголчууд энэ тусынх нь хариуд тэдэнд худалдааны онцгой зөвшөөрөл өгсөн. Эсэргүүцсэн нэг нь Коминтерний илдэн дор амиа тавьсан. 1924 оны Үндсэн хууль үнэндээ эсэргүүцэгчдийг намнах гол зэвсэг болсон нь бодит үнэн.

.

Халх голын дайн бүхнийг өөрчилсөн. Монгол цэргүүдийн өмнөөс дайралтанд оролцохдоо, -Та нар цөөн, бид олуулаа гэж хэлээд л нуувчнаас ухасхийн босч байлаа. 1939 оны 8 дугаар сард Японы 6 дугаар армийн бүрэлдэхүүнд 75000 гаруй дайчин байснаас 52000-55000 цэрэг, офицер жагсаалаас гарч, 25000 гаруй хүн амь эрсджээ. Зөвлөлтийн хохирол 25655 болж, дээр нь Монголын талаас 556 хүн гэж түүхэн эх сурвалжид тэмдэглэдэг нь энэ улс Монголын бүрэн бүтэн байдлын төлөө юу хийснийг бэлхнээ харж болно. Энэ үеэс монголчууд ОРОС АХ НАР хэмээн нэрлэсээр ирсэн юм. Улсыг маань улс шиг болгоход 1945 оны Ялтын гэрээ, НҮБ-д гишүүнээр элсэхэд ЗХУ л хамгийн их нөлөөг үзүүлсэн. Халхавч жийргэвч гэсэн геополитикийн бодлого байсан л байх. Гэхдээ тэр бүхнээс Монгол хожиж гарсан. Тиймээс бид ОРОС АХ НАР гэж нэрлэдэг. Алдаа онооны дэнсэн дээрх ЗХУ, Монголын бүхий л салбарыг хөл дээр нь босгохын сацуу өөрөөсөө хэт хамааралтай болгосон. Эмнэлэг эрүүл мэнд, боловсрол шинжлэх ухаан, аж үйлдвэр, хот барилгажилт гээд дурдвал өчнөөн гэгээн дурсамжийг тэд л бүтээсэн. Тиймээс бид ОРОС АХ НАР гэж нэрлэдэг.

.

Угсаатны хувьд тэд биднээс хамаагүй дүү. Монголын угсаа 2200 жилээс эхлэх бол эртний славьянчууд төрт улсаа Киевээс эхлүүлэн монголчуудын ноёрхлоор өрнүүлж, Петрийн шинэчлэлтээр төгөлдөржүүлсэн. Киев, Москвагийн вангууд Монголын эзэнт гүрний их хаан Мөнхийн өргөөнд бараалхаж, ах дүүсийн тангараг тавилж байсан нь найман зууны тэртээх үйл явдал. Польшийг номхруулж, өрнөөс халдан довтолгоог таслан зогсоосон нь мөн л тэртээх зууных. Тэр үед оросууд монголчуудыг татар ахан дүүс гэж нэрлэдэг байж. Хожмын түүхэнд татаруудыг эрлэг аймшгийн туйл гэж түүхчид нэрлэсэн ч өнөөгийнхөн арай ул суурьтай хандаж өрнө дорныг холбох гүүр гаргахад монголчуудад слав цустан тусалсан гэж бичих болов. Түүхийг гуйвуулж болно. Харин үндэстний оюун санаанд боргилох санамжийг хэн ч үзэгний үзүүрээр арилгаж үл болно.   Ямар ч орос хүнийг гурав маажихад татар цус оргилно гэж өрнийнхөн хэлэлцдэг нь өнөө ч амь бөхтэй. Түүхийг гуйвуулсан олон зуун жилд манай хоёр ард түмний дундах үйл ойлголцлыг лавшруулж байсан ч бие биенээ ах дүүсийн ёсоор ямагт тэврэн ёсолсоор ирсэн нь хоёр ард түмний бахархал.

:

Өнгөрсөн зууны туршид тэд АХ НАР маань байлаа. Ахан дүүс гэж нэг л утгатай үг. Нэг нь ахархаж ихэрэхгүйгээр нөгөө нь даруулж байна гэдэгтээ бус харилцан ахан дүүсийн барилдлага чухал. Бөмбөрцөг дээр ийм он удаан жилийн гүн нягт харилцаатай ард түмэн олон бий гэж үү. Монголчууд бусдын тусыг мартдаггүй ард түмэн. Тэдний бидний төлөө урсгасан цус, тэмүүлсэн сэтгэлийг юутай ч зүйрлэшгүйг энгийн нэгэн нь ч мэднэ.  Тиймээс тэднийг ОРОС АХ НАР гэдэг юм. Төрийн бодлогоос илүүтэй ЭВ МОДНЫ НАЙРТ нүүдэлчин, тариачин орос хоёр найрамдлыг илүү их бататгана.

.

Н.Бадамжав     

Shuud.mn
Сонин хачин
Ах:
Мог
2023-09-30
Зочин:
Хужаа л биш бол орост хонзогнох монгол байхгүй. Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би.
2016-09-03
mongol:
ah gedeg shal hudlaa shuu,mongoliin ih guren oros undestniig hamgaalj negdsen uls bolohod ny tusalsan tuuhtei.heterhii hudlaa dolignoh buruu shuu,busadiin doog bolno.
2014-09-04
панмонгол:
одоо оросуудтай "ах, ах" гэж нялдаганалгүй зүгээр л сайн анд, хөрш улс, бизнесийн түншийн хувьд харилцах цаг болсон. оросууд ч өөрсдөө "ах мах" гэж хэлүүлэх дургүйдүү байдаг юм билээ. манайхан л худлаа юм гуйх болохоороо "ах, ах" далдаганачихаад дараа нь дээрэлхэлээ барилаа гээд уйлан дуугараад байдаг шүү дээ. халх голд япончууд дээрэлхээд байхаар нь сталинд хэлж байгаад муусайн самурай нарын тоосыг нь гөвүүлснөөс хойш ийм хэллэг гарч ирсэн байх. түүнээс хойш одоо 75 жил өнгөрчээ. одоо энийгээ болих цаг болсон.
2014-09-04
irgen:
ymarch ued orsuud hujaagaas hol deer.n.ylaa min
2014-09-04
za za:
za ta nar buu margalda. aguu oros guren baigaagui bol mongolchuud bid baihgui baih baisan gedgiig l urgelj sanaj yav.
2014-09-04
зочин:
тэгээд угаасаа коммунизмаасаа салаачээ. хятад, оросын дарга нар ирэхээр дээр үеийнх шиг юу өгөх бол гээд яс горьдсон * шиг байдгаа больцгоо муу сайн залхуу новшнууд
2014-09-03
зочин:
тэгээд эцэст нь хэлэхэд манай ард түмэн ажил хийхдээ оросоос, бусад үндэстэнээс илүү биш байлаа гэхэд аливаа ажлыг үнэн сэтгэлээсээ хийчихээд орс болон бусдыг муулах хэрэгтэй 2-рт архи уухдаа мөн л үнэн сэтгэлээсээ баясаж уугаад бүжиглэж жаргаж чадах хэрэгтэй. гэтэл хор уучихсан юм шиг агсагнаж байдгаа боливол таарна
2014-09-03
зочин:
2-рт монголоос импортлодог бараа бүтээгдэхүүнийхээ дэлхийд байхгүй хориг татварыг бусад оронтой адил болгох 3-рт хамтарсан төмөр замынхаа монгол руу гарах тээврийн зардлын экспортын 40 хувиа болиулж өгөөчээ гэх байсан. хамгийн 1-рт ард түмэндээ, хүүхэд багачууддаа сургуульд зааж байгаа түүхээ үнэн зөв болгож манай ард түмнийг үзэн яддаг сэтгэлгээг өөрийн залуусын дунд бий болгодороо зогсоож түүхэндээ сайхан хөрш байсан ард түмнийг зөв ойлголцуулаач гэж хэлсэн болов уу. энэ тэнэг коммунистад хэлээд ч нэмэргүй байх л даа
2014-09-03
зочин:
1945 оны ялтын гэрээгээр дэлхийд коммунизм ялна гэсэн хуурамч ухуулгыг ард түмний дунд тарааж монгол улсын маань эргэн тойрноос/зүүнээс урдуур тойруулж баруун тал руу 300-500км газар нутгийг хятадуудад сталин мао-той сууж өгч өөрснөө хойноос нь тува, алтайн хязгаар чита орчмоор манай газраас авсан. уг нь орос ах дүү нар өөрийнхөө авсан нутгаа эргүүлж өгөөд, хятадад энэ тухай хэлээд өгвөл мөнх тэнгэр тэднийг өршөөж өнө мөнхөд эх дэлхийдээ амар байх байсан.путинд 1-рт үүнийг хэлэх байсан
2014-09-03
auggdoug:
harin tiimdee , bi orosuudiig muulahgyi , hamtdaa sain muu olon zyil yzlee , harin ter ah gedeg yg odoo yneheer huuchirsan shyy , haa* tom ih gyren bolgoniig ah geed baih uu? hyatad ah nar gevel manaihan bygdeereel araa shydee tas zuuugaadl bosood irne, amerik ah , yapon ah gehyy bas ene bol nogoo belenchleh setgelgeenees yldsen zyil dyy gedeg utga yamagt ahiigaa harj tyygeeree baharhdag hyniig heldeg getel byhel byten ard tymen neghen yndesteng barag 100aad jil ah gej duudaadl nogooduul haayaa maniusiigaa daapaalaadl aan odoo oros ni ah mongol ni dyy gedeg oilgoltoosoo salah tsag bolson
2014-09-03
zaluu:
oros ah genuu haha bi tegeed odoo orosiin duu yu te? hehe
2014-09-03
zochin:
orosiin ard tumen bidend ach tusaa uzuulsen on jiluudiig bid martah ysgui
2014-09-03
монгол хүн:
орос ах нар мандаж, тэнэгүүд сөнтүгэй
2014-09-03
иргэн:
21 онд, 39 онд орос улс цэргийн хүчээр туслаагүй бол, 45 онд сталин монгол улсыг бие даасан улс гэж ану, англи, хятад улсаар хүлээн зөвшөөрүүлээгүй бол, магадгүй 60 аад онд ч зху-ын өмөг түшиг байгаагүй бол гэсэн асуултууд бий шүү. малынхаа махнаас бусдыг зху, бнхау аас авдаг байсан үе бий. 90 оноос хойш ганзгын наймаачдаа, хятад улсыг муу хэлэн байж голоо зогоож явснаа. зху-ын тусламжтайгаар газар тарилан, хөнгөн үйлдвэр, уул уурхайн үйлдвэрлэл, улаанбаатар, дархан, эрдэнэт хот, олон сумын төвүүдийг барьж байгуулсан шүү. үүнийг ердөө л 250.0 сая ам $-оор барьж байгуулж өгсөн юм. 21 онд 39 онд монгол улсыг амиараа хамгаалсан баатарлаг хүмүүсийхээ амийг нэхээгүй шүү. буриадууд чинь аль цагаан хааны үед өөрсдөө дагаар орсон улс шүү. " бахгрүз " чи 39 онд дайнд орсон бол ч *тайгаа холилдох байсан байх аа.
2014-09-03
zochin:
oros ornii achaar uls orni mini tusgaar togtnol batalgaatai baigaa yum. orosuudiig gomdoovol hyatad bayarlan gantsahan uhashiilteer mongol baihgui bolno
2014-09-03
монгол:
боолын сэтгэхүйтэй нөхдүүд ах гэж дуудаж л байна биз миний хувьд орос бол зүгээр л найз
2014-09-03
zochin:
oros ah nart bidnii ye nas turshiin urtei ard tumen. zaluuchuud tuuhee yzej ynshish bai. orosuud baigaagui bol tysgaar togtnol baihgui baisan
2014-09-03
zochin:
балт харин улаан цагаан орос гэж ялгадаг тэр үед улаан орос байсан одоо чинь цагаан оросууд ш дээ
2014-09-03
ах нь ч арай юув дээ:
ах нар гэхээр л тайлбар тавих эрхгүй дарангуйллын систем санаанд буудаг нэг их дотно гэхээсээ. тэгээд ч орсууд яадаж байж азийнханд дургуй дээрэнгүй ханддаг хүмүүс
2014-09-03
ах нь ч арай юув дээ:
ах нар гэхээр л тайлбар тавих эрхгүй дарангуйллын систем санаанд буудаг нэг их дотно гэхээсээ. тэгээд ч орсууд яадаж байж азийнханд дургуй дээрэнгүй ханддаг хүмүүс
2014-09-03
уншигч:
орос ах үгийн утга нь билэгдэл биш сэтгэх чадварын үзүүлэлтийг хэлсэн дүү нь өөрөө хөдөлмөрлөж олохгүй ахынхаа багадсан хувцас гутлыг өмсөөд бвал ядуу тэнэг бэлэнчлэх сэтгэлгээтэй үлдэнэ
2014-09-03
zochin:
ugur doldoi kommunistuudiin gargasan ug ... orosiin kommunistuud tedniig duu nar gej deerelhedeg..doromjildog..daraldag baisan yum..ahiin ugnees zurvul shuud buudna..mongolchuudiin huvid orosuud hursh uls boloi..
2014-09-03
монгол:
бахгрүз .гэдэг н *ны ялаа гэсэн үг.
2014-09-03
бахгрүз:
наад зуйрган үгээ өөрсөндөө л хэлж бай, үндэстнээ доош нь хийсэн ийм тэнэгүүд хэзээ алга болох юм болдоо. орос өөрийн эрх ашгийн төлөө л бүхнээ хийж ирсэн болохоос манай монголын ах энэ тэрдээ биш шүү дээ. ямар ч улс эхлээд өөрийн эрх ашгаа л бодно, түүнд хэрэгтэй бүхнээ хийнэ. түүнээс монгол дүү нь болохоор хамгаалаад, аюул болсон юм хаана ч байхгүй, тийм сайн ах юм бол монголын нэг хэсгийг бу*д найр тавиад, нэг хэсгийг нь өөрөө залчихдаг гэж байх уу. эрх ашиг, өөрийн эрх ашгийн төлөө л энэ бүхнийг хийсэн болохоос өөр юу ч биш. тиймээс наад хүүхдийн тэнэг яриагаа одоо болио, энэ чинь -р зуун, юм үзэж нүдээ нээ.
2014-09-03
nairamdal :
агуу их оросын ард түмний ач тусыг үеийн үед санаж хүндэтгэх ёстой!
2014-09-03
irgen:
2 ornii hariltsaand ah duu gej bdaggui yum. ah ch geh shig uhernuud.orosuud bol aluurchin deeremchin arhichin ard tumen
2014-09-03
haagiid:
bid orosuudiin ach tusiig ueiin ued martaj bolohgui oros bhgui bsan mongol hujaagiin haraat uls bolson bh yostoi ugaasaa chi orosiin door ur huuhedeee ene tusiigbainga sanuulj yav tenegee
2014-09-03
зочин:
aguu oros guren manai mongoliin huchirheg hamgaalagch shuu dee. tusgaar togtnoliig mini udaa daraa hamgaalj irsen yostoi ah shig ah.
2014-09-03
haagiid handaw:
chi chadal chin hurwel putin deer ochood naad ugee hel
2014-09-03
ttttttttt:
bravo. unen n ene shuu dee
2014-09-03
haagii:
oros ah gej huuchinsag uzel. odoo tiim ta ah, bi muu duu chini jaahan amitan gesen doroi setgehuigee bolih heregtei. odoo uyed ah duu gesen oilgolt baihgui, tiim baih ch bolomjgui shuu dee. doroi, aimhai setehuitei huuchnii ulsuud n bushuu zailaad, shine mongol ulsiig baiguulj baigaa shine uyeiin humuusees suraltstugai.
2014-09-03
багш:
монгол, оросын найрамдал мандан бадра!!!
2014-09-03
н.бадамжав:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-03
oros ah nar:
oros ah goe ug shuu tsaanaa neg l goe.
2014-09-03