НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзжээ
2014-09-04

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн  суурин төлөөлөгч Мухамед Малик Фол манай улсад хоёр жил ажиллаад дараагийн томилолтоороо Төв Африкт ажиллахаар болжээ. Түүний манай улс дахь томилолт дууссантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүлээн авч, уулзжээ. Сайд түүний Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдэг”-ээр шагнаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсчээ.

а

Тэрбээр ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарт тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэхэд ялангуяа эрт нярайн үеийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан аж. Тэр дундаа эрт нярайн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний үндэсний стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад онцгойлон анхаарч, ажиллажээ.

alt
Shuud.mn
Сонин хачин