Украинд Оросын цэргүүд нэвтэрсэн гэв
2014-09-04

Пентагоны тэргүүн Чак Хейгл Украины зүүн хязгаарт ОХУ-ын армийн 1000 гаруй цэрэг зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэмээжээ. Энэхүү мэдээллийг “НАТО”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фох Расмуссен хүртэл баталсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цэргүүд өнгөрсөн сараас эхэлж бага багаар зөвшөөрөлгүй нэвтэрч, аль хэдийнэ 1000-д хүрсэн гэж Чак Хейгл онцолсон байна.

7

Харин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэхүү мэдэгдлийг үгүйсгэж “Оросын ганц ч цэрэг Украины зүүн хязгаарт нэвтрээгүй. Энэ бол худал мэдээлэл. Ямар шалтгаанаар ийм худал мэдээлэл нийтэд цацсанаа Чак Хейгл болон Андерс Фох Расмуссенийг тайлбарлахыг хүсье” гэж ярьжээ.

7

НҮБ-ын дарга Бан Ги Мүн “Оросын цэргүүд Украинд нэвтэрсэн гэх асуудлаар тус улсын удирдлагууд тайлбар хийгээгүй. Тиймээс энэ мэдээлэл баттай эсэх нь эргэлзээтэй байна” гэсэн байна.

7

Пентагоны тэргүүний мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж ирэх долоо хоногт Оросын өмнөд хэсэгт байрлах Алтайн нуруунд цэргийн сургуулилт явуулахаар болсон байна. Тус сургуулилтад ойролцоогоор 4000 цэрэг оролцох болно гэж Сергей Шойгу хэлжээ.

7

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mongol:
ene tenegiig hudlaa gvtgej sursan yum bilee!!! sadam huseniig yalaa hudlaa gvtggeseer baigaad alaad awaa bizdee!! ene nowshiin amerikchuud oor orniig ezlen tvremgiildeg !1!!! busad ni bolhoor aigaad suuj baih yostoi yumuu!!!
2014-09-04