Авлига авсан багшид 5.6 жилийн ял оноожээ
2014-09-04

Авлига авсан, өгсөн, зуучилсан хэрэгт буруутгагдаад байсан Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, багш нар болох н.Жавхлантөгс нарын 54 хүнийг шүүх хурал өчигдөр  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Тэднийг Эрүүгийн хуулийн 268.2, 269.1, 269.2, 270.2 зүйлд зааснаар авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутган шүүсэн юм.

g

Тус сургуулийн сургалтын менежер н.Жавхлантөгс нь туслахтайгаа хамтран оюутнуудаас 30 гаруй сая төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Шүүгдэгч н.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутган, 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр, шүүгдэгч оюутан Б.Бадамдоржийг хахууль өгөхөд зуучилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2-т зааснаар буруутган 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

g

Гэхдээ шүүгдэгч Б.Бадамдоржийн өмгөөлөгч эрүүгийн хуулийн задаргааг тайлбарлаж эрүүгийн хуулийн 269.2 зүйлийг 296.1 болгон өөрчилж, түүнд төлөвлөсөн 5.6 жилийн хорих ялыг нэг жил болгон өөрчлүүлсэн байна. Мөн шүүгдэгч н.Жавхлантөгс нь бага насны хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг учир ялыг хоёр жилээр хойшлуулж эдлүүлэхээр болжээ. Б.Бадамдоржийн өмгөөлөгч Г.Батбаяр Эрүүгийн хуулийн задаргааг тайлбарснаар Б.Бадамдоржийн зүйлчлэлийг 269.1 болгон өөрчилж, Б.Бадамдоржид төлөвлөсөн 5.6 жилийн хорих ялыг нэг жилийн хорих ял болгон өөрчлүүлжээ. Түүнд оногдуулсан ялыг шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон шийдвэрлэв.

g

Бусад шүүгдэгчид улсын яллагчаас 1-3 жилийн хорих ял сонссон боловч шүүх бүрэлдэхүүн тэдний ялыг нэг жилийн тэнсэн харгалзах болгон өөрчилсөн байна.

h

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
awilgal awsan bagsh ch yahaw yl awsan l yum bj awilgal awdag shuugchid ni yahiig harj l baiy.ed nariig hesgeeh tsag bj l taaraa.ulsiin huuli hesgeej chadadgui yum bol unen hudliin horwoo uuchlahgui amidarlaaraa uznee uzne
2014-10-29
дарханы оюутан:
энэ мөнгө авч дүн гаргадаг бизнес чинь дарханы тис-д бүр хавтгайрсан ш дээ. хэдэн багш нар нь бүгдээрээ шахуу зээлтэй..бүр улайрчихсан -за энэ жил яаж ийгээд 2,5-3 саяыг дүн засаж хийхгүй бол амьдрахгүй нь ээ гээд л үглэцгээсэн багш нар.. хүнсний танхимийн оюун гээд нэг бузартай багш авгай жирэмсэн оюутан, бүр нялх хүүхэддээ ч пампарс авч чадахгүй байгаа оюутан охидын өгсөн мөнгийг нь гол чамлаж, элдвээр дарамтлан мөнгө шаардаж байдаг байсан..
2014-09-07
huurhii duu:
nuguu otgonbayariig tsug suulgaachee
2014-09-04
zochin:
heden oyutnuud bol yah ve de bagshiin erhend orood l gaigui dun avchih sanaatai hunii amand ynaj bgaa orovdoltei amitad shuu de
2014-09-04
batuka:
xaxaxa ymar azgui * nar be yun huurhun ymaar yal awdagiin be ingeed bodogoor huultai ulsad amrch bga ch shig ee sain ajillasan bn
2014-09-04
лхагва:
өө хөөрхий дундчууд доодчууд нь ч ял аваад явдаг байж_дээдэсүүдийг одоо яах вэ.нөгөө отгонбаяр сугар гэх мэт нь сугарч хоцроод л бөян хоосны ялгаа гэж_
2014-09-04
yaana daa:
yaana daa bagsh nar maanii avilgiin heregt holbogdoj ehellee.
2014-09-04