Мэргэжлийн хяналт хэнд үйлчилдэг вэ
2014-09-04

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашигладаг үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаараа манай хүнсний үйлдвэрүүд тэр дундаа бялуу, сүү, гурил, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд хүний биед хортой нэмэлт ашиглаж байгааг тогтоож. Амт үнэр, өнгө оруулдаг тэр нэмэлт бүтээгдэхүүнүүдээс орос, америкчууд аль хэдийнэ татгалзсан гэнэ. Дээр нь энэ нэмэлтүүд нь хорт хавдар үүсгэх эх үндэс болж, ургийг гажгийг ч бий болгох магадлалтай гэж мэргэжлийн хяналтынхан мэдээлэв.

:

Хамгийн чухал нь мэргэжлийн хяналтынхан монголчуудыг хордуулж байгаа үйлдвэрүүдийн нэрийг зарлахаас татгалзаж, нууцлав. Монгол Улсын стандартад огт тусгагдаагүйн дээр бусад орнууд хэрэглээнээсээ хасч, хүний биед хортой гэдгийг нь тогтоосон бүтээгдэхүүнийг ашиглаж буй байгууллагыг мэргэжлийн хяналт яагаад хаацайлав? Бизнесийн ашиг орлого, нэр хүндэд халдахыг хүсээгүй эсвэл тийм эрх байхгүй гэсэн тайлбарыг өгч магадгүй. Гэвч мөнгө, нэр хүндээс өмнө эрүүл мэнд тавигддагийг хэн бүхэн мэднэ. “Амт үнэр оруулах зориулалттай энэ бодисууд нь хүний элэгний үйл ажиллагаанд нөлөөлж, ургийн гаж хөгжил, хавдар бий болох, амьсгалын замын эрхтэнийг цочроож багтраа өвчин үүсгэх магадлалтай” гэдгийг бодвол бидэнд анхааруулсан байх. Гэвч аль үйлдвэрийн ямар бүтээгдэхүүнээс болгоомжлох ёстойг хэлсэнгүй. Зөвхөн хор үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд шаардлага хүргүүлсэн гэнэ лээ. Үйлдвэрлэгчид шаардлагыг хүлээж аваад, биелэлтийг хангана гэдэг нь ч эргэлзээтэй. Үгээр хэлж, бичгээр хүргүүлээд тусыг олохгүй л болов уу. Харин хэний ямар бүтээгдэхүүнээс татгалзах ёстойгоо мэдэхгүй бид хордсоор байх нь. Өөрсдөө сүү, хиам, бялуунаас татгалз гэж үү. Мэдээлэл авсан, мэдлэгтэй нэг нь татгалзаж болно. Гэвч мэргэжлийн хяналтын мэдээллийг сонссоноос сонсоогүй нь илүү олон бий.

:

Мэргэжлийн хяналтын байгууллага эрхэм зорилгоо “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчинг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” хэмээн тодорхойлжээ. Бодвол энэ удаа бизнес эрхлэх таатай орчинг дэмжсэн бололтой. Харин иргэдийн эрүүл, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоо хоёрдугаарт тавьжээ. Хүний эрүүл мэнд, бизнес хоёрын аль нь тэргүүнд байх ёстойг сануулах нь илүүц баймаар.

:

Мэргэжлийн хяналтын байгууллагын энэ үйлдэл анхны биш. Шалгалт хийсэн мэдээлэл бүрийнхээ ард хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн нууцтай байдаг. Үнэхээр нь бусдын эрүүл мэндийг хордуулж, амь насанд аюул учруулсан бол нууцлаад байх шаардлага байна уу? Мэргэжлийн хяналтын байгууллагын зөв л бол айж эмээгээд байх шаардлагагүй. Олон удаагийн нууц нийгэмд олон хардлагыг төрүүлж байгаа. Олон нийтэд ажил хийж байгаа гэж харагдахын тулд л шалгалт хийдэг, түүнийгээ мэдээлдэг. Тэгээд илэрсэн зөрчлөөр нь далимдуулж, үйлдвэрлэгчдийг шантаачилдаг. Гарыг нь хүндрүүлсэн тохиолдолд ямар ч зөрчил доголдол нууц хэвээр үлддэг. Тэр зөрчил хүн алах хэмжээний ноцтой байсан ч хамаагүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын олон удаагийн хуудуутай мэдээлэл нийгмийг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн. Нууцын ард ямар нууц хадгалагдаж байгааг зөвхөн мэргэжлийн хяналтын байцаагч, үйлдвэрлэгч хоёр л мэднэ. Харин бид хор, хоолны алин болох нь мэдэхгүй бүтээгдэхүүнийг худалдан авч хордож, хооллож байна. Аль нь хоол, ямар нь хор болохыг шалгаж, хэлж өгөх ёстой мэргэжлийн хяналтын байгууллага хэний эрх ашгийг хамгаалж, хэнд үйлчилдэг юм бол?!

_

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin :
modon havtang zobshoorol olgoj baij horduuldagiig medseer baij arhi darsiig baga ersdeltei gej unelsen bn ene chin teheer mergejliin hyanalt bol oorsdoo dur medeh bus ulsiin ih hural zasgiin gazar ni togtool tu*laa gargatsan l bn shd arhinii chenjuud ni zasgiin tolgoid bga bolohoor oorsdiin biznesee hongobchlood zasgiin gazriin 100 honogt ih yum hiisen l geed bgaa uls daa
2014-10-16
зочин:
одоо тэд нарыг тоох хүн байхгүй э
2014-09-07
зочин:
байшин барилгад хэрэглэдэг модон хавтангуудын одоо хилээр оруулахдаа мхгазраас зөвшөөрөл авдаг болно гэж байна. энэ чинь бас нэг дарамт.мэдэхгүй аваад ороод ирвэл яаах уим, ингээд л тэнд ажилладаг байцаагч нарт авлига өгч гаргана, мэргэжлийн хяналтынхан цаана чинь авлига авах аргаа шинээр боловсруулаад эхэллээ. тэрнийг нь хэн шалгана гээч.бодвол ургамлын нэртэй газар тариалангийн мэргэжилтэй агрономч, эсвэл хорио цээрийн байуаагч нар гэсэн үг. модон материалыг зг-аас татваргүй болгосон гэтэл эд нар дарамтлах нь хүмүүсээ босоцноое, эсэргүүцье,
2014-09-07
эрхэм:
мэргэжлийн хяналт гэж мэргэжилгүй хүмүүсээр дүүрэн байдаг.тийм юм чинь яааж бараагаа хянаж чадах юмбэ. дарга болгон нэг хүн ажилд авна тэрэндээ юм хэлж чадахгүй.тэгсээр хогоор дүүрсэн байна.та бидний иддэг хүнсийг зүгээр хэг аль хэг технологич нэртэй тогооч нарийн боовчин гурилын технолгич нэр мэт нь хянаж шалгадаг, тэд бүтээглэхүүнийхээ ямар орц найрлагатай ямар байвал хэрэглэж болохыг мэддэг юм у,одоо та бидний идэж хэрэглэдэг бүх зүйлийг эд нар мэдэж гаргадаг ингэхээр мх-ын систем ямар өрөвдөлтэй гэдгйиг ойлгоорой хүмүүсээ. аягүй бол хуульч ч энэ дотор байж л байгаа.дээр үед эрүүл ахуйч гэж үзээд болоод л байсан.нэг хүн хийх ажлыг 2 хүн хийгээд явж байна. эрүүл мэнл талаас нь мэддэг хүн нь хийгээд байж болдоггүй юм байх да. энэ мэтээр төсвийн мөнгийг үрэн таран хийж байна мэргэжлийн хяналтынхан
2014-09-07
эрхэм:
мэргэжлийн хяналт гэж мэргэжилгүй хүмүүсээр дүүрэн байдаг.тийм юм чинь яааж бараагаа хянаж чадах юмбэ. дарга болгон нэг хүн ажилд авна тэрэндээ юм хэлж чадахгүй.тэгсээр хогоор дүүрсэн байна.та бидний иддэг хүнсийг зүгээр хэг аль хэг технологич нэртэй тогооч нарийн боовчин гурилын технолгич нэр мэт нь хянаж шалгадаг, тэд бүтээглэхүүнийхээ ямар орц найрлагатай ямар байвал хэрэглэж болохыг мэддэг юм у,одоо та бидний идэж хэрэглэдэг бүх зүйлийг эд нар мэдэж гаргадаг ингэхээр мх-ын систем ямар өрөвдөлтэй гэдгйиг ойлгоорой хүмүүсээ. аягүй бол хуульч ч энэ дотор байж л байгаа.дээр үед эрүүл ахуйч гэж үзээд болоод л байсан.нэг хүн хийх ажлыг 2 хүн хийгээд явж байна. эрүүл мэнл талаас нь мэддэг хүн нь хийгээд байж болдоггүй юм байх да. энэ мэтээр төсвийн мөнгийг үрэн таран хийж байна мэргэжлийн хяналтынхан
2014-09-07
baitsaagch :
мэдлэг муутай байцаагч байж болно харин боловсролгүй байцаагч нэг ч байхгүй бүгд их дээд сургууль төгсөж мэргэжлээрээ ажилласан туршлагатай эрдмийн зэрэг цолтой хүмүүс байцаагч болдог юм.
2014-09-06
zochin:
ta nar tiim surhii yum bol oorsdoo orood ajilaachdeee
2014-09-06
zochin:
mergejliin hyanaltad sain, chadaltai, setgeltei, zutgeltei ni muugaasaa arai olon shuu, harin ted nariig ajil hiih bolomjgui bolgoj daramt shahalt uzuulj baidag humuus chin deed darga nar yum shuu dee
2014-09-05
зочин:
мэдлэггүй мэргэжлийн хяналтынхан. энэ байгууллагыг татан буулгаж өөрчлөн зохион байгуулах хэрэгтэй.
2014-09-04
zochin :
baitsaagch nar ugaasaa hun daramtalj l amidralaa zalguuldag, mungu ug esvel hoolond oruulj beleg ug gej heleh bol hamgiin naad zahin asuudal shuudee. ichij aih bol ali ert baihgui bolson shuudee
2014-09-04
bold:
mungutei hund
2014-09-04
зочин:
мэдээж засагт
2014-09-04
оюутан:
манай мэргэжлийн хяналтынхан данч мэдлэг муутай. төр ийм хүмүүсээр манаачаа хийснээс болоод том алдаанууд их гарч байна. ж нь: хүнсний нэмэлт гэж хэдэн мянган зүйл бий. аль ямар нөлөөтэйг мэдэхгүй учраас бүгдийг харлуулж, цаана нь хүн хохироодог. анагаахын эмч нарыг бас л хэлмэгдүүлсэн дээ. мэргэжлийн хяналтын дарга дандаа буруу мэдээллээр яридаг. энэ хүн хувь хүний хувьд санаа нь зовоосой. чадваргүй байцаагчийн үгээр ард түмнээ битгий хэлмэгдүүлээсэй.
2014-09-04