Лампард бэлтгэл дээр гэмтэл авчээ
2011-01-21

Хөлийн бэртлийн улмаас хэдэн сар талбайд гараагүй Фрэнк Лампард өчигдөр бэлтгэлийн үеэр дахин бэртсэн тухай The Guardian мэдээллээ. 32 настай хагас хамгаалагч бэлтгэл дээр бэртэл авсанаар шууд эмнэлэг зүглэсэн байна. Одоогоор хэр хүнд бэртэл авсаныг бүрэн тогтоогоогүй байгаа ажээ. Лампард өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр хөлийн эрхий хуруундаа хагалгаа хийлгээд талбайд зул сарын өмнөхөн эргэн ирсэн юм. Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин