Хувьдаа ашигласан мөнгийг буцаан төлүүлнэ
2014-09-04

Сангийн  яамнаас “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн 2012-2014 оны үйл ажиллагаанд дотоод аудитыг хийжээ. Дотоод аудитын шалгалтаар 2012-2013 оны үйл ажиллагаанаас 16 зөрчлийг илрүүлсэн байна. Тухайлбал байгууллагын зорилтот үндсэн үзүүлэлтийг хангаж ажиллаагүй байхад эрх бүхий албан тушаалтнууд зохих зөвшөөрөлгүй шагнал урамшуулал, албан томилолтын зардлыг хэтрүүлэн гаргаж, гадаад томилолтын гүйцэтгэл үр дүнг тайлагнаагүй, хөндлөнгийн аудитын байгууллагын өмнөх онуудад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагад 13 зөвлөмжийг хүргүүлсэн байна. Мөн бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, хувийн хэрэгцээнд зарцуулсан зардлыг буцаан төлүүлэхийг зөвлөжээ.
ө
В.Бат
Shuud.mn
Сонин хачин
zochin:
gurav nugalj tuluuleh heregtei
2014-09-04