Хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна
2014-09-04

ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новакийг Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд хоёр орны эрчим хүчний салбарын уламжлалт найрсаг хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг дурдлаа. Тухайлбал ОХУ-ын буцалтгүй тусламжаар 1983 онд баригдсан ДЦС-4-ийн хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөлд Уралын турбины заводтой хамтран ажиллаж, амжилттай хэрэгжүүлж байгааг цохон тэмдэглээд хоёр талын хоорондын Эрчим хүч худалдах, худалдан авах ажиллагаа хэвийн тасралтгүй явагдаж байгааг дурдав.

а

Талууд цаашид эрчим хүчний салбарын уламжлалт найрсаг хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын хооронд эрчим хүчний өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих санаачлагыг дэмжих, Монгол Улсын нутагт шинээр баригдах усан цахилгаан станцуудын төслийг дэмжих, ОХУ-Монгол Улсын засгийн газар хоорондын комиссын XVII хуралдааны үед зурагдсан “Эрчим хүчний газрын зураг” төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилтэд анхаарах, Эрчим хүчний яамд хоорондын нөхөрсөг дотно хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хоёр талт уулзалтуудыг тодорхой сэдвийн дор уламжлал болгон зохион байгуулах талаар санал солилцжээ.

Shuud.mn
Сонин хачин