Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна
2014-09-04

Монгол, Австри улсын Засгийн газрын гэрээ хэлцлийн дагуу "Цэргийн эмнэлгийн шинэчлэл" хөтөлбөр хэрэгжиж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд цэргийн эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд маргааш 15.00 цагт Батлан хамгаалах яамны Сайдын зөвлөлийн өрөөнд гарын үсэг зурна. Монгол, Австри улсын төлөөллийн гарын үсэг зурах гэрээний дагуу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дөрвөн тасаг иж бүрэн шинэ тоног төхөөрөмжтэй болох аж. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь  Зүүн бүсийн төв эмнэлэг болох зорилготой юм байна.

б

В.Бат
Shuud.mn
Сонин хачин