Жоли хуримынхаа даашинзаа зарна
2014-09-04

Жүжигчин Анжелина Жоли хэдхэн хоногийн өмнө Брэд Питтэй Франц улсад нууцаар хуримласан юм. Тэрбээр хуримынхаа үеэр өмссөн даашинзаа зарахаар болсон тухай  “hollywoodlife.com” мэдээллээ. Түүний хуримын даашинз бусад олны танил бүсгүйчүүдээс өвөрмөц байсан билээ. Хосууд хуримынхаа үеэр алдартай брэндийн хослол, даашинз бус хувийн загвар зохион бүтээгчээрээ урлуулсан хувцас өмссөн бөгөөд Жоли даашинзныхаа гивлүүр дээр зургаан хүүхдээрээ төрөл бүрийн зураг зуруулсан юм.

ы

Жүжигчин бүсгүй ямар шалтгаанаар хүүхдүүдийнхээ зурсан зурагтай даашинзаа зарахаар болсоноо хэлээгүй ч түүнээс олсон мөнгөө эбола вирустай тэмцэхэд зориулахаа хэлжээ. Тэрбээр өнгөрсөн сард ДЭМБ-ын элчээр сонгогдож, Африкийн зарим оронд айлчлал хийсэн билээ. Өнгөрсөн тавдугаар сард Жоли, Захара охиныхоо хамтаар Сьерро-Леон улсад очиж, эбола вирус туссан 10 настай охинтой уулзаж, мөнгөн тусламж үзүүлж байсан юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mundag :
aldar neriig jinhene une tsene bolgono gej eniig l heleh baih. kim kardashian, paris hilton shig bish ee... aguu, aguu. mundag emegtei.
2014-09-04