"Барилга-Орон сууц 2014” өнөөдөр нээгдэнэ
2014-09-05

"Барилга-Орон сууц 2014” үзэсгэлэн яармаг өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийнэ. Үзэсгэлэн яармагт барилгын компаниуд, гадаад,  дотоодын барилгын материалын үйлдвэрлэгчид, машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, ландшафт, интерьер дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  120 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Мөн ипотекийн зээл олгож байгаа арилжааны банкууд ч нэг дор төвлөрөх гэнэ.

ө

 “Барилга-орон сууц” үзэсгэлэн яармагийн үеэр бага дунд орлоготой иргэдэд зориулсан хямд үнэтэй орон сууцуудаас гадна нийслэл хотод шинээр баригдаж буй тансаг зэрэглэлийн орон сууц, хаусуудыг танилцуулах аж. Мөн манай улсын барилгын салбарт нэвтэрч байгаа  дэвшилтэт техник технологи, шинэ нэр төрлийн барилгын материал, тоног төхөөрөмжүүдийг дэлгэн үзүүлэх юм байна. Үүнээс гадна үзэсгэлэнгийн үеэр орон сууцны хямдрал, урамшуулалтай худалдаа явагдах аж. Үзэсгэлэн яармаг энэ сарын долоон буюу ирэх ням гариг хүртэл үргэлжилнэ.

б

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин