Богд уулын арын замыг өнөөдөр албан ёсоор нээнэ
2014-09-05

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто замыг өнөөдөр 12:30 цагт албан ёсоор нээнэ. Нээлтийн үйл ажиллагаа тус замын эхлэл хэсэгт буюу Баянзүрхийн товчооноос төмөр зам чиглэлийн зам дээр болно.

х

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр  2012 оны 6 дугаар сарын 25-наас 2014 оны 9 дүгээр сарын 01-ний хооронд гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын барилгын ажлыг “ЭСТО” ХХК гүйцэтгэсэн юм.

а

Тус авто зам нь Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл  17.6 км үргэлжлэх бөгөөд  8 м өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7 у/м хүчитгэсэн төмөрбетон гүүр, 19 у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу Зайсан орчимд 1.2 км хэсэгт гэрэлтүүлэгтэй, огцом эргэлтүүд ихтэй учир 6760 м замд  аюулгүйн туузан хашилттай юм.

ө

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин
zov zaluud talarhay:
hynaltiin engineer b.jargalduuren tanid ajliin ondor amjilt, amidrald chini sain saihniig erooe. zov zaluusiig demjeerei zamchdaa !!!
2014-09-05
solongosoos altan huyag bolj bnaa:
alaltsaad ch gesen uzejltsej baigaad yavah zamtai garah gartstai bolgood bai utaanbaatariig udahgui yrinaa utaanbish uujimbaatrr boltolj urgun urgun zamuud taviad baitsgaachadvuich gesen chadahaa hurtel taviad baik ardiin nam baihdaa ard tumnii tuluu am garahaas oor yum hiissnuu
2014-09-05
в.бат:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-05