Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзжээ
2014-09-05

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Монголын хөрөнгийн биржийн явуулж буй үйл ажиллагаа, бүртгэлтэй компаниуд, шинэчлэн батлагдсан "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн хүрээнд зах зээлд нэвтрүүлэх шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулсан байна.
ө
Мөн Засгийн газрын үнэт цаасны арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулах талаар өргөн цар хүрээний мэдээ, мэдээллийг өгч, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, санал бодлоо солилцжээ.
Shuud.mn
Сонин хачин