“Улаанбаатар Түншлэл-2014” ирэх долоо хоногт болно
2014-09-05

МҮХАҮТ, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2014” олон улсын үзэсгэлэн энэ сарын 11-15- ны өдрүүдэд МИШЭЭЛ ЭКСПО-д болно. 19 дэх удаагаа зохион байгуулагдах үзэсгэлэнд Монголын үйлдвэрлэгчдээс гадна Малайз, Япон, Тайвань зэрэг улс орноос нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцох юм байна. Үзэсгэлэн

  • Барилга, барилгын материал
  • Банк санхүү, зээлийн боломж
  • Тоног, төхөөрөмж
  • Эм, эмийн бүтээгдэхүүн
  • Ноос, ноолуур
  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Шинэ техник, технологи
  • Арьсан эдлэл, бэлэг дурсгал
  • Гэр ахуйн хэрэгсэл
  • Гоёл чимэглэл
  • Үндэсний эдлэл гэсэн төрлүүдээр явагдана. Тус үзэсгэлэн экспортын болон экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, Олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийг дэмжигч, хамтран ажилладаг нийт байгууллагуудын хүрээнд зохион байгуулагддаг юм.

а Энэ жилийн үзэсгэлэнгийн хугацаанд “Ази номхон далайн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт” МҮХАҮТ-д болох юм.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин